Цусан дахь сахараа багасгаж, хорт хавдраар өвчлөхийг хүсэхгүй байвал хоолондоо шанцай хэрэглээрэй!

1

Шанцай бол амттай хоол амтлагч бөгөөд гал тогооны өрөөнөөс өөр олон зүйлд ашиглаж болно. Тухайлбал, энэхүү чихэрлэг үнэртэй орцыг олон зууны турш байгалийн гаралтай эм болгон ашигласаар иржээ. “Дэлхийн Эрүүл Хоол хүнсний Байгууллага”-аас эртний Египет болон Хятадад шанцай нь алтнаас ч илүү үнэтэй байсан гэж мэдээллэсэн байна.

Зарим судалгаагаар шанцай нь хэд хэдэн өвчнийг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг болох нь ч батлагджээ. Иймд эрүүл мэндийн зарим нөхцөлд шанцайг хэрэглэж болох юм. Шанцай хэрэглэснээр эрүүл мэндэд үзүүлэх сайн нөлөөнүүдийг танд дуулгая.

Цусан дахь сахарыг хянах

Шанцайг хэрэглэснээр инсулины тэнцвэргүй байдлыг хэвийн болгох боломжтой. Судалгаанаас үзэхэд шанцайн найрлага нь ихэссэн инсулин болон глюкозыг бууруулж, хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчин тусахаас сэргийлдэг байна.

 

Гэдэсний асуудал

Бактерийн эсрэг үйлчилгээтэй шанцайн найрлага нь гэдэс хийгээр дүүрэх, сальмонелл болон гэдэсний цочрол хам шинж зэрэг хэвлийн орчмын өвчнүүдээс сэргийлнэ. Судалгаагаар өдөрт 3 буюу түүнээс их стакан шанцайтай цай уух ёстой ба ингэснээр гэдэс хийгээр дүүрэх болон ходоод гэдэс цочрохоос эмээх хэрэггүй болох юм.

 

Үе мөчний үрэвсэл

Шанцайн зарим найрлагууд нь үе мөчний үрэвслийг намдаах, урьдчилан сэргийлэх ач тустай байдаг. Хүмүүсийн хэлж байгаагаар шанцайтай цай уух эсвэл шанцайн тос түрхэх нь яс шархирах болон үе мөч өвдөх үеийн өвдөлтийг намдаадаг гэнэ. Шанцайн найрлаганд их хэмжээний мангани байдаг бөгөөд энэ нь ясны бэхжилтийг сайжруулж, үе мөч үрэвсэхээс сэргийлдэг аж.

 

Альцгеймерийн өвчин

Шанцайн найрлаганд синнамалдегид болон эпикатецин байдаг – Альцгеймер өвчин тусах үйл явцыг удаашруулж, ой санамжийг сайжруулдаг.

 

Хорт хавдар

Шанцай нь хорт хавдрыг эмчлэгч биш боловч, судлаачдын үзэж байгаагаар найрлаганд нь агуулагдах эрдэс бодисууд хорт хавдраас сэргийлдэг болохыг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл сахар бол хорт хавдар үүсгэгч хүчин зүйл бөгөөд шанцайг хэрэглэснээр глюкозын хэмжээ хэвийн байх боломжтой учир энэ нь хорт хавдар тусахгүй байх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

 

Шүд цоорох

Бохь болон ам зайлагч шингэний гол найрлагад шанцайн тос байдаг гэж та урьд өмнө нь бодож байсан уу? Үүний учир шалтгаан нь шанцайн бактерийн эсрэг үйлчилгээг ашиглан шүд цоорох болон буйл үрэвсэхээс сэргийлдэг байна.

 

Хумсны мөөгөнцөр

Шанцайн навчны тосыг хумсны мөөгөнцрийн эсрэг хэрэглэж болно. Учир нь шанцай нь мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хэрэв та тамирчин бол хөлдөө шанцайн навчны тос заавал түрхээрэй.

Шанцай нь өвчнийг ор үндэсгүй эдгээнэ гэсэн нотолгоо байхгүй ч зарим тохиолдолд үнэхээр үр дүнтэй байх болно. Гэхдээ шанцайг хэрэглэхээсээ өмнө мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй болохыг анхаараарай.

4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Anka Anka

    Anka Anka

    2018/11/12 at 10:13

    Kim Munkhi egchee unshaarai

  2. Kim Munkhi

    Kim Munkhi

    2018/11/12 at 15:21

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *