Нэгэн залуу ээжийгээ дэмжихийн тулд түүний зурсан зургийг сошиалд тавьжээ. Гэтэл удалгүй санаанд ч оромгүй флешмоб эхэлсэн байна

3

Gaddafo гэх нууц нэртэй Reddit-ийн хэрэглэгч өтөл насандаа зурж сурсан ээжийгээ дэмжихээр шийджээ. Түүний энэ санаа юунд хүргэхийг тэр төсөөлөө ч үгүй юм. Ингээд тэр ээжийнхээ зурсан зургийг сошиал сувагт тавьжээ, ээж нь өөрийнхөө зурсан шувууг хэнд ч таалагдахгүй гэсэн бодолтой байв. Зураачийн гараагаа эхлүүлж байгаа ээжийнх нь хоёр дахь уран бүтээл ажээ.

Imgur дээр байрлуулсан ээжийнх нь зургийг 5 хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ.

Даруухан ээж минь зурсан шувуутайгаа хамт

Ингээд л галзуурмаар флешмоб эхлэв. Эхнийх нь k__z нэртэй хэрэглэгч болжээ.

 

“Би хэн нэгний ээжийг зурлаа”

Алдартай болсон ээжийн хүү ээждээ энэ зургийг үзүүлж, ээжид нь ч таалагдсан байна. Залуу зураачид талархахад нөгөөх нь уран бүтээлээ бэлэглэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэд ч хаягуудаа солилцоод амжсан байна. Энэ бол үйл явдлын зөвхөн эхлэл байсныг тэд мэдсэнгүй. k__z-ээс эхлүүлсэн буухиаг lillyofthenight нэртэй бүсгүй гардан авлаа.

 

“Би хэн нэгний ээжийг зурсан залууг зурлаа”

Энэ шатнаас эхлээд л бүх зүйл хяналтаас гарсан гэж хэлж болно, яагаад гэвэл k__z- г Reddit-ийн маш хөгжилтэй хэрэглэгч Stoshue зуржээ.

 

Хөгшөөн/ээж

Цаашлаад – бүр өргөжинө. Бүсгүйн зурсан зургийг зургаан хүн үргэлжлүүлж зурна. Gaddafo-гийн энэ ажлыг эхлүүлсэн хэрэглэгч ээжийн хүү хүмүүсийн толгойг эргүүлэхгүйн тулд дараах диаграмыг зуржээ. Ингэж л харагдана. 8 үе шат болжээ.

 

Энэ диаграмаас хэн нь хэнийгээ зурсныг харж болно:

 

3 дахь үе. “Би шувууны зураг зурсан хэн нэгний ээжийг зурсан залууг зурсан бүсгүйн зургийг зурлаа”

 

4 дэх үе

 

5 дахь үе

 

6 дахь үе

 

7 дахь үе

 

8 дахь үе

Үүгээр тус буухиа дуусах шиг болсон. Ерөнхий дөө уг флешмоб-д амжиж орсон залуучууд нэг сайхан хөгжилдөөд авсан шүү.

102
ГоёГоё
86
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *