Эмийн сангаас хуш самрын тос авч хэрэглэж үзлээ… Одоо энэ тос миний эрүүл мэндийн №1 бүтээгдэхүүн болсон!

2

Натурал эфирийн тосны ач холбогдлын тухай бүгд л мэднэ. Одоо олон хүн үүнийг эм, гоо сайхны хэрэгсэл, үнэртэн болгон ашиглаж байна. Таны гоо сайхны хэрэгсэл дотор эфирийн тос агуулсан хэд хэдэн зүйл бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэтэл хамгийн их үр дүнтэй эфирийн тос нь хушны тос гэдгийг мэдэх хүн цөөн. Энэ тос магадгүй хамгийн цэвэрхэн, хамгийн аюулгүй байгалийн гаралтай тос бөгөөд бүтцийн хувьд амьтны гаралтай тосноос дутахгүй, биед сайн шингэдэг, сайхан үнэртэй билээ.

Хушны тосны ашигтай тал

Энэ зүйлийг яаж хэрэглэх вэ? Доорх зөвлөгөөнүүдийг уншаад хушны тосоор шүдний оо хийх аргыг нь тогтоож аваарай.

1. Халдваргүйжүүлэгч

Жижиг шархыг энэ тосоор тослож, цэвэрлэж болно. Ингэснээр шарханд гаднаас элдэв халдвар, савханцар орохоос сэргийлнэ.

 

2. Үе мөч эмчлэх

Энэ тос нь үе мөчний өвчнийг ихээхэн үр дүнтэй намдаадаг байна. Эмч нар ихэнхдээ дотуур хэрэглэхийг зөвлөдөг ба өвчтэй хэсгийн гадуур түрхэх замаар хэрэглэж бас болдог .

 

3. Үсэнд

Хушны тос нь хуйхны элдэв өвчнийг анагаах сайн эм юм. Эдгээр бэрхшээлийг арилгахын тулд хуйхаа хушны тосоор сайн тослох хэрэгтэй. Ингэснээр олон төрлийн бэрхшээлээс салахаас гадна булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.

 

4. Ханиад томуунаас сэргийлэх

Хушны тосыг дотуур хэрэглэж амьсгалын замыг цэвэрлэж, цэр ховхолдог. Мөн толгойн өвчин намжаах, нүднээс нулимс байнга гарах зэрэгт сайн үйлчилгээтэй.

 

5. Шүдний өвчинд

Хушны тосны зарим шинж чанараас шалтгаалан шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Энэ тосоор буйлны хавдар, өвчлөлийг эдгээж шүд унахаас хамгаалдаг.

Одоо хушны самрын тосоор шүдний оо хэрхэн хийх аргыг танилцуулъя. Энэхүү гэрийн аргаар хийсэн шүдний оо нь ямар ч аюулгүй бөгөөд бүр жижиг хүүхдэд ч хэрэглэж болох ба эрүүл мэндэд ямар нэг гаж нөлөөгүй билээ.

Үйлдвэрийн аргаар хийсэн шүдний оонд сод байдаг бөгөөд энэ нь цайруулах үйлчилгээтэй ч шүдний пааланд тийм ч сайн нөлөөтэй эд биш бол цэвэр шохойн үндсэн дээр хийсэн гэрийн оо биед ямар ч хоргүй билээ.

Орц:

  • 50 гр шохой
  • 1 цайны халбага хушны тос
  • 1 ц.х давирхай
  • 1 хоолны халбага зөгийн лаваар хийсэн ханд
  • 1 х.х хадаасан цэцгийн ханд

Хийх арга:

1. Бүх зүйлээ хольж анхааралтай хутгана.

2. Явцын дунд холимгийн маань дээгүүр шингэн тунах ба энэ нь хадаасан цэцгийн тос учир санаа зовох хэрэггүй. Үүнийг шүд, буйлны оо болгон ашиглана.

Энэ натурал шүдний оо нь хөөсрөхгүй гэдгийг санах хэрэгтэй ба учир нь үүнд ямар ч хөөсрөх бодис ороогүй билээ. Гэхдээ ингэлээ гээд шүдний чулуу болон бусад зүйлийг цэвэрлэхэд саад болохгүй юм. Цэвэрлэх үйлчилгээ нь шохойноос шалтгаалах ба энэ нь амны хөндийн бүх л онгорхойг нөхөж, эдгэхэд тус болдог байна.

Та өмнө нь хушны тос хэрэглэж байсан уу? Энэ тосыг өөрөөр хэрэглэх арга мэдэх үү? Энэ тухайгаа сэтгэгдэл дээр бичиж бусадтайгаа хуваалцаарай.

9
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oogii Ganbold

    Oogii Ganbold

    2018/02/19 at 13:28

    Shohoig haanaas avah ve

  2. Neegii Nergui

    Neegii Nergui

    2018/02/19 at 20:26

    ХУШНИЙ ТОС АЛЬ ЭМИЙН СЭНГААС АВАВ ХӨӨ

  3. Bogi Bogi

    Bogi Bogi

    2018/02/19 at 20:31

    ene tos xaaguur bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *