СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээ хэрэглэгчдийн хэрэглээний онцлогт илүү нийцсэн, илүү сайжруулсан нөхцөлтэй болж шинэчлэгдлээ.

SKYphone 3.0 – Бүх сүлжээнд яриа 30₮

Ярианы хэрэглээ ихтэй хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн SKYphone үйлчилгээ илүү дэвшилтэт хувилбарт шилжиж, үйлчилгээний хоногоо 2 дахин уртасгалаа. Та SKYphone 3.0-д нэгдсэнээр ямар ч картаар цэнэглэсэн бүх сүлжээнд 30₮-өөр ярьж, сүлжээндээ хязгааргүй мессеж бичин илүү олон үйлчилгээний хоногтой болох юм. Мөн 5’000₮ картаар цэнэглээд үйлчилгээний хоногоо 30 хоног сунгах боломжтой боллоо.

Өнгөлөг хоног – Хамгийн их үйлчилгээний хоног

Хэрвээ танд үйлчилгээний эрхээ удаан хугацаанд идэвхтэй байлгах хэрэгцээ түлхүү гардаг бол Өнгөлөг хоног үйлчилгээ хамгийн тохиромжтой. Жишээлбэл та ӨНГӨЛӨГ хоног үйлчилгээнд шилжээд 3’000₮-ийн картаар цэнэглээд 30 хоног, 5’000₮-ийн картаар цэнэглээд 50 хоногтой болох боломжтой.

Өнгөлөг дата – Хамгийн хямд дата хэрэглээ

Өдөр бүр онлайн байж, дата түлхүү хэрэглэдэг бол таны хамгийн зөв сонголт мэдээж Өнгөлөг дата үйлчилгээ. Та 1МВ датаг боломжит хамгийн доод үнээр буюу 6₮-өөр ашиглахын зэрэгцээ 2’000₮ ба түүнээс дээш дүнтэй картуудаар цэнэглээд 1GBдата+facebook эрхтэй болох тул интернет хэрэглээндээ хэзээд сэтгэл ханамжтай байж чадна.

Та яриа, дата болон үйлчилгээний хоногийн тус тусын онцлог давуу эрхүүдийг багтаасан үйлчилгээнээс өөрийн хэрэглээндээ тохируулан сонгоод харгалзах түлхүүр үгийг 333 тусгай дугаарт илгээн төлбөргүйгээр хүссэн үйлчилгээндээ шилжээрэй.

*Үйлчилгээ хооронд шилжихэд төлбөргүй бөгөөд 7 хоногт 1 удаа шилжих боломжтой.

Нэмэлт багц идэвхжүүлэх

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч дараах нэмэлт багцуудаас сонгон харгалзах түлхүүр үгийг 123 тусгай дугаарт илгээж, идэвхжүүлэх боломжтой. Нэмэлт багц идэвхжүүлэхэд үйлчилгээний хоног нэмж сунгагдана. Жишээлбэл, та 30 хоног ашиглах фэйсбүүк багц авахад таны үйлчилгээний хугацаа мөн 30 хоногоор сунгагдана гэсэн үг.

 

55000 нэгжтэй 5000₮-ийн картын урамшуулал

55000 нэгжтэй 5’000₮-ийн картын урамшуулал зарлагдлаа. Та SKYphone 3.0, Өнгөлөг хоног, Өнгөлөг дата гээд аль ч үйлчилгээний хэрэглэгч байсан 5’000₮-өөр цэнэглээд үндсэн 5000 нэгж, 50000 бонус нэгж авч, нийт 55000 нэгжтэй болоорой.

Шинэ хэрэглэгчийн урамшуулал

Мөн та дараах нөхцөлөөр шинэ хэрэглэгч болж, 90 хоног фэйсбүүк хязгааргүй ашиглах эрхтэй болоорой.

Үйлчилгээний санамж:

  • Дата тариф /МВ/ буюу мегабайтын алхмаар тооцогдох ба SKYphone 3.0 болон Өнгөлөг хоног үйлчилгээний дата тариф 1МВ=12₮ байна.
  • Зохисгүй хэрэглээнээс сэргийлж, өдөрт сүлжээндээ илгээх мессежний тоо 150-с ихгүй байна.
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний үнэ тарифт НӨАТ тооцсон.
  • Одоогийн ӨНГӨЛӨГ яриа үйлчилгээний ярианы хэрэглэгчид илүү таатай нөхцөлтэй SKYphone 3.0 үйлчилгээнд автоматаар шилжинэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.