Эдгээр шинж тэмдэг цусан дахь сахарын хэмжээ өндөр байгааг илэрхийлнэ! Сахарын хэмжээг бууруулах хоол хүнс

2

Цусан дахь сахарын өндөр хэмжээ нь чихрийн шижингийн шинж тэмдэг болно. Хянаж байхгүй бол зарим нэг хүндрэл гарахад хүргэх аюултай.

Цусан дахь сахарын өндөр хэмжээг тодорхойлох амархан. Дараах 14 шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг шалгаарай:

  • Ам байнга хуурайшиж хатах
  • Мэдрэлийн асуудлууд
  • Ойрхон шээх, ялангуяа шөнийн цагаар
  • Өдрийн турш амны цангаа гарахгүй байх
  • Үе үе халдварт өвчин тусах
  • Шарх эдгэхгүй удаан явах
  • Арьс хуурайшиж загатнах
  • Бэлгийн сулрал
  • Өөх тосны илүүдэлд орох, шалтгаангүйгээр жин нэмэгдэх
  • Байнга ядрах
  • Хараа бүрэлзэх
  • Анхаарал төвлөрөл буурах
  • Шалтгаангүйгээр байнга өлсөх
  • Гэдэс ходоод эвгүйрхэх

ГИ бүхий хоол хүнс

Гликемик индекс (ГИ) нь нүүрс-уснаас шалтгаалж глиемик хариу үйлдлийг буюу хүний цусан дахь глюкозийн түвшинд нөлөөлөх хэмжээг хэлнэ.

0-100 хүртэл түвшин хэлбэлзэнэ. Хүнсний бүтээгдэхүүний ГИ их байх тусам сахарын хэмжээ ихсэхэд нөлөөлнө.

ГИ өндөртэй буюу 70 болон үүнээс дээш хэмжээтэй хүнс. Эдгээр хүнснээс зайлхсийх ёстой. ГИ өндөртэй хүнсэнд пончик, попкорн, жигнэсэн төмс, цагаан талх, эрдэнэ шиш, будаа багтана.

55-69 хооронд хэлбэлзэж байгаа бол дунд зэргийн ГИ-тэй хүнс гэж үзнэ. Үүнд бяслаг, зөгийн балтай овьёос, цагаан будаа, бор будаа, лаваш орно.

Хамгийн бага ГИ-тэй хүнс нь эрүүл хоол хүнсэнд тооцогдож аль болох тогтмол идэж байх ёстой. 0-54 хооронд хэлбэлзэх бөгөөд үүнд улаан лоолийн шүүс, шар сонгино, интоор, хумус, грейпрфрут, брокколи, шош, хушга, вандуй, алим, ангаахай самар, лууван, шпагетти, ногоон усан үзэм, ханборгоцойн шүүс, цацагт хяруул, гадил, жүр зэрэг болно. Танд эрүүл энхийг хүсье.

5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erdenetuya Adiyajav

    Erdenetuya Adiyajav

    2018/01/22 at 20:40

    ХАР МАНЖИН нь УС болон Витамин С-ийн маш өндөр агууламжтай ба Витамин А, Витамин Е, уураг, эслэг, кальц, төмөр, магни, фосфор, кали, цайр, зэс, манган, селен, өөхний хүчил, линолийн хүчил, α-линолийн хүчил, хүхэр зэрэг хүний биед зайлшгүй хэрэгтэй эрдэс бодис, элемент, ховор нэгдэлүүдийг агуулдаг.
    Хар манжинг тогтмол хэрэглэснээр элэгний эсийн нөхөн төлжих үйл явцад сайнаар нөлөөлж бодисын солилцоог идэвхжүүлдэг ба холестриныг багасгаж жин бууруулах нь зүрхний шигдээс үүсэх эрсдэлийг багасгана. Мөн цөсний ялгаралтыг сайжруулснаар нойр булчирхайн ажиллагааг дэмжин, цусан дах сахарыг бууруулж, тогтворжуулдаг бөгөөд САХАРЫН өвчлөлийн 1 ба 2-р шатанд хэрэглэхэд илүү үр дүнтэй.

  2. Vanchig Dulamsuren

    Vanchig Dulamsuren

    2018/01/23 at 14:30

    heseg haruul yasan ym be olon udaa zasag soligdohooroo uls oron doroitoj ard tvmen maan ulam yduuraad ezengvi met haragaj tuildahin zovlong ungursun durvun jil harsan shvv dee ta nart zugaatai goe baidag bol bidend mash hetsvv zasag turduu itgeh itgel zularah ym zasag ungah amarhan shvv de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *