Үрчлээ суух цаг нь болжээ гэж бодож байлаа. Гэтэл үрчлээ бий болох шалтгаан нь тэс өөр байсныг мэдсэнгүй

11

Эрт гарах үрчлээг нүүрний хөдөлгөөн эсвэл эрс тэс уур амьсгалаас шалтгааллаа гэж үздэг. Зарим нэг тохиолдолд үнэний хувьтай, жишээ нь нүүрний хөдөлгөөн үрчлээ гарахад ихээр нөлөөлнө. Харин зарим нэг гүн үрчлээ өөр шалтгаантай байж болох талтай.

Эмч нарын үзэж байгаагаар зарим нэг тодорхой үрчлээ нь дотор эрхтний өвчлөлтэй холбоотой гэж үзэж байна. Та бүхэндээ “үрчлээний газрын зураг”-ийг танилцуулахаар бэлдлээ.

 

Дотор эрхтний өвчлөл

Хятадын анагаахын шинжлэх ухааны төлөөлөгчдийн мэдэгдэж байгаагаар хүний нүүрний тодорхой хэсэгт үүссэн үрчлээ нь эрч хүчний дутагдалтайг илтгэж болно гэжээ. Тэдний үзэж байгаагаар хүний дотор эрхтэн болон нүүр царай харилцан холбоотой аж.

Нүүрний арьсаар хүний эрүүл мэндийг тодорхойлох аргыг хятадын анагаах ухаан ашигладаг. Энэ техникийн ачаар дотор эрхтнийг эмчилнэ. Ингээд үрчлээ чухам ямар учир шалтгаантай бөгөөд хэрхэн арилгах талаар мэдэж авцгаая.

 

1. Духны үрчлээ

Толгой нь ихээр өвддөг хүмүүсийн духанд үрчлээ их суудаг. Үрчлээний гүнээр өвчлөлийн хэмжээг тодорхойлно. Тасалдсан үрчлээ нь мэдрэлийн системийн өвчлөл буюу депрессийг илтгэнэ.

Босоо үрчлээ нь гэдэс ходоодны асуудалтайг илэрхийлнэ. Энэ үрчлээ нь зүүн тийш хазайсан байвал – дэлүү, баруун тийш бол элэг эсвэл цөсний хүүдийн өвчлөлийн дохио болно. Эмчид эдгээр эрхтнүүдээ үзүүлж шинжилгээ өгөөрэй.

Огтлолцсон үрчлээ бол остеохондрозтой, хөндлөн үрчлээ – нуруу нугасны асуудалтайг илтгэнэ.

 

2. Нүд орчмын үрчлээ

Нүдний доор уут үүссэн бол – бөөрний асуудалтай. Харин нүдний эргэн тойрон жижиг үрчлээснүүд гарсан бол амин дэмийн дутагдал эсвэл нойргүйдлийн шалтгаантай. Нойрны асуудлыг шийдэж чадвал үрчлээ арилна.

Нугасны сарвуу гэх үрчлээ нь гэдэс ходоодны өвчлөлтэй холбоотой. Мөн ойрын хараа муудсан, нүдээ анивчуулдаг хүмүүст үүснэ.

Нүд хонхойж үрчлээ суувал давсагны өвчлөлийг илэрхийлнэ.

 

3. Ам орчмын үрчлээ

Хамрын үзүүрээс дээд уруул хүртэл үрчлээтэй бол гэдэс, ходоодны өвчлөлөөр шаналж байна гэж үзнэ. Амны хоёр үзүүрээс доош чиглэсэн үрчлээ бол нойр булчирхайн асуудлыг илэрхийлнэ.

Дээд уруул дээр торлож үрчлээ суусан бол шээсний замын өвчлөл. Хэрвээ их гүн үрчлээ бол дэлүүний өвчлөлтэй. Хятадын анагаах ухаан түүхий ногоо идэхээс татгалзахыг зөвлөдөг, яагаад гэвэл дэлүүний хэвийн үйл ажиллагааг ихээр алдагдуулдаг байна. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнийг багасгахыг зөвлөдөг ажээ.

 

4. Хацарны үрчлээ

Цусан хангамжийн асуудлыг илтгэдэг. Шанаан дээр үрчлээ гараад байвал уушгиа шалгуулах цаг болсныг анхааруулна.

 

5. Хүзүүний үрчлээ

Бодисын солилцооны асуудалтай үед хүзүү ихээр үрчлээтдэг байна.

Үрчлээгээр эрүүл мэндээ тодорхойлж болохыг бид мэдэж авцгаалаа. Хятадын эмч нарын үзэж байгаагаар үрчлээ гарангуут нь тухайн эрхтний өвчнийг анагааж чадвал үрчлээг арилгаж болно гэжээ. Үрчлээ ор мөргүй арилах нь юу л бол, гэхдээ оролдоод үзэхэд илүүдэхгүй болов уу.

Анагаах ухаан өвчнийг бүрэн анагааж чадахгүй ч гэлээ орчин үеийн гоо сайхны технологийн ачаар үрчлээ арилгах бүрэн боломжтой.

Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

Эх сурвалж

138
ГайхмаарГайхмаар
31
ГоёГоё
20
ХөөрхөнХөөрхөн
19
ХарамсалтайХарамсалтай
15
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Altantsooj Sosorbaram

    Altantsooj Sosorbaram

    2017/11/26 at 19:43

    kkk

  2. Bayar Uugana

    Bayar Uugana

    2017/11/26 at 19:56

    Bayandorj Bayarsaihan

  3. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2017/11/26 at 20:01

    .

  4. Нэмхээ Б.

    Нэмхээ Б.

    2017/11/26 at 21:28

    Ganhuyg Bayrmaa

  5. Н. Бурмаа

    Н. Бурмаа

    2017/11/26 at 22:40

    Bayarmaa NA

  6. Отгонбаяр Сувд

    Отгонбаяр Сувд

    2017/11/26 at 23:40

    Tsetsgee Siinhoi

  7. Эрхэмбаяр Энхтуул

    Эрхэмбаяр Энхтуул

    2017/11/26 at 23:44

    Tuvshinjargal Tovshoo

  8. Urna Shai-Enkh

    Urna Shai-Enkh

    2017/11/27 at 01:06

    reklamnii baruun deed ontsogt jijighen herees X temdeg baigaa… teren deer dar..

  9. Gan Tuya

    Gan Tuya

    2017/11/27 at 01:19

    Uyanga Bayaraa

  10. Amraa Amarjargal

    Amraa Amarjargal

    2017/11/27 at 01:26

    Otgontamir Tamiraa

  11. Tsogtbayr Baatar

    Tsogtbayr Baatar

    2017/11/27 at 10:28

    Zee Camas bavplalaa xvmvvcee epvvl mend anxaaapai

  12. Ankhaa Zorigt

    Ankhaa Zorigt

    2017/11/27 at 11:46

    Otgonjargal Baljinnym

  13. Erdenechimeg Suhkbaatar

    Erdenechimeg Suhkbaatar

    2017/11/27 at 12:29

    minii hodood yum bna

  14. Oyun Dambajantsan

    Oyun Dambajantsan

    2017/11/27 at 16:00

    Vnen Ym uu. Manai Egz hodood muu mortloo vrzleegvi shvv dee

  15. Tuvshinjargal Tovshoo

    Tuvshinjargal Tovshoo

    2017/11/27 at 20:56

    tim bolwuu miniix law envvnees bishee

  16. Эрхэмбаяр Энхтуул

    Эрхэмбаяр Энхтуул

    2017/11/27 at 21:00

    Orood unshaad vzkv yu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *