4, 6 эсвэл 8 GB – орчин үеийн ухаалаг гар утасны Ram хэд байвал тохиромжтой вэ?

0

Ухаалаг гар утасны шуурхай санах ой (ram) их байх тусам сайн гэдэг ойлголт худалдан авагч нарт байдаг. Бид үүний учрыг олохоор шийдсэн юм.

Гар утасны шуурхай санах ой маш хурдацтайгаар нэмэгдэж байна. Саяхан л 2 ГБ-тай утас гарахад бид гайхан биширч байсан удаатай, харин өнөөдөр 6, тэр ч бүү хэл 8 ГБ рамтай утас хэвийн үзэгдэл болжээ.

Ухаалаг гар утсанд рамны өндөр багтаамж үнэхээр хэрэгтэй юу? Урьдчилан сануулж хэлэхэд: үгүй ээ, хэрэггүй.

Android – ухаалаг утаснууд

Шуурхай санах ой их байх тусам олон аппликейшн зэрэг ажиллах боломжтой гэдгийг бид мэднэ. Гэтэл өөр бусад зүйл байх ажээ, ингээд томоохон гигабайтууд юунд ашиглагдаж байна:

  1. Android нь Linux цөм дээр ажилладаг. Цөм нь шахсан файл хэлбэрээр хадгалагдах бөгөөд төхөөрөмжийг ажиллуулж эхлэнгүүт санах ойгоос идэвхжиж эхлэх ажээ. Энэхүү санах ойн хэсэгт цөм, драйвер, цөмийн модуль зэрэг хадгалагдана.
  2. Виртуаль файлын RAM диск. Зарим нэг хавтас, файлууд үнэхээр виртуал хэлбэрээр хадгалагддаг. Ажиллуулах бүрт идэвхжиж батерейн цэнэг, процессорын давтамж зэргийг илэрхийлнэ. Эдгээрийг ажиллуулахын тулд шуурхай санах ой бага хэмжээгээр зарцуулдаг байна.
  3. IMEI-ийн болон модемийн мэдээлэл NVRAM-д хадгалагддаг (утсыг унтрааснаас үл шалтгаалан хадгалагдах эрчим хүчний эх үүсвэр). Гар утсыг ажиллуулах бүрт модемийн хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор шуурхай санах ойд мэдээлэл хүргүүлдэг байна.
  4. Адаптерийн график ажиллагааг хангахын тулд мөн л шуурхай санах ой шаардлагатай. Үүнийг VRAM гэнэ. Бидний гар утсанд график процессор суурилуулсан байх бөгөөд эдгээр нь өөрийн санах ойгүй байдаг. Тийм учраас шуурхай санах ойгоос эх үүсвэрээ авдаг ажээ.

Бидний дээр дурьдсан үйлдэл болгон тусгай аппликейшн болж ухаалаг гар утсанд суурилагдсан байдаг. Шуурхай санах ойд өөрийн зайг эзлэн эдгээр аппликейшнууд байрлана. Шуурхай санах ойн нэг хэсэг хоосон байдаг, энэ нь хэрэглэгч бас нэг аппликейшн ажиллуулахад хэрэгтэй ажээ. Хэрвээ санах ойн зай багасаад ирвэл өмнө нээсэн программууд шуурхай санах ойгоос хаагдаад яваад байх зарчимтай.

Өнөөдрийн шуурхай санах ой 1 ГБ байхад ухаалаг гар утсыг бэрхшээлгүй ажиллуулах бүрэн боломжтой хэдий ч үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүний ачаалал даах чадвараас хамаарч шуурхай санах ойг нэмэгдүүлдэг байна.

Ухаалаг гар утсанд 5-7 аппликейшн зэрэг ажиллуулахад 700-900 МБ ашигладаг. Үүн дээр хоосон 300-400 МБ үлдээх бөгөөд энэ нь шинэ аппликейшн нээж ажиллуулах нөөц болно.

Энэ тооцоог харахад ухаалаг гар утсанд 3 ГБ байхад элдэв саадгүй ажиллахаар байна.

Та 4 эсвэл 6 ГБ рамтай ухаалаг гар утас авлаа гээд таны гар утасны ажиллагааг мэдэгдэхүйц нэмэгдэхгүй. Та ялгааг нь бараг олж харахгүй л болов уу.

Аливаа зүйл нэг газраа зогсдоггүйн адил шуурхай санах ой нэмэгдэх тусам өөр бусад горимд нөлөөлөх нь мэдээж болов уу. Энэ тохиолдолд 6 ГБ-ын шуурхай санах ой үнэхээр хэрэгтэй болно. Харин одоохондоо шуурхай санах ойн багтаамжинд анхаарал хандуулах цаг арай л болоогүй байна.

 

iPhone

iPhone-ийн хувьд нөхцөл байдал арай өөр. Apple-ийн төхөөрөмж өөрийн үйлдлийн систем дээр суурилж хийгддэг учраас шуурхай санах ойг төхөөрөмжиндөө тохируулдаг. Энэ нь шинэ загвар болгоны санах ойг нэмэгдүүлэхгүй байх боломжийг олгодог байна.

iPhone 7S Plus гэхэд л 3ГБ-ын санах ойтой, өмнөх загвар нь 2ГБ-ын шуурхай санах ойтой. iPhone 6 болон 5S загваруудын хувьд бол 1ГБ-ын санах ойтой гэхэд ямар ч асуудалгүй ажилладаг байсан. 2013 оны үеэс хэрэглэгчдийн гар дээр ирсэн iPhone 5S л гэхэд iOS 11-ийг бүрэн дэмжих чадвартай байна.

Үүнээс дүгнэн үзэхэд 2ГБ-ын шуурхай санах ойтой iPhone бүрэн ажиллах боломжтой. 3 гигабайтыг ирээдүйн эхлэл гэж үзнэ.

4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mojko Tbt

    Mojko Tbt

    2017/07/25 at 16:32

    ram 6 bhd blno GPU CPUl bna da

  2. Aagii Daagii

    Aagii Daagii

    2017/07/25 at 22:08

    16

  3. Dv

    2017/07/29 at 10:34

    ..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *