Сандралд орох хүндрэлтэй асуудлаас бүрмөсөн салах 4 арга

2

Зарим нэг хүмүүс ойлгомжгүйгээр ямар нэгэн сандрал, айдаст автах нь бий. Ийм асуудалтай хүмүүс дэлхий дээр их байдаг гэдгийг тэр болгон анзаардаггүй.

Энэхүү байдал нь  хүчтэй стрессийн дараа илрэх шинж тэмдэг ажээ. Сайхан мэдээ! – өөрөө өөр дээрээ ажиллаж чадвал үүнийг даван туулж болно.

Ямар төрлийн сандрал байдаг, үүнийг даван туулах арга замыг танилцуулахаар бэлдлээ.

Хэрхэн илэрдэг вэ?

Мөн дараах шинж тэмдэг илэрнэ:

  • 5-10 минутаар буюу богино хугацаанд, давтамжтайгаар үргэлжилнэ, гэхдээ нэг л газраа шинж тэмдэг илэрнэ.
  • Шинж тэмдэг илэрсний дараа бие махбодь их ядарч сульдсан байна. Яагаад гэвэл тархи ирж буй аюул заналхийлэлд маш их эрч хүч зарсан байгаа.
  • Байнга сандрал, айдаст ордог хүмүүсийн биеэр өвчин мэдрэгдэх тул тэд байнга эмчид үзүүлэх шаардлага гардаг.
  • Энэ байдлын үед бодит нөхцөл байдлыг хүлээн авах чадваргүй: эргэн тойрон бүгд харийн мэт, өөрөө бүгдийг хөндлөнгөөс харж байгаа мэт санагдана.
  • Сандрал, айдаст орсон хүмүүс дотоод сэтгэлээрээ илүү их шаналах тул гаднаас нь хараад тэр болгон тодорхойлох боломжгүй.

Яг юу вэ?

Энэ мэдрэмжийг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн гэж үзэж байна. Байгалийн аюулт үзэгдэл эсвэл зэрлэг араатантай нүүр тулгарахад амьд гарах хүсэл – эрт дээр үеийн хүмүүс энэ аюултай нүүр тулгарвал тулалдах эсвэл зугтаахад бэлэн байсан ажээ. Амьсгал түргэсэх, рефлекс хурдсах, хөлс ихээр ялгарах – энэ бүгд амьд гарах механизм. Харин одоо энэ бүх шинж тэмдэг стрессийн үед илрэх болсон ажээ.

Яах ёстой вэ?

Санаа зовох зүйлгүй. Одоо хүний эрүүл мэнд болон амь насанд ноцтойгоор заналхийлээд байх зүйл байхгүй. Бүгдийг хяналтандаа байлгах боломжтой. Нэгэн алдартай сэтгэл судлаач сандрал, айдаст автсан бол дараах зүйлийг зөвлөж байна.

Сандрал, айдсаас хэрхэн бүрмөсөн салах вэ?

Сэтгэл судлаачид дараах зүйлийг зөвлөж байна:

  • Стрессээс зайлсхийх
  • Бүрэн тайвшрах (унтах, сайтар амрах, зөв хооллох, бясалгал хийх)
  • Эмчид үзүүлж эрүүл мэндээ шалгуулах
  • Өөрт илэрч байгаа сандрал айдсыг бодитоор дүгнэх гэж оролдоорой.
23
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. asdfasdf

    2017/08/23 at 06:24

    sdfasdfa

  2. davaa

    2017/08/23 at 06:31

    android

  3. davaa

    2017/08/23 at 06:32

    android

  4. Зочин

    2017/08/23 at 17:25

    hi

  5. davaa

    2017/08/23 at 17:39

    gfdgvvh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *