Хүний биеийг тайвшруулж, өтгөн хаталттай тэмцэх үйлчилгээтэй байгалийн гаралтай 5 хүнс

1

Тайвшруулах үйлчилгээтэй бодис нь өтгөнийг зөөллөж, ходоодны гэдэсний хөдөлгөөнийг сайжруулдаг байна. Үүнийг ихэвчлэн хоол боловсруулах системийн хамгийн дэлгэрсэн өвчин болох өтгөн хатахаас сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. Шулуун гэдсээр дамжих ажиллагаа муудсанаас шалтгаалж өтгөн хатдаг байна.

Өтгөнийг гэрт байгаа янз бүрийн хэрэгсэл, эм тариа ашиглан зөөллөдөг.

Байгалийн гаралтай өтгөн хатахаас сэргийлэх хүнс нь ихээхэн хэмжээний ус, эслэг агуулсан байна. Мөн байгалийн гаралтай бодисыг хэрэглэхээс гадна өдрийн турш их хэмжээгээр ус ууж болно.

Эслэгийн өндөр агууламжтай маалингын үр зэрэг хүнсийг хэрэглэхдээ ус ихээр ууж байх хэрэгтэй бөгөөд ингэхгүй бол эслэгийн хэрэглээ ихсэх үед (ялангуяа та үүнд дасал болоогүй бол) ходоод гэдэсний өвчин улам бүр даамжирч болзошгүй юм.

Тайвшруулагч нөлөөтэй байгалийн гаралтай 5 хүнс

1. Маалингын үр

Маалингын үр нь өтгөн хаталттэй тэмцэхэд өндөр үр дүнтэй. Ethnopharmacology сэтгүүлийн 2015 оны нэгэн дугаарт хэвлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад, уг үрэнд агуулагдах бодис нь өтгөн хаталтыг зөөлрүүлдэг болохыг тогтоожээ.

1-2 хоолны халбага нунтаг маалингын үрийг 1 аяга усанд хийж ууна. Мөн өглөөний хоол эсвэл жирийн тарганд хийж хэрэглэж болно.

Өдөрт хоёр удаа хэрэглэнэ, нэг нь унтахаасаа өмнө, хоёр дахь нь өдрийн туршид нэг удаа.

2. Хар чавга

Хар чавга нь өтгөн хаталтыг багасгах байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Aliment Pharmacol & Therapeutics сэтгүүлийн 2011 оны дугаарт нийтлэгдсэн судалгаанаас харахад, хар чавга тогтмол хэрэглэх тохиолдолд өтгөний гаралт сайжирна гэжээ.

Хар чавганд маш их хэмжээний уусдаггүй эслэг агуулагддаг учраас ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмждэг байна. Та хар чавгыг шууд идэх эсвэл өтгөн хаталтын эсрэг хар чавганы шүүс ууна.

Өдөрт 6 эсвэл 7 хар чавга иднэ.

3. Таван салааны үрийн хальсны нунтаг (псиллиум)

Ургамлын үрний хальснаас гаргаж авсан нунтаг бодис нь өтгөн хаталттай тэмцэх байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Өтгөн хаталтыг эмчлэх эмийн орцод ордог гол бүтээгдэхүүн хэмээгддэг. Уг хальс нь уусдаггүй эслэг ихээр агуулдаг, энэ нь ходоодонд байгаа өтгөнд шингэн шимэгдэхэд нөлөөлдөг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад нөлөөлөх ажээ.

½ цайны халбага таван салааны үрийн хальсны нунтгийг 1 аяга бүлээн ус эсвэл сүүнд хийнэ. Өдөрт хийх нунтгийн хэмжээг нэмэгдүүлсээр нэг аяганд 1 эсвэл хоёр цайны халбага болгоно.

Унтахаасаа өмнө уугаарай.

Өдөр болгон ууж заншина.

4. Зуун наст

Зуун настын гель нь өтгөн хаталтыг зөөлрүүлэх үйлчилгээтэй. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжихээс гадна ходоодны үйл ажиллагааг ч сайжруулна.

Үүнээс гадна зуун настын гель нь 75 гаруй нэр төрлийн шим тэжээлт бодис, амин дэмүүд, аминохүчил, ферментүүд агуулдаг тул өтгөн хаталтыг эмчлэхэд өндөр үр дүнтэй байдаг ажээ.

2 хоолны халбага зуун настын гелийг 1 аяга усанд эсвэл жимсний шүүстэй хольж хэрэглэнэ. Блендерт хольж болно. Өглөө болгон өлөн дээрээ уухыг зөвлөж байна.

5. Кастровын тос

Кастровын шошноос гаргаж авсан уг тос нь өтгөн хаталтыг эмчлэхэд өндөр үр дүнтэй. Ходоодны ханыг тослох тул ходоодны жижиг хананууд чийгийг өөрт шингээхгүй байхад нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг байна.

Үүнээс гадна кастровын тосыг зохих тун хэмжээгээр зөв хэрэглэх хэрэгтэйг анхаарна уу. Хэрэглэх тосны хэмжээ хэтэрсэн тохиолдолд ходоодны булчин, мэдрэл, эс зэрэгт сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

1 цайны халбага кастровын тосыг 1 аяга жүржийн эсвэл цангисын шүүстэй хольж ууна. Бага насны хүүхдүүдийн хувьд ½ цайны халбага байна.

Өлөн дээрээ ууна.

Анхааруулга: Жирэмсэн, хөхөөр хооллож байгаа эмэгтэйчүүд болон сарын тэмдгийн үед кастровын тос хэрэглэхийг хориглоно. Кастровын тосыг заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөж хэрэглэхийг анхааруулж байна. Уг тос нь өөр бусад эмийн үйлчилгээнд нөлөөлж болзошгүйг мөн анхаарна уу.

3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *