Чамархайг товших – толгойн өвчин намдаагаад зогсохгүй сэтгэл санаа сэргээх эртний арга!

1

“Эрүүл биед саруул ухаан оршино” – бүгд үүнийг мэдэх бөгөөд эрүүл мэндээ ямар нэгэн байдлаар дэмжихийг хичээнэ. Хэрвээ саруул ухаан нь эрүүл биеийн үндэс байвал яах вэ? “Хүн” гэдэг амьтан дэлхий ертөнцтэй нягт холбоотой нь нууц биш болсон цаг.

Хүний сэтгэх чадвар, сэтгэл зүйн байдал нь бие махбодийн эрүүл мэндээс шууд шалтгаалдаг. Тийм учраас амьдралын хэв маягаа өөрчилж эерэг сэтгэл санаатай амьдрах хэрэгтэй. Харин энэхүү энгийн дасгал танд үр дүнтэйгээр туслах болно.

Та бүхэндээ зөвхөн толгойн өвчин намдаагаад зогсохгүй сэтгэл санаа сэргээх энгийн нэгэн дасгалыг танилцуулах гэж байна. Бие махбодь, сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хангаж өгнө. Өдөр болгон чамархайгаа товшоорой.

 

Кинезиологийн хавсарга

Чамархайн хэсэгт товших – толгойн өвчин намдаах эртний нэгэн арга. Энэ хэсэгт иллэг хийхэд зөвхөн толгойн өвчин намдаагаад зогсохгүй мөн хорт муу зуршлыг таслан зогсоож шинэ зуршлыг бий болгоход нөлөөлж байгааг хиропракти болон кинезиологийн хавсарга шинжлэх ухааны салбарынхан ажиглажээ.

“Толгойгоо товшоод бай!” – ямар нэгэн зүйл ойлгохыг хүсэж байвал ингэж зөвлөдөг. Тэгвэл яагаад цохиж болохгүй гэж?

Юуны түрүүнд хийх ёстой зүйл гэвэл – өөрчлөхийг хүссэн дадал зуршил эсвэл ямар нэгэн зүйлээ тодорхойлно. Хүслээ нэг өгүүлбэрээр илэрхийлж амандаа шивнээрэй. Жишээ нь, “стресстэй ч гэсэн би тайван, сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгална” гэж цаасан дээр буулгаж болно.

Дараа нь энэ өгүүлбэрээ сэтгэлдээ төсөөлж бодно, гэхдээ үгүйсгэсэн утгатай үгээр илэрхийлнэ: “Би стресстэй ч гэсэн дахиж хэзээ ч сэтгэлийн тайван байдлаа алдахгүй, өөрийнхөө хяналтыг алдахгүй”.

Өөрийнхөө хүслийг илэрхийлэхэд богино хугацаанд бие махбодь болон сэтгэл санааны хооронд  энергийн идэвхтэй урсгалыг бий болгож чадна. Өөрөөр хэлбэл стрессийн эсрэг урсгал бий болж сөрөг энергиэсээ салж бие, сэтгэл дээрдэнэ.

Зорилгоо тодорхойлсон уу? Дасгал хийх ажилдаа орцгооё.

1. Толгойн зүүн чамархайн хэсгээс товшоод чих рүү чиглэнэ. Зүүн хурууны өндгөөр чамархайгаа товшихдоо үгүйсгэсэн өгүүлбэрээ амандаа хэлнэ. Товшихдоо чанга гэж хэлж болно, товшиж байгаа хурууны өндөг цохилтондоо буцахаар хүчтэй цохино. Дасгалыг 5 удаа, хийх болгондоо хүслээ хэлнэ.

2. Баруун талын чамархайд ч мөн адил баруун гарын өндгөөр товшин хүслээ хэлнэ.

3. Өдөрт хэд хэд удаа энэ дасгалыг хийнэ: өглөө сэрээд бас унтахаасаа өмнө. Хэдий хэр олон удаа энэ дасгалыг хийнэ төдий чинээ мэдрэлийн системд хурдан үйлчилж эрүүл дадал тогтоож чадна.

Аффирмац (өөрийгөө ямар нэгэн зүйлд идэвхтэйгээр итгүүлэх, засаж залруулах, өөрийгөө өөрчлөх хүсэл) нь өөртөө шинэ бодол хөгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Чамархай товших давтамжийн тусламжтайгаар энэ бүгдийг өөрчлөх боломжтой.

Чамархайн цэгийг ашиглах бас нэгэн хувилбар – үггүйгээр зөөлөн иллэг хийх. Үггүйгээр өөрийнхөө муу зуршлаас салахыг хүсэж байгаа бол дараах үйлдлийг хийнэ: хоёр гарын хурууны өндгийг хоёр чамархай дээрээ байрлуулаад зөөлөн илнэ, энэ үед амьсгалаа гүнзгий авч гаргаарай. Энэ энгийн иллэг мэдрэлийн системийг тайвшруулж толгойн өвчин намдаана, сэтгэл санааг тогтворжуулна.

Энэ энгийн аргаар толгойдоо эерэг бодол хийж амьдралаа эерэг тал руу нь өөрчлөөрэй. Их хүч гаргахгүй энгийн нэгэн арга юм шүү дээ.

Уг дасгалын тусламжтайгаар таны амьдралд өвчин, уур хилэн, ядаргаа байх газаргүй болно. Зөвхөн эерэг бодол, өөдрөг сэтгэл санаа, сайхан дурсамжаар дүүрэх ажээ. Хамгийн гол нь та хайраар бялхана шүү.

Та өөрийгөө хэрхэн эерэг урсгалд оруулдаг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр туршлагаа хуваалцаарай, бас сошиал сувгаар уг нийтлэлийг тараагаарай.

Эх сурвалж

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *