Дэлгүүрт зардаг зайрмагнаас хэд дахин илүү амттай зайрмагийг гэртээ хийж идэцгээе!

4

Үгээр илэрхийлж боломгүй төгс амт!

Цөцгийтэй, цэлцгэнүүртэй амттанг ердөө хэдхэн минутын дотор бэлтгэх боломжтой, үр дүнд нь гайхалтай амттай зайрмаг бэлэн болно! Бүх зүйл маш энгийн бөгөөд богино хугацааг шаардах учир танд үнэхээр амар санагдана.

Орц:

  • 600 мл цөцгий
  • 1 аяга сүү
  • 1 аяга сахар
  • 2 стакан жимс (та ямар ч төрлийн шинэхэн болон хөлдөөсөн жимс, тэр ч бүү хэл чанамал ашиглаж болно)
  • 3 цайны халбага цэлцэгнүүр
  • 150 мл ус

Цөцгийтэй, цэлцгэнүүртэй амттанг жорын дагуу алхам алхмаар хийнэ:

  1. Цэлцэгнүүрийг усанд хийж, өрөөний температурт хөөтөл нь байлгана.
  2. Цөцгийн дээрээ сүү болон сахараа хийнэ. Бага зэрэг сахарыг нөөцөлж үлдээнэ. Эдгээр орцуудыг өтгөн болтол нь сайтар хутгана.
  3. Жимсээ жижиглэн хэрчиж, нөөцөлсөн сахарын хамт холигчид хийж, дээр нь цөцгийн тосны холимогоо хийнэ. Мөн бага зэрэг жимсийг нөөцлөхөө бүү мартаарай.
  4. Цэлцэгнүүр халуунд сайн уусдаг. Дээр нь хэдэн халбага цөцгий нэмж хийнэ. Сайн хутгасны дараагаар, цэлцэгнүүрээ болгоомжтой цөцгийн тосны холимог дээрээ асгана.
  5. Дараа нь силикон сав эсвэл зайрмагны хэв бүхий саванд хийж, бялуу шиг хэлбэртэй болгоно.
  6. Нөөцөлж үлдээсэн жимсээ уут эсвэл хоолны тариурт хийж шахсаны дараа, бялуун зайрмаг дээрээ чимэг болгон тавина.
  7. Зайрмагийг сайтар барьцалдах хүртэл хөргөгчинд хийнэ.

Ингээд таны амтат зайрмаг бэлэн боллоо! Та гэр бүлийнхэн болон танайд ирсэн зочид гийчдээ энэхүү амтат зайрмагаар дайлаарай.

31
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *