Монголд анх удаа Дрифт сургалт хичээллэж эхэллээ

Comments Off on Монголд анх удаа Дрифт сургалт хичээллэж эхэллээ
0
3,494

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбоо, Mongol63 Circuit-н зүгээс авто спорт сонирхогчдынхоо хүсэлтээр Монголд анх удаа дрифтийн курсийг хичээллүүлж эхэллээ. Тус курс нь дрифтийн спорт өндөр хөгжсөн орнуудад тогтмол хичээллэдэг бөгөөд Монголд анх удаа дрифтийн зориулалтын авто уралдааны тойрог зам ашиглалтад орсонтой холбогдуулан АНХАН болон АХИСАН түвшний ангиллаар хичээллэхээр бүртгэлээ хийж байна.

Хичээлийг Mongol63 Circuit-н мэргэжлийн багш нар дрифтийн зориулалтын тоноглосон автомашин дээр заах бөгөөд онол болон практикийн хичээл хосолсон байдлаар заана.

Сургалтын хангамж:

  • Дрифтэд зориулан тоноглосон автомашин
  • Зориулалтын шинэ дугуй
  • Бэлтгэл хийх шатахуун
  • Хамгаалалтын каск
  • Гарын авлагаар хангана

Дрифтийн курс онол практик хосолсон 5 удаагийн сургалт байх ба багш, автомашин, өдөр, цагаа сонгон суралцах боломжтой. 1-р ээлжийн бүртгэл 2019 оны 3-р сарын 12-ноос 20-ны хооронд Mongol63 Circuit-н төв оффист бүртгэнэ. Сургалтын хүрээнд дрифтын үүсэл хөгжил дрифтын анхан шатны техникийн мэдэгдэхүүн болон дрифтлэх анхан шатны чадварыг дадлагын хүрээнд олж авах юм.

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? 😃


Тэгье, мэдээ үзэх

Mongol63 Circuit нь 6 га талбайд 10-16 м өргөнтэй 830 м урттай асфальтан уралдааны зам, 2000ш зориулалтын үзэгчдийн суудал, 100 автомашины хатуу хучилттай зогсоол, 1000 автомашины эко зогсоол, засвар үйлчилгээний гараж, худалдаа үйлчилгээний цэг, зориулалтын угсармал тайз, хяналт удирдлагын цамхаг, саравч сүүдрэвч зэрэг байгууламж бүхий үзэгч, тамирчдын тав тухыг хангасан цогцолборыг байгуулан ажиллаж байна. Mongol63 Circuit-н дараагийн төсөл нь хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, гэр бүлээрээ сонирхон хичээллэх боломжтой олон улсын стандартад нийцсэн Go Carting-н зам талбайг барьж байгуулан  өргөтгөх юм.

Монгол улсад анх 2008 оноос дрифтийн спортыг сонирхох залуусын тоо нэмэгдэж уг спорт эрчимтэй хөгжиж эхэлсэн. 2013 онд Монголын Мэргэжлийн Спорт Автомашины холбоо байгуулагдаж өнөөдрийн байдлаар 17 автомашины клуб 300 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо нь Тээврийн Цагдаагийн байгууллагатай хамтран албан ёсоор гишүүдээ бүртгэлжүүлж эхлээд байгаа бөгөөд спорт автомашин унаж хэрэглэдэг бүх залуусыг холбооны гишүүн болохыг урьж байна.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.