Онгоцны эрэлд нэмэлт тусламж хэрэгтэй байна гэж ВВС мэдээллээ

0

Онгоцны эрэлд нэмэлт тусламж хэрэгтэй байна гэж ВВС мэдээллээДолоо хоног гаран хугацааны өмнө сураггүй алга болсон нисэх онгоцыг олох өргөн хэмжээний хайгуулын ажил 25 орны хамтарсан байдлаар явагдаж байгаа гэж Малайзын албаны эх сурвалж мэдээлжээ. Эрлийн ажил Төв Азиас Энэтхэгийн далайн өмнөд хэсэг хүртэл том хэмжээний газарт үргэлжилж байгаа аж. Малайзын зам тээврийн сайдын хэлснээр илүү хүнд, төвөгтэй байдалд хийх цогц хэмжээний эрлийн ажил аль хэдийнээ эхэлсэн байна. Хайгуулчид 239 хүнтэй МН370 нислэгийг олох ажилд тус болох аль ч орны радар болон хиймэл дагуулын мэдээллийг олж авахыг эрмэлзэж байгаа ажээ.

Малайзын зам тээврийн яамны сайд Hishammuddin Hussein-ы тайлбарласнаар эрлийн шинэ хэсэг, үе шатны хүрээнд Малайзын засгийн газар Азийн хэд хэдэн орны тэргүүнүүдтэй холбогдсон байна. Тэрээр эрэл голчлон тэнгисийн гүехэн хэсгийн усанд төвлөрч байсан бол одоо 11 орныг хамарсан газар дээрх хайгуулыг ч хийж байгаа ба түүнчлэн далайн гүнд болон далайгаас алс холд ч эрэл үргэлжилж байгаа хэмээх өгүүлжээ. Малайзын албаныхан Казахстан, Узбекистан, Киргизстан, Туркменистан, Пакистан, Бангладеш, Энэтхэг, Хятад, Мьянмар, Лаос, Вьетнам, Тайланд, Индонез, Австрали, Франц зэрэг орнуудтай холбогдоод байгаа аж. Тус орнуудаас эрэлд тус болох хиймэл дагуулын мэдээлэл, дүн шинжилгээ, газар, тэнгэр, далайд хийх хайгуулын тусламжийг хүссэн юм байна. Пакистаны иргэний агаарын тээврийн мэргэжилтнүүд радарын мэдээллээ шалгаад ямар ч шинж тэмдэг олоогүй гэдгээ мэдэгджээ. Малайзын үндэсний цагдаагийн дарга, генерал Khalid Abu Bakar онгоцонд явсан бүх зорчигчидтой холбоотой шалгалт хийж сэжигтэй зүйл олоогүй ч зарим тагнуулын албад одоог хүртэл хариу өгөөгүй байгаа юм байна. Цагдаа нар мөн онгоцны нисгэгч Zaharie Shah, туслах нисгэгч Fariq Abdul Hamid нарын гэр бүлийн амьдрал, сэтгэлзүйн байдлын талаар судлахаар өнгөрөгч Бямба гаригт гэр нь очжээ.
Субанг Жая дахь сураггүй болсон онгоцны зорчигчдод зориулсан бичээсүүд
Нисгэгчдийн ар гэрийнхэнтэй ярилцсан ба мэргэжилтнүүд үүнд дүн шинжилгээ хийсэн байна. Куала Лумпур дахь ВВС-гийн сурвалжлагч Jonah Fisher-ийн мэдээлснээр 53 настай Zaharie нь жирийн гэрийн эзэн бөгөөд 18,000 гаруй нислэгийн цаг бүхий тэрээр нислэгийн үеэрх өөрийн зургуудаа онлайнаар постолж, нисэх дуртай гэдгээ илэн далангүй харуулдаг нэгэн юм байна. Цагдаа нар нисгэгчид болон зорчигчдоос гадна онгоцыг хөөрөхөөс өмнө холбоотой байсан газрын албаныхан, инженерүүдийг ч шалгаж байгаа аж. Холбоо тасарснаас хойш дор хаяж 5 цагийн дараа МН370-аас сигнал хүлээж авсан гэх Британий холбоо харилцааны Inmarsat-ын багийнхан Бямба гаригт Малайзад очсон байна.
 
Мөн Францын мөрдөгчид өнөөдөр Малайзыг зорих аж. Сураггүй болсон нисэх онгоцыг хайх ажилд 43 хөлөг онгоц, 58 нисэх онгоц ажиллаж байгаа юм байна.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *