Шинэ ургацын байцаагаар хийх амттай 5 салатны жор: одоо танд хоолны хачир огтхон ч хэрэггүй боллоо

2

Эдгээр салатнуудаас аль нэгийг нь заавал хийж идээрэй!

Манай редакц 10-15 минутад болгох эрүүл хоолыг шүтэн биширдэг. Ажлаасаа ирлээ: нэг хоёр – бүх зүйл бэлэн. Одоо улирал нь ирж байгаа тул шинэ залуу байцаагаар амттай салат хийж идээрэй, боломжийг алдалгүй атга.

Байцаа – тусгай хоолны дэглэм баримтлахад зориулагдсан мэт, аливаа ачааллыг эрс багасгана. Өдөр өнжилгүй идсэндээ ч яах вэ, жин нэмэгдэнэ гэж айх хэрэггүй. Байцаанд агуулагдах ширхэглэг, амин дэмүүд нь бие мабходийг шим тэжээлээр хангана, үр дүнтэйгээр турахад тусалдаг.

Байцаатай энгийн салатны жорууд

Шинэ ургацын байцаа, луувантай дорнын амтлагчаар амталсан салат

Орц:

  • 200 г байцаа
  • 1 лууван
  • 1 өргөст хэмх
  • 2- 3 иш цоохор майлз
  • 2 хумс сармис
  • 2 х.х наран цэцгийн тос
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 2 ц.х цуу
  • Хар перец – өөрийн амтанд тааруулна

Бэлдэх арга:

  1. Байцаагаа нарийхан хэрчинэ, өргөст хэмх болон луувангаа нарийхан урт хэрчинэ, цоохор майлзаа – дунд зэргийн хэмжээтэй хэрчээрэй.
  2. Өөр тусдаа саванд цуугаа тос, нимбэгийн шүүстэй холино. Дээрээс нь нухсан сармис, хар перецээ өөрийн хүслээр нэмнэ. Давс хэрэггүй, давсны үүргийг цуу орлох юм.
  3. Хэрчсэн ногоон дээрээ цуутай бэлдсэн амтлагчаа хийгээд сайтар хутгана.

 

Шинэ ургацын байцаа болон тунатай салат

Орц:

  • 200 г лаазалсан туна
  • 400 г байцаа
  • 0,5 боодол ногоон сонгино
  • 3 х.х өтгөн тараг
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Хар перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

  1. Байцаагаа нарийхан хэрчээд томхон саванд хийгээрэй, бага зэрэг давслаад хөнгөхөн шиг базна. Одоо жижиглэж татсан ногоон сонгино, туна загасаа жижиглээд хийнэ.
  2. Салатаа таргаар амтлаад перец цацна. Сайтар хутгаад таваглаарай.

 

Шинэ ургацын байцаа, жүржтэй салат

Орц:

  • 500 г байцаа
  • 2 жүрж
  • 1 ц.х давс
  • 1 ц.х сахар
  • 2 ц.х бальзамын уксус
  • Ногоон навчит ногоонууд
  • 2 х.х чидун жимсний тос

Бэлдэх арга:

  1. Байцаагаа нарийхан хэрчээд том саванд хийнэ. Ногоон навчит ногоонуудаа жижиглэн хэрчээд ногоон дээрээ нэмээрэй. Давс, перецээр амтлаад сахараа хийнэ, байцаагаа зөөлөн базна.
  2. Жүржээ хальсалж цэвэрлэнэ, бас зөөлөн эдийн нимгэн хальсыг нь цэвэрлээрэй. Жимсний зөөлөн эдийг дунд зэрэг хэрчээд байцаандаа хийнэ. Салатыг бальзамын уксус болон чидун жимсний тосоор амтлаад сайтар хутгана.

 

Шинэ ургацны байцаа болон моцареллатай салат

Орц:

  • 300 г байцаа
  • 1 улаан сонгино
  • 1 өргөст хэмх
  • 8 ш жижиг үрийн улаан лооль
  • 10 чидун жимсний үр
  • 150 г моцарелла
  • 0,5 ц.х давс
  • 3 х.х чидун жимсний тос
  • 1 ц.х зөгийн бал
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • Хар перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

  1. Байцаагаа жижиглэн хэрчээд том саванд хийнэ, давслаад бага зэрэг шүүсийг нь гаргаарай. Байцаан дээрээ нарийхан хагас цагираг болгон хэрчсэн улаан сонгино, жижиглэж хэрчсэн ногоон навчит ногоонууд, чидун жимсний үр, өргөст хэмхээ хийнэ. Дээрээс нь тал моцарелла болон жижиг үрийн улаан лоолио хийгээрэй.
  2. Өөр тусдаа саванд зөгийн бал, тос, нимбэгийн шүүс, хар перецээ сайтар холино. Салатаа бэлдсэн амтлагчаараа амтална.

 

Гичээр амталсан шинэ ургацын байцаа, өргөст хэмхийн салат

Орц:

  • 300 г байцаа
  • 4 х.х лаазалсан вандуй
  • 10 ногоон өнгөтэй чидун жимсний үр
  • 0,5 боодол ногоон сонгино
  • 4 хушга
  • Сахар – өөрийн амтанд тохируулж
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Ногоон навчит ногоонууд – өөрийн амтанд тохируулж
  • 3 х.х нимбэгийн шүүс
  • 3 х.х наран цэцгийн тос
  • 1 ц.х үрлэн гич

Бэлдэх арга:

  1. Байцаагаа нарийхан хэрчээд том саванд хийж сахар, давсаар амтлаад хөнгөхөн базна. Дээрээс нь лаазалсан вандуй, цагираг болгон хэрчсэн чидун жимсний үрээ нэмээрэй.
  2. Хушгаа бага зэрэг нухаад байцаан дээрээ хийнэ. Ногоон навчит ногоонуудаа жижиглэж хэрчээд мөн байцаан дээрээ нэмээрэй.
  3. Тусдаа саванд нимбэгийн шүүс, тос гич, перецээ хийнэ. Салатаа бэлдсэн амтлагчаараа амтлаад сайтар хутгана.

Хөнгөн салатаар оройн хоолоо орлуулж ямар ч хүндрэлгүйгээр ганц хоёр килограмм илүүдэл жингээ хасаарай. Хоолны цэсээ сольсноор таны бие галбир баярлаад зогсохгүй ойр дотныхон тань ч бас баярлах болно. Эдгээр жоруудыг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Уранчимэг

    С. Уранчимэг

    2019/06/17 at 23:04

    Уянга Аня

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *