СКАЙтелийн дугаартай малчид цаг агаарын мэдээг мессежээр хүлээн авч байна

0

Багийн түвшинд ган зуд, гамшигт үзэгдлийн мэдээг мессежээр хүлээн авах боломж малчдад бүрдлээ. 130105 тусгай дугаар луу багийнхаа зип кодыг бичээд, зай аваад 1 гэж бичиж илгээснээр тухайн малчны амьдарч буй газар нутгийн цаг агаарын эхний 3 хоногийн мэдээ, 2 гэж бичиж илгээхэд 4-6 дахь хоногийн мэдээ, 3 гэж бичиж илгээхэд тухайн сумын бэлчээрийн ургацын мэдээлэл мессежээр илгээгдэнэ. Мөн ОБЕГ-аас нийтэд мэдээлэх аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээг хүлээн авч байна.

Мерси Кор олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Гамшгийн Эрсдэлийг бууруулахад Уламжлалт болон Шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийн хүрээнд бүтээсэн энэхүү нийгэмд чухал ач тустай санаачилгыг СКАЙтел компани хүндэтгэн дэмжсэнээр СКАЙтелийн хэрэглэгч малчид минут тутамд шинэчлэгдэх, цаг агаарын хамгийн бодит мэдээллийг хүссэн газраасаа, хүссэн цагтаа авч, мал ахуй, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж байна.

Мессежийн автомат системийг бөгөөд ган, зудын аюулд нэрвэгдэх хамгийн өндөр магадлалтай Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 17 аймгийн 209 сумын малчид, иргэд одоогоор ашиглаж байна.

Жишээ болгон Завхан аймгийн, Нөмрөг сумын, Нуур багийн цаг агаарын мэдээг мессежээр хэрхэн авахыг танилцуулъя. Нуур багийн код 81111-ийг бичээд, зай аваад, 1 гэж бичээд, 130105 дугаарт мессеж илгээнэ.

Сум, багийн зип кодыг http://zipcode.mn/list холбоосоор хандан авах боломжтой.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.