Чарганы шинэ трэнд – ТЮБИНГ УЛААНБААТАРТ

0

Нээлтийн Хямдрал 12 сарыг дуустал 10,000 төгрөг

“Скай Резорт” цанын бааз Улаанбаатарчууддаа шинэ жилийн сюрприз болгож шинэ төрлийн чарганы “Цасны Тюбинг” үйлчилгээг нэвтрүүлэн нээлтээ хийгээд байгаа бөгөөд нээлтэндээ зориулан 12 сарыг дуустал 10’000 төгрөгөөр хямдралтай үйлчлүүлэх боломжыг олгож байна.

Стандартын зассан зам, лифт бүхий 250 метр урт зам дээгүүр хурд аван 360 градус эргэлдэн гулгах энэ өвлийн хамгийн хөгжилтэй зугаа болох Тюбингээр Улаанбаатар хотоос ердөө 13 км-ийн зайд “Скай Резорт” цанын баазад Лхагваас Ням гаригуудад үйлчлүүлэх боломжтой.

1820 онд Альфийн нуруунд энэ төрлийн чаргаар анх гулгаж эхэлсэн бөгөөд хамгийн аюул осол багатай, өнгө үзэмжтэйгээс гадна бөөрөнхий хэлбэртэй тул гулгах явцад 360 градус эргэлддэг нь илүү сонирхол татдаг.

Орчин үеийн технологийн ачаар, хүний гараар бүтсэн цасаар хийж тэгшлэн зассан зам дээр шинэ чаргаар гулган, бусад аль ч ууланд байхгүй лифтний үйлчилгээгээр үйлчлүүлэхээс гадна он дуустал хөнгөлөлттэй үнээр гулгаарай.

Баярын өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгөө цэвэр агаарт гаран, шинэ төрлийн чаргаар гулган, чөлөөт цагаа эрүүл, үр дүнтэй өнгөрүүлж шинэ оны баяраа тэмдэглээрэй.

Мөн та үйлчилгээ авсан үнийн дүнгээсээ оноо цуглуулан урамшуулал авах боломжтой бөгөөд урамшуулалдаа цанын багш, цанын хувцас, чарга, тюбинг, лифтний үйлчилгээнүүдээс өөрийн сонгосон үйлчилгээг үнэгүй авах урамшуулалтай.

4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.