Булчингийн өвдөлтийг намдаах, уг зовиурыг бүрэн эмчлэх 9 үр дүнтэй гэрийн эмчилгээ

3

Булчингийн өвчин нь ихээхэн дэлгэрсэн зовиур бөгөөд бараг хүн болгоны амьдралд тохиолддог зүйл юм. Булчин өвдөх хамгийн их дэлгэрсэн шалтгаан нь булчингийн сул ачаалал, байнгын бус ачаалал, халдвар гэх мэт хүнийг идэвхтэй байхад саад болдог тэр шалтгаанууд юм.

Стресс, хэт их ачаалал зэрэг нь булчингийн өвчин бий болох өөр бусад шалтгаан нь болдог байна. Хэрвээ булчингийн өвчин удаан хугацаагаар алга болохгүй байсаар байвал энэ нь яваандаа эрүүл мэндэд ихээхэн хор нөлөөтэй байж болзошгүй юм. Булчингийн ийм өвчнийг анагаах эмийн бус, энгийн хэд хэдэн арга бий.

Энэхүү эртнээс уламжлан ирсэн аргыг хүмүүс дэлхий даяар хэрэглэж ирсэн бөгөөд үр дүнтэй гэдгээ баталсаар иржээ. Мөн үүнээс гадна эдгээр энгийн арга нь өвчин намдаагч элдэв эм тариаг бодвол ямар нэг аюулгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм.

Булчингийн өвдөлтийг эмчлэх байгалийн гаралтай аргууд

1. Англи давстай ванн

Байгалийн гаралтай эрдэс, Эпсом давс нь булчингийн эд эсийн үрэвслийг багасган, булчингийн өвдөлтийг намдаана. Мөн булчингийн ужиг өвчин болох фибромиалгия зэрэгт ч бас сайн нөлөөтэй. Стандарт хэмжээтэй ваннд халуун бүлээн ус хийгээд дээрээс нь 1-2 аяга Эпсом давс хийгээд 15-30 минут хэвтэх хэрэгтэй. Ингэснээр таны булчингийн зангирал үгүй болж бие сулран, стресс тайлагдана.

2. Алимны уксус

Энэ арга нь булчингийн өвчнийг түргэн анагаах хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Та уксусаа халуун устай аяганд бага хэмжээгээр хийж уух эсвэл өвдөж байгаа булчингаа арчих зэргээр хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй энэ байгалийн гаралтай эм нь зөвхөн булчингийн өвчинг намдаагаад зогсохгүй дахин бий болохоос сэргийлнэ.

3. Хүйтэн жин

Булчингийн өвчинг гэрийн нөхцөлд намдаах бас нэг сайн арга. Өвдөж байгаа хэсэгт хүйтэн жин эсвэл мөс тавьж өвчнийг намдаана. Спортын болон хүнд бэртлийг намжаахад хүйтэн жинг ихээр ашигладаг. Мөстэй уут болон бусад хүйтэн жинг гэмтсэн хэсэгт тавьснаар тухайн хэсгийн цусны эргэлт удааширч өвдөх болон үрэвсэх үйл явц саардаг байна.

Мөн булчин зангирах, дотоод цус алдалт зэрэгт ч бас сайн нөлөөтэй. Мөстэй уут, мөсөн иллэг, тусгай шингэн бүхий уут, химийн бодис агуулсан хүйтэн уут, хүйтэн үйлчилгээтэй спрей зэрэг нь булчингийн өвдөлт намдаах хүйтэн жингийн зарим төрөл юм.

 

4. Халуун эмчилгээ

Булчин сунасан, гэмтсэн, зангирсан үед гэмтэлтэй хэсэгт халуун жин тавьж болно. Харин хурц хүнд гэмтлийн үед халуун жин тавихаас зайлсхийх хэрэгтэй ба энэ нь хавдар, хаван бий болгож өвчинг улам нэмэгдүүлж ч болзошгүй. Өөр бусад тохиолдолд энэ арга нь булчинг суллаж, өвдөлтийг намдаан, зангирсан булчинг суллаж өгдөг байна.

