АНУ-д 50 хүн буцламгай халуун усанд түлэгджээ

0

АНУ-д 50 хүн буцламгай халуун усанд түлэгджээТуйлын хүйтэн цаг уурын урсгалд өртөж, -50 хэм хүртэл хүйтэрч байгаа Америк оронд 50 хүртэл тооны хүмүүс буцламгай халуун усанд түлэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай Индепендент /Independent/ сонинд бичжээ. Эдгээр хүмүүс 2012 оны 12-р сард YouTube сайтад нийтлэгдсэн нэгэн бичлэгэн дээрх туршилтыг давтах гэж байгаад бүтэлгүйтсэний улмаас түлэгдсэн байна. Тус бичлэгт Оросын Новосибирскийн нэгэн залуу эр -41 хэмийн хүйтэнд 8 давхар барилгын тагтан дээрээс савтай халуун ус цацахад газарт бууж амжилгүй уур цан болон хувирч байгааг харуулсан байсан ба залуу эр тэр даруйдаа YouTube-ын од болж, түүний бичлэгийг одоогийн байдлаар 4 сая гаруй хүн үзчихээд байгаа билээ. Түүнчлэн Умард Дакотагийн нэгэн сэтгүүлч “Хасах хэмийн хүйтэнд буцламгай халуун ус агаарт цацаад юу болохыг хар” гэж бичсэн бол Миннеасотагийн өөр нэгэн сэтгүүлч “Агаарт халуун ус цац, хүүхдүүдийн хувьд гайхалтай хэрэг болно, хийгээд үзээрэй хүмүүс ээ” гэхчилэн бичсэн байсныг тэд туршсан нь энэ юм. Хамгийн гол нь Америкчууд дээрх туршилтыг давтахдаа салхины чигийг буруу тооцолсны улмаас өөрийгөө болон тухайн үед хамт байсан бусдыг түлсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *