Алтан медаль хүртсэн Б.Намуундаа баяр хүргэе

1

Залуучуудад зориулсан Shake&Share үйлчилгээний дүр төрх Б.Намуун Казакстан улсын Атырау хотноо 2017 оны 4-р сарын 21-нээс 22-ны өдрүүдэд  зохион  байгуулагдсан “Kazakhstan Open” тэмцээний таеквондогийн төрлийн  -52 кг жинд хүч, ухаан сорин тулалдаж АЛТАН медалийн эзэн боллоо.

“Kazakhstan Open” бол G1 ангиллын чансаа өндөр, олимпийн оноо цуглуулах тэмцээн бөгөөд энэ удаад 37 орны 1700 гаран тамирчид оролцсон байна. Олон улсын хэмжээний мастер Болдбаатарын Намуун нь таеквондогийн хар бүс II дантай, ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд өнгөлөх, авьяаслаг тамирчин юм.

СКАЙтел компанийн зүгээс Б.Намуундаа баяр хүргэн, амжилт хүсье!

29
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.