 

5. Кайен перец

Энэ нь капсаицин хэмээх үе мөчний өвчнөөс болж бий болох булчингийн болон үе мөчний өвчин намдаах үйлчилгээтэй бодис агуулна. Гэрийн нөхцөлд энэ перецийн зуурмаг хийж болох бөгөөд ¼ цайны халбага кайен нунтаг перецийг нэг аяга оливийн юм уу кокосын тостой холино. Өвчтэй байгаа хэсэгт энэ зуурмагаа түрхээд дараа нь гараа угаана. Энэ зуурмагийг нүд, хамар, амандаа хүргэж болохгүй ба учир нь энэ зуурмаг тухайн хэсгийг хямрааж магадгүй юм.

 

6. Интоорын шүүс

Гүйх эсвэл ачаалалтай дасгал хийсний дараа булчин өвдөх зэрэгт энэ шүүс тус болдог. Интоорт байх антоцианинам хэмээх антиоксидант нь үрэвсэл бууруулах үйлчилгээтэй. Дасгалын өдрүүдэд интоорын шүүс ууж өвчин болон үрэвслээс сэргийлж болно.

 

7. Эфирийн тос

Үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй эфирийн тосыг өвдөж байгаа газартаа түрхэж, иллэг хийснээр өвчинг намдааж болдог. Иллэг нь гэмтсэн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, халуун өгөхөөс гадна хуримтлагдсан сүүн хүчлийг тараах бол тос нь булчинг суллаж, өвчинг намдаана. Эфирийн тосны үнэр нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж бие организмыг эмчилнэ. Нарс, цагаан гаа, гаа зэргийн тос нь булчингийн өвдөлтөнд маш сайн үйлчилгээтэй, ашиг тустай юм.

 

8. Магни

Бие дэх магнийн хэмжээ бага байх нь булчингийн өвдөлт, зангиралт зэргээр илэрдэг. Тиймээс дасгал хийхийн өмнө магнийн нэмэлт хэрэглэх хэрэгтэй. Хоол хүнсэндээ магни ихээр агуулах хүнс нэмэх зэргээр эхэлж болно. Магнийн хамгийн гол эх үүсвэрийн нэг нь хулууны үр, бууцай, нунтаг какао, хар буурцаг, наран цэцгийн үр, бүйлсэн самар, ангаахай самар зэрэг болно.

 

9. Эмийн ургамлын шахмал

Зарим эмийн өвс ургамал нь үрэвслийн эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Ийм өвсний зарим шахмал нь (хагас хатуу байдалтай янз бүрийн гель, түрхлэг хэлбэртэй) арьсанд нэвтэрч булчинд хүрэх замаар шархыг эдгээх чадвартай байдаг билээ.

Хадаасгана цэцэг зэрэг ургамлыг булчингийн суналт, өвдөлт зэрэгт байнга хэрэглэсээр ирсэн бол алтан цэгцүүхэй зэрэг ургамлыг булчингийн зангиралтын үед булчинг суллах зорилгоор хэрэглэж иржээ.

Devil’s claw (чөтгөрийн хумс) хэмээх ургамал нь байгалийн гаралтай өвчин намдаагч бөгөөд булчингийн өвдөлтийг намжаах төдийгүй нурууны болон хүзүүний доод хэсгийн өвчинг ч анагаадаг байна. Лаванда болон сарнай цэцэг нь өөрийн үнэрээр эмчлэх шинж чанартай ба арьсыг зөөллөж тайвшруулан булчин татах болон бусад үед суллах үйлчилгээ үзүүлдэг билээ.

Эдгээр аргуудыг элдэв эм тарианы оронд хэрэглэж болох ба юуны түрүүнд эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй болохыг сануулъя!

20
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Urantsetseg Choijil

    Urantsetseg Choijil

    2019/06/30 at 02:38

  2. Urantsetseg Choijil

    Urantsetseg Choijil

    2019/06/30 at 02:38

  3. Urantsetseg Choijil

    Urantsetseg Choijil

    2019/06/30 at 02:38

  4. Urantsetseg Choijil

    Urantsetseg Choijil

    2019/06/30 at 02:38

  5. Jigjsuren Battsengel

    Jigjsuren Battsengel

    2019/06/30 at 13:30

  6. Anu Dari

    Anu Dari

    2019/06/30 at 21:52

    Tuya Tuya ndd hrgtei ym bn

  7. А. Чөдөр

    А. Чөдөр

    2019/07/01 at 10:41

    Аюуш Цоомоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *