Дэлхийн улсуудын засгийн газраас тогтоосон хачирхалтай хоригууд

0

Бүхэл бүтэн улс орныг хэргийг хөтөлж, удирдан жолоодно гэдэг амаргүй хэрэг. Тийм ч учраас хэдэн саяар тоологдсон хүн амтай улс гүрнүүдийн засгийн газрууд ард иргэдийнхээ хийж болох болохгүй зүйлсийг хуульчлан зааж, дүрэм журам гаргадаг. Нэг хүний эрх, эрх чөлөө нөгөө хүний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай хойно энэ нь ч зөв. Гэхдээ шар хувцас өмсөхөөс эхлээд цаг хугацаагаар аялахыг хориглосон хугацаа тогтоох гэх мэтээр хориглосон маш өвөрмөц хоригуудыг тогтоосон засгийн газрууд байдаг аж.

25. Хятад: Game Consoles

2000 онд Хятад улс хүүхэд залуус нь цаг хугацааг дэмий үрэх, ажил хийхгүй байхаас сэргийлж, энэ хоригийг гаргажээ.

24. Орос: Emo хувцаслалт

Тус улс загварын энэхүү хэв маягийг улс үндэстний тогтвортой байдалд заналхийлсэн гэж үзсэн ба өсвөр насныхны дунд амиа хорлох оролдлогыг нэмэгдүүлдэг хэмээн хориглосон байна.

23. Иран: Барууны үс засалт

Иранд урд талын үсээ богиносгож, арынхаа үсийг ургуулах, үсээ шууж боох, үсээ босгохыг хориглодог.

22. Саудын Араб: Валентины өдөр

Валентины өдрөөр улаан болон ягаан өнгөтэй ямар нэгэн зүйл худалдаалахыг хориглосон ч энэ нь эргээд хар захын хөгжлийг дэмжсэн хэрэг болсон юм.

21. Грек: Видео тоглоом

Цахилгаан покерын машины эсрэг чиглэсэн энэ хууль хэт явцуурч, интернэт кафед видео тоглоом тоглож байгаа хэнийг ч бай баривчлахад хүрсэн. Гэхдээ Европын холбооноос шахалт үзүүлснээр энэ хууль өөрчлөгдсөн байна.

20. Хятад: Да ламын зөвшөөрөлгүйгээр хойд төрөлд дахин төрөх

Үнэхээр солиотой сонсогдож байгаа ч энэ нь Төвдийн буддистуудыг хянах гэсэн арга юм.

19. Дани: Баяжуулсан хүнс

Хэт их амин дэм агуулсан гэсэн шалтгаанаар тогтоосон энэ хориглолтын улмаас өглөөний цайнд хэрэглэдэг cereal, сүүнд найруулж уудаг бүтээгдэхүүн гэх мэт түгээмэл бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болохгүй болжээ.

18. Румынь: Үгийн наадам

80-аад оны үеийн Румыний ерөнхийлөгч Николай Чаушеску энэ тоглоомыг хэт ухаантай, чөтгөрийн хорлол гэж үздэг байсан учир хориглож байжээ.

17. Манила: Claire Danes

Манила хотыг аймшигтай, ойлгомжгүй, жоом үнэртсэн гэж хэлснээс нь хойш жүжигчин Claire Danes-ын тоглосон бүх киног энэ хотод хориглон устгасны дээр түүнийг хөл тавихыг ч хориглосон байна.

16. Дани: Олонх хүүхдийн нэр

Эцэг эхчүүд засгийн газраас баталсан 24,000 нэрнээс сонгож хүүхэддээ өгөх ёстой. Хэрвээ өөр нэр өгөх бол засгийн газраас зөвшөөрөл авдаг.

15. Хятад: Avatar киноны 2D хувилбар

Овог аймгаар амьдрагч хүмүүс империалист хүчний эсрэг тэмцэж байгаа нь Хятадын засгийн газарт таалагдсангүй. Гэхдээ тэд 3D хувилбарыг нь зөвшөөрсөн ч тус улсад 3D кино театр бараг байхгүй учир ялгаа нэг их байхгүй аж.

