АНУ бол хэвлэлийн эрх чөлөө зөрчигддөг орнуудын нэг

0

АНУ бол хэвлэлийн эрх чөлөө зөрчигддөг орнуудын нэгХэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлыг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа явуулдаг олон улсын ашгийн бус, засгийн газрын бус байгууллага болох Reporters Without Borders байгууллага нь жил бүр улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний байдлын үнэлгээг гаргадаг. Тус байгууллагын энэ жилийн дэлхийн 180 орныг хамарсан судалгаагаар Финлянд улс хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч орнуудыг тэргүүлсэн бол дэд байранд Нидерланд, Норвеги орнууд зэрэгцэн оржээ. Хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч тэргүүний арван орны тоонд Люксембург, Андорра, Лихтенштейн, Дани, Исланд, Шинэ Зеланд, Швед орнууд багтсан байна. Харин эсрэгээрээ энэхүү жагсаалтын сүүлийн байруудад Эритрея, Умард Солонгос, Туркменистан зэрэг орнууд орсноос гадна Сири, Сомаль, Хятад, Вьетнам, Иран, Судан, Лаос, Куб зэрэг орнууд удаалж байгаа аж. Нэр дурдсан эдгээр орнуудад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл байдаггүй гэсэн үг юм. Хамгийн сонирхолтой нь эрх чөлөөний орон гэгддэг Америк орон хэвлэлийн эрх чөлөө зөрчигддөг орнуудын тоонд орж байгаа ба урьд нь 34-р байранд орж байсан бол энэ удаад 14 байраар ухарч, 46-р байранд оржээ.

1. Обамагийн захиргаан доор хэвлэлийн эрх чөлөө уналтанд орсон гэж дээрх чансааг гаргагчид өгүүлж байна.
2. Ираны хэвлэл мэдээллийн салбар хатуу хяналтан доор байдаг ба бие даасан мэдээллийн болон олон нийтийн сайтууд дундаж иргэдийн хувьд хаалттай байдаг байна.
3. Вьетнамын блогчид улсынхаа хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн тэргүүнд байдаг ба блогчид эрх чөлөөгөө боомилуулж, баривчлагдах, шийтгүүлэх явдал их байдаг.

4. Кени улс өнгөрсөн жилийнхээс 18 оноогоор доошилж, 90-р байранд жагссан нь тус оронд хэвлэлийн эрх чөлөө маш ихээр зөрчигдөж байгаагийн илрэл юм.

5. Бразилд 2013 онд 4 сэтгүүлч алагдсаны дээр олон арван сэтгүүлчид халдлагад өртсөн. Мөн сэтгүүлчдийн эсрэг улс төр, засгийн газар, бизнесийн олон этгээдүүд эрүүгийн хариуцлага үүсгэсэн байна.
Эцэст нь дүгнэхэд энэ жилийн хувьд дэлхий даяар олон олон сэтгүүлчид халдлагад өртөж, шоронд хоригдож, амь насаа алдсан нь дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөө багассаны шинж юм гэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *