Улаан лоолийн ашиг шим ба эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

0

Улаан лооль нь эрүүл мэндэд маш тустай байгалийн цэвэр гайхамшигт бүтээгдэхүүн юм.

Хүний биед үзүүлдэг 9 ашиг тусыг нь тайлбарлаж үзүүлье.

Амин дэмээр дүүрэн

Улаан лооль нь А, С амин дэмийн уурхай гэсэн үг. Хүнсэндээ тогтмол хэрэглэснээр нүдний олон төрлийн өвчнөөс сэргийлж, дархлаагаа сайжруулж, шүд, яс бэхжих суурийг тавина.

Цусан дахь холестерин бууруулна

Хооллох буруу дэглэмээс болж ихэнх хүмүүсийн цусан дахь холестерин нь хэвийн хэмжээнээс ихэссэн байдаг. Үүнийг улаан лоольд агуулагдах ашигтай эсүүд зохицуулж, байх ёстой түвшинд нь аваачна.

Биеэс хорт бодис гадагшлуулна

Нас ахих тусам хүний бие элдэв хорт бодисын агуулах болж хувирдаг бөгөөд орчин үед хагас, бүтэн боловсруулсан бүтээгдэхүүнүүд элбэг болсны нэг сөрөг дагавар нь энэ юм. Улаан лоолинд элэг, бөөрний үйл ажиллагааг дэмжих хлор, хүхрийн нэгдэл агуулагддаг. Иймээс ч хорт бодис гадагшлуулах шилдэг хүнс бол улаан лооль мөн.

Гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ

Хоол боловсруулах эрхтэн системийн хувьд асуудалтай хүмүүс их болжээ. Үүнд улаан лооль хамгийн тустай. Шүүсийг нь тогтмол ууснаар хоол боловсруулалт сайжирч, өтгөн хатахаа болино.

Илүүдэл жингээс салгана

Улаан лоолийн шүүс тогтмол уух нь хүний биед хангалттай их ус хуримтлуулж, мөн цатгалан мэдрэмж төрүүлдэг. Бодисын солилцоог идэвхжүүлж, бие махбодид шаардлагатай эрдэс бодисоор бүрэн хангана.

Зүрх судасны эмгэгээс сэргийлнэ

В6 амин дэмээр баялаг тул зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн эм болно. В6 амин дэм нь судасны ханыг гэмтээгч амино хүчил, гомоцистеинийг устгаж, зүрх судасны аливаа эмгэг тусахаас таныг авардаг.

Арьсыг жигд борлуулна

Шүүсийг уухаас гадна биедээ түрхэж наранд шарахад маш сайн. Түүнчлэн, батга арилгах, арьс сэргээх, нүхжилт агшаах үйлчилгээтэй.

Чөлөөт радикалуудыг устгана

Өдөрт ганц аяга улаан лоолийн шүүс уухад л таны биед чөлөөт радикал үүсэхээс бүрэн сэргийлж чадна гэсэн үг. Чөлөөт радикал гэдэг нь хорт хавдар үүсгэх магадлалтай хорт молекул юм. Шинээр чөлөөт радикал үүсэхээс сэргийлэх, өмнө бий болсныг нь устгах үйлчилгээтэй улаан лоолийг хүнсэндээ сайн хэрэглээрэй.

Хавдар үүсэх магадлалыг бууруулна

Уушги, хөх, түрүү булчирхай, гэдэс, нойр булчирхайн хорт хавдар үүсэхээс сэргийлдэг ликопен хэмээх бодис улаан лоолинд ихээр агуулагдана.

Өдөрт нэгээс доошгүй аяга улаан лоолийн шүүс ууж заншаарай. Хамгийн гол нь, гэртээ өөрөө шахаж, шинээр нь уух чухал шүү.

Монголчууд бидний хүсэн хүлээдэг дэлгэр сайхан зун цаг ирлээ. “Дэвшил Трейд”-ийн хувьд зуны энэ өдрүүд хөлс, хүчээ зориулан тариалсан улаан лооль, өргөст хэмхээ хураан авч, хэрэглэгчдэдээ хүргэх баярт мөч байдаг юм.

Дэлгэр зуны энэ өдрүүдэд Дэвшлийн гайхамшигт улаан лоолийг айл өрх бүр өргөнөөр хэрэглэж эрүүл мэнддээ бодитой хөрөнгө оруулалт хийцгээе!

Дэвшил Трейд-ийн хамт олон шинэ ургацын улаан лооль, өргөст хэмхээ дараах цэгүүдэдээр худалдан борлуулж байна. Үүнд:

  1. Баруун 4 зам, ТБД андуудын зүүн талд Старс төв дэх нэрийн барааны дэлгүүр
  2. Сонсголонгийн үйлдвэрийн байран дахь нэрийн барааны дэлгүүр
  3. Гадуур байгаа Дэвшил Трейд-ийн нэрийн саравч
  4. Хүнсний бүх захууд
  5. Хүнсний бүх супермаркетууд
  6. Хүргэлт 5 кг-с дээш өргөст хэмх, улаан лоолийн захиалгыг авч хүргэж өгч үйлчилж байна.

Үнэ:

  • Улаан лооль – 5500 төг
  • Өргөст хэмх – 5000 төг

Дэвшил Трейд Амт чанарыг тодорхойлно.

Бидэнтэй холбогдох утас: 88115005, 91115005

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.