14. NSA /National Security Agency/: Furbies /үхэр зусаг эсвэл шар шувуутай төстэй биетэй электроник робот тоглоом/

Хэдийгээр энэ нь үндэстний хэмжээнд хориглосон зүйл биш байсан ч засгийн газраас хориглосон байв. 1999 онд NSA нууц мэдээлэл бичдэг параной маягийн тоглоом хүлээн авсан байна.

13. Малайз: Шар хувцас

2011 онд Малайз улсын засгийн газар богино ханцуйтай цамц, бугуйн ороолтноос эхлээд малгай, гутлын үдээс хүртэл ямар ч төрлийн шар өнгийн хувцас өмсөхийг хориглосон байна. Сөрөг хүчнийхний илэрхийлэл гэж үзсэнээс болжээ.

12. Хятад: Мэлрэг буюу жасмин цэцэг

Тунист мэлрэг цэцгийн хувьсгал гарсан нь Хятадын эсэргүүцэгчдийг идэвхжүүлсэн бөгөөд засгийн газар эсэргүүцэгчдэд эрс арга хэмжээ аваагүй ч энэ цэцгийг өөрийг нь хориглосон байна.

11. АНУ: Haggis /Хонины уушиг, элэг, зүрх зэрэг дотор эрхтнүүдийг сонгино, овьёосны гурил, бөөрний өөх, амтлагч, давс зэргээр амталж хийсэн царцмаг/

Шотландын уламжлалт хоол haggis-ыг АНУ хууль бус хүнс гэж хориглоод 40 жилийн нүүрийг үзэж байна.

10. Куба: Гар утас

Зөвхөн Фидель Кастрогийн үед л үүнийг зөвшөөрдөг байсан.

9. Сингапур: Бохь зажлах

Хотын гудамж болон олон нийтийн газрын ариун цэврийн үүднээс 1992 оноос хойш бохины импорт болон худалдааг хоригложээ.

8. Иран: Манекен

Мэдээж хэрэг манекеныг огт байх ёсгүй зүйл гэж хориглоогүй. Харин эмэгтэй манекенууд гивлүүртэй байх ёстой гэнэ.

7. Бангладеш: Гялгар уут

Франц, Танзани, Мексикт эхэлсэн чиг хандлагыг даган Бангладешт 2002 оноос гялгар уутыг хориглосон байна.

6. Саудын Араб: Эмэгтэйчүүд жолоо барих

Хэдийгээр эмэгтэй хүн жолоо барихыг хориглосон хууль байдаггүй ч эмэгтэй хүнд жолооны үнэмлэх гаргаж өгдөггүй аж.

5. Франц: Кетчуп

2011 онд Франц гал тогооны онцлогийг хамгаалах үүднээс сургуулиудын цайны газруудад кетчуп хэрэглэхийг хориглосон байна. Гэхдээ шарсан төмс идэх бол кетчупаар амталж болдог байна.

4. Болив: McDonald’s

Латин Америкийн McDonald’s-гүй цорын ганц орон бол энэ улс юм.

3. Швед: Алгадах

Сургууль дээр хүүхэд алгадахыг март, бүр эцэг эх нь ч хүүхдээ алгадаж болохгүй.

2. Канад: Хүүхэд хөлд оруулагч

Канадад явуулсан судалгаагаар хөлд оруулагчинд өссөн хүүхэд байгалийн жамаар хөгжих хөгжил нь удаан явагддаг болохыг тогтоосон байна. Тиймээс 2004 оноос хойш Канад хүүхдүүд хөлд оруулагч хэрэглэхгүйгээр өсдөг болжээ.

1. Хятад: Цаг хугацааны аялал

Телевизийн шоунууд, кинонуудад цаг хугацаагаар аялах хийсвэр зүйлийг их гаргах болсноос болж Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд ийм зүйлийг хориглох болжээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=9N0SFCpbFJU[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mandkhai Khurelee

    Mandkhai Khurelee

    2014/04/11 at 20:51

    Hyatadad jasmin horiglson gj hudalaadaa. Nogoon tsainii gol urgamal shdeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *