Козинак – цайтай хамт идэхэд тохиромжтой, 5-хан минутад хийх амттай десерт

2

Элдэв хүндрэлгүйгээр амархан бөгөөд амттай болох десерт. Таны цагийг үрэхгүй, хийхэд ердөө л тавхан минут орно. Козинакийг гүнждийн үр, наранцэцгийн үр, арахис, төрөл бүрийн самраар хийж болно. Мөн өөрийн хүсэлдээ тохируулаад маалинга, хулууны үр ч нэмэх боломжтой. Гэрийн нөхцөлд козинак хийх маш амархан.

Гүнждийн үр болон бусад төрлийн самраар козинак хийх жор

  • Гүнждийн үр – 75 гр
  • Наранцэцгийн үр – 75 гр
  • Давс – 1 чимх
  • Зөгийн бал – 50 гр
  • Сахар – 25 гр

1. Хуурай хайруулын тавганд эхлээд наранцэцгийн үр, дээрээс нь гүнждийн үрээ нэмээд шаргал өнгөтэй болтол нь шарна.

2. Зөгийн бал болон сахараа хийгээд 2-3 минут болгоход сахар хайлна.

3. Сахартай зөгийн бал дээр шаргал өнгөтэй болсон самруудаа хийж сайтар хутгана.

4. Нарийн боовны цаасан дээр халуун бэлдмэлийг асгаад тэгшилнэ.

5. Халуун байхад нь козинакаа хувааж зүснэ.

Бичлэг

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *