Бөөр муудаж байгааг илтгэх, анхаарал хандуулах шаардлагатай 8 шинж тэмдэг

2

Бөөрний архаг болон, хурц дутагдал нь маш хүнд өвчин бөгөөд бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас болж үүсдэг билээ. Энэ эрхтэн ойролцоогоор 2 сая нефрон агуулж 5 минут тутамд 3-4 литр цус шүүж, хүний биеийн эрүүл мэндийг хангаж байдаг онцгой чухал эрхтэн учраас үргэлж анхаарч, хайрлаж, хамгаалж явах хэрэгтэй юм.

Хаван болон үрэвсэл

Бөөр үрэвсэн үйл ажиллагаа нь доголдож эхлэх үед хүний биеийн илүүдэл шингэн гадагшлах нь багасаж хөл хавагнан элдэв үрэвсэл үүсдэг.

Шээх мөчлөг алдагдана

Шээсний өнгө, үнэр, шингэний байдал өөрчлөгдөх нь таны бөөрний үйл ажиллагаа доголдож байгаагийн шинж. Шээх үед өвдөх, бага хэмжээгээр шээх, шээс хөөсрөх, шээх гэж хүчлэх зэрэг нь бөөрний дутагдал байгааг илэрхийлж байгаа юм. Ийм тохиолдолд яаралтай эмчид үзүүлэх нь зөв.

Арьс бижрүүтэх

Буруу ажиллаж байгаа бөөр цусаа гүйцэд шүүж чадахгүйгээс үлдсэн хор арьсан дээр бижрүүтэх байдлаар илэрч гардаг.

Ядрах

Бөөр нь EPO хэмээх гормон ялгаруулдаг бөгөөд энэ нь эритроцитын тоо хэмжээг тогтворжуулж байдаг зүйл юм. Бөөрний ажиллагаа дутагдаад эхлэнгүүт чухамхүү энэ гормон ядаргаа болон бага хэмжээний энергийн эх үүсвэр болно.

Жигд бус амьсгаа

Амьсгаа давхцахыг хүмүүс нэг их тоодоггүй боловч энэ нь бөөрний үйл ажиллагаа дутагдаж байгаагийн бас нэг илрэл юм. Цусан дахь элдэв хор бүрэн гүйцэд шүүгдэхгүйгээс болоод хүчилтөрөгчөөр ядмаг агаараар амьсгалж эхлэх ба энэ бүхэн уушгинд нөлөөлж байгаа нь амьсгаа давхцалаар илэрнэ.

Аманд төмөр амтагдах

Бөөрний дутагдлаас үүдэн бие махбодиор элдэв хор гадагшлахгүй хуралдаж эхлэх ба энэ нь аманд төмрийн амт байдлаар мэдрэгддэг.

Бүсэлхий хавиар өвдөх

Бөөр бүсэлхийний доод хэсэгт байрлах ба тэр хавийн ямарваа нэг гажуудал нь бүсэлхий хавиар өвдөж илэрдэг.

Дотор муухайрах, толгой эргэх, анхаарал төвлөрөлт сулрах

Бөөр гүйцэд ажиллахгүй үед бусад эрхтэн, эд эсийг хүчилтөрөгчөөр баялаг цусаар хангаж чадахгүй учраас мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг ба энэ нь толгой эргэх, фокус тааруулж чадахгүй байх мэтээр мэдрэгдэнэ. Бөөрний хурц дутагдалтай хүмүүст толгой эргэх, дотор муухайрах, юм мартах зэрэг шинж тэмдгүүд их илэрдэг нь эдгээр шинж тэмдэг бөөртэй холбоотойг баталж байгаа нь тэр билээ.

54
ГайхмаарГайхмаар
16
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Janbota

    2017/12/23 at 10:28

    Sain bn uu?Suuliin ued minii boor ovddog bolj bn.buselhiigeer hatgaj ovddog.ene ni boor iheer ovddig gesen ug uu?

  2. dr ameer

    2019/06/10 at 09:00

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Энэтхэгийн Фортс эмнэлэгт бөөрийг борлуулсны дараа би яаж баялаг болсныг дэлхий нийтэд зарлахын тулд өнөөдөр манай гэр бүл өдөрт нэг миль хүрч чадахааргүй ядуу байсан. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Энэтхэгт хийсэн үйл ажиллагааныхаа өмнө талийгаачийн хагасыг төлсөн бөгөөд үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө үлдсэн, одоо би гэр бүлийнхээ тухай ярихад зоригтой байдаг.
    Тэдэнтэй уулзах зөвлөгөө ([email protected])

  3. dr ameer

    2019/06/10 at 14:18

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Энэтхэгийн Фортс эмнэлэгт бөөрийг борлуулсны дараа би яаж баялаг болсныг дэлхий нийтэд зарлахын тулд өнөөдөр манай гэр бүл өдөрт нэг миль хүрч чадахааргүй ядуу байсан. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Энэтхэгт үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө талийгаачийн хагасыг төлсөн бөгөөд үйл ажиллагааны дараа бэлэн мөнгө үлдсэн, одоо гэр бүлийнхээ тухай ярихдаа би амьдралд дахин ядуу байхаа больсон.
    Түүнтэй танилцах зөвлөгөө ([email protected])

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *