Язарсан арьсыг эдгээр байгалийн гаралтай 6 бүтээгдэхүүний тусламжтайгаар алга болгоорой

2

Арьс язрах бол олон хүний сэтгэлийг зовоож байгаа гоо сайхны нэгэн бэрхшээл юм. Энэ нь ихэвчлэн гуя, өгзөг, гэдэс, нурууны доод хэсгээр арьс сунах, язрах байдлаар тохиолдоно.

Жирэмсэн болох, жин хэт нэмэх, хасах, дааврын өөрчлөлт, хэт их бэлтгэл зэргээс шалтгаалан бий болдог. Үүнээс салахад хэцүү боловч аз болж бидэнд тус болох хэд хэдэн энгийн арга байдаг байна.

Төмсний шүүс

Төмс нь В болон С витамин, кали, магни, кальци, цайр, фосфор зэрэг арьсны эд эсийг төлжүүлэх витамин болон эрдсээр баялаг билээ. Төмсөө бүдүүн хэрчим болгон хэрчээд, язарсан арьс бүхий газраа тавьж 5-10 минут болгох ба дараа нь бүлээн усаар угаана.

Өндөгний цагаан

Энэ нь 40 гаруй уураг, А витамин, арьсанд маш сайн коллаген зэргийг агуулдаг. Өндөгний 2 ширхэг цагааныг ялган авч язарсан хэсэгт тавиад хатахаар нь усаар угаана. Мөн төгсгөлд нь оливийн тос хэрэглэж болох ба язарсан арьс удалгүй хэвийн болно.

Нимбэгийн шүүс

Нимбэгийн шүүс бол байгалийн гаралтай арьс цайруулагч, арьсны үхэжсэн эд эсийг зайлуулагч учир язарсан арьсанд сайн билээ. Нимбэгээ дундуур нь хуваагаад язарсан хэсгээ түүгээрээ үрнэ. Ингээд 10 минутын дараа бүлээн усаар угаана.

Элсэн чихэр

Элсэн чихэр нь таны арьсны язарсан зэрэг гадаад байдалд сайн тохирох скраб юм. Хоолны халбага элсэн чихрийг бага зэрэг бүйлсийн тос, хоёр гурван дусал нимбэгийн шүүстэй холиод арьсан дээрээ тавина. Бага зэрэг үрж байгаад 10 минутын дараа бүлээн усаар угаана.

Оливийн тос

Оливийн тос нь хэрэгтэй тэжээллэг бодис, антиоксидант зэрэг арьсны язрал зэрэгт хэрэгтэй бодисыг ихээр агуулна. Бага зэрэг халаагаад язарсан газраа түрхэн иллэг хийх ба энэ нь тухайн орчин дахь цусны эргэлтийг сайжруулж язарсан хэсгийн харагдах хэмжээг багасгана. Бүлээн усаар угаахын өмнө тосоо хагас цаг хэртэй байлгаж А, Е, D витаминыг нь шингээж авна.

Зуун настын шүүс-гель

Шинэхэн зуун наст нь бага зэргийн язрал зэргийг эмчлэн арьсны уян хатан чанарыг сэргээх ба энэ уян хатан чанар багасах нь арьс язрах гол нөхцөл билээ. Зуун настын навчийг зүсэж дотроос нь шүүсийг нь аваад язарсан хэсэгт тавина. Ойролцоогоор 2 цагийн дараа бүлээн усаар угаах ба өдөр болгон энэ аргаа хэрэглэж байж үр дүнд хүрнэ.

8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Т. Золзаяа

    Т. Золзаяа

    2018/03/19 at 15:09

    Rose

  2. Tsetsegsuren Darjaa

    Tsetsegsuren Darjaa

    2018/03/19 at 16:31

    Сувдгэрэл Д.

  3. Eegii Eegii Eegii

    Eegii Eegii Eegii

    2018/03/19 at 17:32

    Vvree Vvree

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *