30 наснаас өмнө ойлгосон байх ёстой амьдралын 15 ухаан

4

“30 наснаас уруудах” гэдэг үгнээс залуучууд өсвөр наснаасаа л эхэлж айж эмээж явдаг. Яагаад ч юм, энэ наснаас эхлээд амьдралын идэвхтэй үед дуусаж доош уруудаж эхэлнэ гэдэг ойлголтыг хүн болгонд өгчихжээ. Үнэн хэрэгтээ хорин настнууд үнэхээр эрч хүчтэй. Үүний зэрэгцээ хүн гучин наснаас эхлээд өөрийгөө хэн болохыг бүрэн ухаарч, үнэ цэнийг мэдэрч эхэлдэг байна. Хамгийн гол нь – үүнд зөв бэлдэх хэрэгтэй, амьдралдаа алдаа гаргахаас зайлсхийхийн тулд дараах 15 амьдралын ухааныг мэдэж авсан байх ёстойг анхаараарай.

30 наснаас өмнө ойлгосон байх ёстой амьдралын 15 ухаан

1. Таныг амжилттай болгоно гэж амласан хүн болгоноос зугтаа

Та – анд нөхөр минь, энэ дэлхий дээр өөрөө өөрийгөө амжилттай болгож чадах цорын ганц хүн. Өөрийнхөө хувь тавиланг хэн нэгэн хөндлөнгийн этгээдэд атгуулах огт хэрэггүй, тэдний эрх мэдэл дор ийм хүч чадал байх ч үгүй.

 

2. Сэтгэгдэл үлдэх зүйлд мөнгөө зарцуул

Эд зүйлсэд мөнгө үрэх хэрэггүй, цуглуулсан мөнгөөрөө аял, зугаал. Парисын гудамжаар алхахдаа өмсөж байгаа таны кет хэдэн жил болж байгаа нь ер нь хэнд хамаатай юм бэ?

 

3. Өөртөө хэтэрхий ширүүн харьцах хэрэггүй

Амралтын өдөр яаралгүй босож шүдээ угаасан болчихоод өмдөө татаж өмсөөд (шоколад наалдсан байсан ч хамаагүй) онцын зүйл хийлгүй орой унтахаар хэвтэв үү – энэ ч бас нэг амжилт юм шүү. Сайн байна. Өөртөө заримдаа завсарлага олгож бай – энэ бол сул дорой байдал бус зайлшгүй шаардлага юм.

 

4. Бусдад эерэг сэтгэл хөдлөл үзүүлж байгаарай

Үл таних хүн рүү харан инээмсэглэх эсвэл ойр дотнын хүндээ ямар үнэ цэнэтэй болохыг бичих завшаан олдвол үүнийг нэн яаралтай хийгтүн. Энэ мэт сэтгэл хөдлөл угтаа өчүүхэн мэт санагдах боловч хэн нэгэнд чухам энэ эерэг сэтгэл санаа хэрэгтэй байж ч болох юм шүү дээ.

 

5. Амьдрал гэдэг зүйл шударга биш, тиймээс байгаагаар нь хүлээж авч сураарай

Тийм ээ, амьдралд шударга бус зүйл маш их. Өөрөөр байх ч аргагүй. Сайн хүмүүст муу зүйл тохиолдоно, бас эсрэгээрээ ч байж болно. Энэ үед гүнзгий амьсгаа аваад юу болсныг ойлгохыг хичээхээс бус санаагаар унаж уймрах хэрэггүй. Хүчээ асуудал шийдэхэд зарцуулахаас бус яагаад тантай ийм зүйл болов гэсэн шалтгааныг тогтооход зарцуулах огт хэрэггүй. Ямар ч тохиолдолд бүх зүйл сайнаар дуусна гэж найдаж яваарай.

 

6. Мөнхийн зүйл гэж хаана ч байхгүй гэдгийг санаж яв

Юу ч мөнх биш: таны ажил, найз нөхөд, өөрийгөө үнэлэх үнэлэмж. Хэрвээ таны бүх зүйл сайхан байгаа бол таашаал ав, муу байгаа бол – санаагаар унах зүйлгүй, удахгүй энэ таагүй үе дуусаж сайхан үе ирнэ.

 

7. Хайр дурлалыг дотносох сэтгэлтэй бүү хольж хутга

30 нас гэхэд жинхэнэ хайр болон дотносох сэтгэлийг ялгаж салгаж сурсан байх ёстой. Хэрвээ танд тохирох хүн биш гэдгийг мэдэрсэн бол зууралдаад байх хэрэггүй. Та өөрийнхөө хувь тавиланг олж л таараа.

 

8. “Би чамд хайртай” эсвэл “уучлаарай” гэж хэлж байгаарай

Заримдаа өөрийнхөө хайрыг үгээр илэрхийлэх эсвэл хэн нэгнээс уучлалт гуйхад маш хэцүү байдаг. Тийм учраас, яг тохирох мөч ирлээ гэдгийг мэдэрсэн л бол мэдрэмжээ ил гаргаж хэлж байгаарай. Бүү дуугүй өнгөр. Дараа нь хэлэхэд хэтэрхий оройтсон байх вий.

 

9. Хэдхэн секундэд бүх зүйл өөрчлөгдөж болно

Бүх зүйл гэж юуг хэлээд байна гэж та бодож байна уу: та хэн болох, та хаана амьдрах гэж байгаа, амьдралаа яах гэж байгааг ойлгоно. Гэхдээ нэг л дуудлага бүгдийг өөрчилж болох юм. Өөрчлөлт таны амьдралд нэг бус удаа дайран орж ирэх юм, өөрчлөлт болгон таатай биш гэдгийг анхаараарай. Тийм учраас, хайртай хүмүүсээсээ тас зуураад л хайрлаад байх хэрэгтэй. Тэд таны дэргэд байгаад нь тэдэндээ талархаж бай.

 

10. Бүх зүйл амар болохгүй

Амьдралдаа дахиж хэзээ ч инээхгүй, хүмүүст итгэхгүй бас дурлахгүй гэмээр үе таны амьдралд тохиолдоно. Гэхдээ энэ зурвас дуусна. Уучилж сур, март, тэгээд цааш алх.

 

11. Хэрвээ аз жаргал мэдрэхгүй байвал ажлаа хая

Хэрвээ ажил тань танд таашаал авчрахгүй байвал, эсвэл тэнэг дарга таныг үнэлэхгүй бас ажил мэргэжлийн хувьд өөрийгөө өсөж дэвжихгүй гэж ойлгосон бол ажлаасаа гарах өргөдлөө өг. Та ажил дээрээ амьдралынхаа гуравны нэг цагийг өнгөрөөдөг, тэгэхээр тэр цагийг шаналж өнгөрөөх ямар хэрэг байна вэ? Юу ч үгүй үлдэхээс бүү ай, та шинэ, өөрт тохирох ажлыг олж л таараа.

 

12. Толинд өөрийгөө нүцгэнээр нь харж бай

Өөрийнхөө биеэс нуугдаж харанхуйд хувцсаа солихоо больж үз. Өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрөөд бие махбодио хайрлах цаг болсон. Тийм ээ, тэр целлюлитийг ч хайрла.

 

13. Таны зүрхийг шархлуулна, тэр шаналалаа бүү нуу

Өөрийн хүслээр дурла, хэдэн удаа ч байсан хамаагүй. Шинэ харилцаа үүсгэхдээ дахин зүрхээ шархлуулах вий гэж айлгүйгээр хайрлаж дурла.

 

14. Танд чухам юу хэрэгтэй байгааг та л мэднэ

Бусдын зөвлөгөөг сонсож суух нь цагаа дэмий л үрж байгаа хэрэг.

 

15. Тав тух болон аз жаргал хоёрыг ялгаж салгаж сураарай

Заримдаа тав тух гэдэг үг айдас гэдэг үгтэй утга нэг. Магадгүй амьдралдаа зарим нэг зүйлийг өөрчлөх цаг ирсэн юм биш биз?

Эдгээр зөвлөгөө төгс биш, гэхдээ нэгийг бодоход тусална. Та алийг нь илүү анхаарав?

51
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баяр Жаргал

    Баяр Жаргал

    2018/11/06 at 01:07

    Номин А.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *