Та сүүг зөв уудаг эсэхээ хэр сайн мэдэх вэ?

4

Сүү нь шүдний паалан болон ясыг бэхжүүлж, тархины ажиллагаа зэрэг олон чухал үйлдлийг сэргээнэ.
Сүү бол байгаль дэлхийгээс бидэнд бэлэглэсэн үнэхээр шидэт хүнс билээ.Үүнд хүний бие организм өсөж үржихэд хэрэгтэй бүх л зүйл бий. Сүүний тос нь синовал шингэний урвал явагдахад чухал үүрэгтэй бөгөөд хүний үе мөчний тослог байдлыг хангаж байдаг байна. Сүү нь яс болон шүдний пааланг бэхжүүлж тархины болон бусад бие организмын олон үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Эртний йогийн тухай сударт мэргэн хүмүүс зөвхөн сүүгээр хооллодог байсан тухай дурдсан байдаг билээ.

Танд хэрэгтэй зөвлөгөө

1. Аль болох шинэ сүү, найдвартай газраас авч хэрэглэх хэрэгтэй. Сүүг удаан хугацаагаар буцалгаж хөөрүүлэх нь (15 минутаас ихээр) хэрэгтэй уургийн бүтцэд нь өөрчлөлт оруулж шинж чанарыг нь муутгадаг (тэжээллэг чанарын хувьд) учир хэрвээ та сүүгээ буцалгадаг бол дөнгөж буцалгаад л хэрэглэж байгаарай.

2. Сүүг биед сайн шингээхийн тулд өөр бусад хүнснээс тусад нь хэрэглэх нь зөв. Эсвэл цуг хэрэглэж болох, сайхан амт нэмэх тийм хүнстэй (будаа, буудай, үзэм, гадил гэх мэт) цуг хэрэглэж болно.

3. Сүү нь цагаан гаа, куркума, кардоман, шанцай, самар, задь зэрэгтэй цуг хэрэглэх үед биед сайн шингэнэ.

4. Бага зэргийн тос, зөгийн балтай халуун сүү ханиад томууны өвчинд сайн бөгөөд үе мөчний янз бүрийн өвчин болон сэтгэл мэдрэлийн системийн өвчлөлд ч маш тустай билээ.

5. Цагаан гаатай сүү нь дархлаа сайжруулж биеийн бүх л эд эрхтний үйл ажиллагаанд цусан хангамжийг нь сайжруулах замаар тус болдог байна. Иймд сүүг өглөөдөө уух нь илүү зөв гэдэг.

6. Куркуматай халуун, эмчилгээний сүүг шөнө унтахын өмнө уух ба сэтгэл санаа тайвшруулж нойронд сайн болгох ба арьс болон цусны эргэлтийг сэргээнэ.

7. Кардомантой сүү нь зүрх болон мэдрэлийн системд маш сайн бөгөөд сүүний үйлчлэлээр кардоманы ашигтай үйлчлэл нь 10 дахин нэмэгддэг байна.

8. Задьтай сүү нь түгшүүрт болон хэвийн бус байдалд байгаа сэтгэл санааг тогтворжуулж нойронд сайн болгож, бодол санааг эрүүлжүүлж тайвшруулан бэлгийн чалханд сайнаар нөлөөлнө.

9. Шанцайтай сүү зүрхний үйл ажиллагааг сэргээн бэхжүүлж цус цэвэрлэн, шээсний системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.

Glass of milk on blue background, food and drink for healthy concept

10. Бадьян буюу дайлютай сүү нь архаг ядаргаа, депрессийн эсрэг хамгийн сайн эмний нэг билээ.

11. Гүргэмтэй сүү эмэгтэй хүнийг залуужуулах үйлчилгээтэй хамгийн үр дүнтэй хэрэгслийн нэг бөгөөд хүний сэтгэл санаа, нөхөн үржих үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.

12. Сүүг өглөө 6-9 цагийн хооронд эсвэл орой 18-21 цагийн хооронд халуунаар нь, таарах хүнстэй цуг эсвэл тусад нь хэрэглэх нь зөв гэдэг. Хүйтэн сүү ууж болохгүй. Хоол боловсруулах үйл ажиллагаагаа хянах хэрэгтэй.
Урт удаан насалж, эрүүл байх болтугай.

23
Ха ХаХа Ха
21
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *