Cat брэндийн ус, доргио, тоос шорооны хамгаалалттай дэлхийн №1 гар утаснууд

0

 

Cat гэхээр хэн бүхний толгойд уул уурхайн хүнд машин механизм санаанд орж байгаа байх. Техник технологи булангийн энэ дугаарт та бүхэнд Cat брендийн хамгийн сүүлийн үеийн гар утсуудыг танилцуулж байна.

CAT® S60 ухаалаг гар утас

 

Дэлхийн хамгийн анхны thermal imaging буюу дулаан мэдрэгч технологи бүхий ухаалаг гар утас юм. Энэ нь дулааны темпаратурыг мэдэрч халуун хүйтнийг ялган, хэмжиж харуулдгаараа ихээхэн онцлогтой. Cat нь уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын материал үйлдвэрлэл зэргээр голчлон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор тухайн салбарын ажилчдад тусгайлан зориулсан утас юм.

-20°C хэмийн хүйтнээс 120°C хэмийн дулаан хүртэл мэдрэх бөгөөд энэ нь машин механизмын эвдрэл гэмтлийг урьдчилан тооцоолоход чухал ач холбогдолтой ажээ. Мөн цагдаагийн албан хаагчид нуугдсан хүн, амьтдыг олох чухал багаж болж болохоос гадна барилгын салбарын ажилтнуудад байшин барилгын дулаан алдагдлыг хэмжиж шалгахад маш тустай.

Энэхүү утас маш сайн чанарын бэхжүүлсэн цутгамал хамгаалалттай тул газарт унагаах, хана руу савахад гэмтэл гарахгүй бөгөөд 1,8 метрийн өндрөөс унагаахад ямар ч асуудал гарахгүй гэж өөрсдийн зүгээс баталгаа өгнө. Хэрвээ та барилга угсралт, хөдөө аж ахуй, хамгаалалтын алба болон бусад хүнд нөхцөлд ажилладаг бол танд уг утас яг тохирно.

 

Мөн 5 метрийн гүн усанд нэг цаг байлгасан ч утсанд ямар нэгэн өөрчлөлт орохгүй тул бороонд яриад явсан ч болох юм.

Уг утас нь Андройд үйлдлийн системтэй, 2 симний оролттой, 32гб багтаамж, 3гб санах ойтой тул хэний ч хэрэглээнд нийцэхээс гадна 13 мегапикселтэй камер нь зургийг маш сайн авах боломжтой юм.

Хэрвээ танд хэр барагтаа эвдэрдэггүй, үзүүлэлт сайн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий мэргэжлийн гар утас хэрэгтэй бол CAT® S60 ухаалаг утас нь таны зайлшгүй сонголт юм. Дэлхийн бренд шүү дээ.

CAT® B25 гар утас

Хэрвээ танд ухаалаг утасны шаардлага бага, хөдөө гадаа их явдаг бол танд энэхүү утасны онцлог болон хямд үнэ таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Ус, чийг, тоос шорооны хамгаалалт бүхий энэ утас нь 9.5 цаг хүртэл тасралтгүй ярих боломжтой. Бага ярьдаг бол хэдэн өдөр ч цэнэгээ хадгалаад байгаад л байна. Мөн 2 симний оролттой. Жуулчны компанийн ажилчид, тээврийн жолооч, малчдын хэрэгцээнд төгс нийцэх утас байж болох юм.

CAT® T20 таблет

Миний хувьд бол анх удаа харж буй маш сайн хамгаалалт бүхий таблет болж байна. Ус, тоос шорооны хамгаалалттай энэ таблетыг байгаль цаг уурын ямар ч нөхцөлд ашиглаж болох юм. 7500mah хүчин чадал бүхий батерейтай тул цэнэгээ хангалттай удаан барина. 64гб багтаамжтай, 2гб санах ойтой бөгөөд Windows 10 үйлдлийн системтэй болохоор хэн хүнд ажиллахад хялбар юм. Мөн 4G сүлжээтэй тул хаанаас ч өндөр хурдны интернэтэд холбогдож ажлаа амжуулах боломжтой.

Хаяг: Теди төв хойшоо харсан хаалга, Mstore дэлгүүр
Утас: 7777-7277
Вэб сайт: www.mstore.mn
Facebookhttps://www.facebook.com/Mstore.mn

13
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *