Өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсвэл дадал зуршлаа өөрчил!

2

Багаас эхэл, яваандаа энэ нь үр ашгаа өгөх болно.

Америкийн зохиолч, түүхч Уильям Дюрант хэлэхдээ: “Бид бол өдөр болгон хийдэг зүйлээсээ шалтгаалж бие хүн болдог. Ийм нөхцөлд чадварлаг байна гэдэг нь ямар нэг үйл хөдлөл биш харин дадал суусан байхыг хэлнэ” гэжээ. Энэ нь зөвхөн чадварлаг чанарт төдийгүй түүний эсрэг талд ч гэсэн хамаатай юм. Нэгэн хэвийн байх нь нэгэн хэвийн дадал зуршилтай байхыг хэлдэг. Тиймээс өөрийн дадал зуршлыг өөрчилж байж чадварлаг болж болох нь. Гэхдээ энэ нь шууд амжилтад хүрнэ гэсэн үг биш юм. Та Илон Маскын дадлыг хуулбарлан авлаа гээд та хоёр дахь Илон Маск болохгүй. Та өөрийн бүх л үйл хөдлөлийг өөрчлөх хэрэгтэй юм.

Бизнесмен Дариус Форо өөрийн блогтоо хэрхэн сайн дадалтай болох, түүний тулд та юу хийх хэрэгтэй, ямар зарчим баримтлах талаар бичсэн байдаг.

1. Танд ямар дадал байх ёстой гэдгээ шийд

Бид ямар нэг сайн дадлын тухай сонсоод түүнийгээ өөртөө бий болгох тухай боддог. Гэхдээ энэ нь танд хэрэгтэй юу гэдгийг эхэлж бодох хэрэгтэй. Таны хувьд өглөө 5 цагт босож гүйх хэрэг бий юу? Түүхий ногоо идэж сурах шаардлага байна уу?

Магадгүй танд өглөө эрт босох нь хэрэгтэй байж болно. Та өглөө босохдоо ууртай уцаартай байж энэ нь таны тэр өдрийг тодорхойлдог байж магадгүй юм. Тиймээс та аливаа дадал нь таны амьдралын хэв маягийг сайжруулахад хэрэг болох эсэхийг нь өөрөөсөө асуух хэрэгтэй.

Мөн амьдралын хэв маягаа өөрчлөх зайлшгүй шалтгаан байх ёстой. Жишээ нь та долоо хоногт нэг ном уншдаг дадалтай болох гэж байж болох юм. Гэхдээ юуны тулд? Энэ нь танд юу өгөх гэж? Ямар зорилгод хүрэх вэ? Энэ тухай бодож таны хүсэл зорилгод хүрэх тэр л дадлыг өөртөө бий болго.

2. Дадал зуршил дээрээ дэс дараатай ажилла

Заримдаа бүх л зүйлийг нэг дор өөрчилмөөр санагдана. Илүү ихийг уншиж, илүү их ажиллаж, зөв хооллож, спортоор хичээллэх гэх мэт. Хэрвээ та олон зүйлийг зэрэг барьж авах гэвэл та өөртөө илүү их стресс л нэмэх болно.

Бид өөрсдийгөө хэтрүүлж үнэлдэг талтай. Бид богино хугацаанд олон зүйл хийж чадна гэж боддог. Энэ бол буруу ойлголт. Харин урт хугацааны туршид бол боломжтой. Тиймээс тодорхой нэг дадал зуршил дээр анхаарлаа төвлөрүүлж түүнийгээ бэхжүүл. Тэгсний дараа л дараагийн дадлын тухай бодох хэрэгтэй.

3. Зорилгоо бүү хэтрүүл

Хурдан өөрчлөгдөх гэж бүү зүтгэ. Хамгийн багаас нь эхэл:

  • Гүйдэг болмоор байна уу? Эхлээд алхдаг бол.
  • Ном бичмээр байна уу? Эхлээд ганц ганцаар өгүүлбэр бич.
  • Өөрийн гэсэн бизнес эхлүүлмээр байна уу? Эхлээд ядаж ганц үйлчлүүлэгч ол.
  • Долоо хоногт хоёр ном уншдаг болмоор байна уу? Өдөрт нэг хуудас уншдаг бол.
  • Мөнгө цуглуулмаар байна уу? Ганцхан удаа өмсөөд хаядаг цамц авахаа боль.

4. Хяналтын хуудас хэрэглэж сур

Та шинэ дадал эзэмшихээр ажиллаж эхлээд удалгүй түүнийгээ мартах нь элбэг тохиолддог зүйл. Амьдралд урьдчилан харах аргагүй олон зүйл тохиолдох учир ганц нэг өдөр шинэ дадлаа мартахад юу ч болохгүй мэт. Гэтэл тийм ч амар зүйл биш байх нь. Хэрвээ дадал зуршлаа өдөр тутам, тогтмол болгож чадахгүй бол дадал маань жинхэнэ болж чадахгүй билээ. Тиймээс хяналтын хуудас гаргаж өөртөө юуны төлөө хийж, ямар зорилго тавьсан тухайгаа сануулж, ямар амжилтад хүрч байгааг хянаж байх нь зөв юм.

Та илүү амжилттай байхын тулд дадал шинээр эзэмшиж байгаа гэдгээ санаж байх ёстой. Өдөр болгон түүнийгээ хяналтын хуудсанд тэмдэглэх хэрэгтэй. Ингээд та удалгүй хэрхэн их өөрчлөгдсөнөө, ганц нэгхэн энгийн шинэ дадал таны амьдралыг ямар их өөрчилснийг мэдрэх болно.

10
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *