Энэхүү куртик өөрөө автоматаар халдаг тул таныг өвлийн хүйтэнд дааруулахгүй

0

Өвөл нэгэнт хаяанд иржээ, энэ нь дааруулахгүй дулаан хувцас сонгох цаг ирснийг сануулж байна. Олны танил хүмүүс халдаг куртка өмсөхийг эрхэмлэх болжээ – таныг дулаахан байлгана – өөрөө автоматаар хална.

Хувцасны бренд болох “Ororo” өөрөө автоматаар халдаг хантаазнаас авахуулаад салхи нэвтрүүлдэггүй куртка үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд эдгээр нь “Amazon” дахь хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн болоод байгаа аж.

Куртка 139.99 долларын үнэтэй – “Marie Claire” дэлгүүрт анх зарагдаж эхэлсэн – цээж болон нуруунаас 3 түвшинд температурыг нь өөрөө сонгож халаах боломжтой.

Түүнчлэн куртканы зүүн талын халаасанд цэнэглэгч хэсэг байх бөгөөд үүгээр дамжуулан курткыг цэнэглэнэ. Нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 8 цагийн турш цэнэгээ барихаас гадна хэрэв та хүсвэл ухаалаг гар утсаа ашиглан курткаа цэнэглэсэн ч болох юм байна.

“Amazon” онлайн дэлгүүрт энэ куртканы эрэгтэй болон эмэгтэй загварууд бүгдээрээ эрэлттэй байгаа бөгөөд хэрэглэгчид “өвлийн улиралд заавал авч өмсөх ёстой хувцас байна” хэмээн ам сайтай байгаа гэнэ. Мөн “цэнэгээ хурдаг авдаг юм байна”, “батарей нь сайн барьж байна” гэж олон хэрэглэгчид сэтгэгдлээ хэлжээ.

Харин зарим хэрэглэгчийн хувьд цэнэглэгч нь бага зэрэг овортой байгаа учир авч явахад хүндрэлтэй байна гэж хэлсэн байна.

14
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sarantuya Haidav

    Sarantuya Haidav

    2018/11/28 at 07:47

    Монголчуудад маш хэрэгтэй куртик байна хүүхдийнх байдаг болвуу

  2. Wilfrid Hernandez

    Wilfrid Hernandez

    2018/11/28 at 08:53

    хэд бэ

  3. Tulip Saruul

    Tulip Saruul

    2018/11/28 at 13:05

    Ingej halj bolohguieee hun uuriinhuu bieiin ilcheeree dulaatsah baigaliin huulitai ingej haluul uuruuruu dulaatsah chadwaraa aldanadaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *