Монголын хамгийн том авто, мото фестивал 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

0

Монголын хамгийн том авто, мото фестиваль VIP DRIFT SHOW-г VIP AUTO CLUB болон Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо нар хамтран, 04/29-ний өдөр Авто худалдааны төвд 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Авто, мото шоуны эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудаас тоймлон хүргэе.

Монгол залуус автомашин, мотоциклийг хэр чадварлаг “унаж эдэлдгийг” бүтэн өдрийн  турш хүрэлцэн ирсэн үзэгчдэдээ сонирхууллаа

VIP DRIFT SHOW нь Mongolian Drift Series Round 1 буюу дрифтийн мэргэжлийн тамирчдын энэ жилийн анхны тэмцээн бөгөөд VIP TUNING буюу ховор содон, гоё ганган машин мотоциклиудын үзэсгэлэн гэсэн 2 хэсгээс бүрдэж зохион байгууллагдсан. Мөн тэмцээний нээлтэн дээр хүрэлцэн ирсэн Монголын авто машин, мотоциклийн бүх клубүүдийн танилцуулгыг хийж мото спорт болон оффроадын машинуудын үзүүлбэрүүд явагдаж тэмцээний завсарлага дундуур DJ ANNA өөрийн сетээ тоглож, үзэсгэлэнт Gogo Dancer охидын бүжгийн үзүүлбэр, ICE TOP хамтлагийн Манлай, реппер Мэтүнэ нар өөрсдийн ая дуугаа өргөн Ивээн тэтгэгч Скайтел, Петровис, Redbull компаниудаас үзэгчдэд өөрсдийн гарын бэлгийг тарааж, азтай 3 үзэгч 3 ширхэг Huawei Y3 II ухаалаг гар утас, 1 азтай үзэгч Hobby Center-ээс өгсөн RC автомашины эзэн болж үзэгчдийг гарын бэлэг ус ундаагаар булхсан нартай өдөр байлаа.

Сонин содон VIP TUNING

VIP TUNING зогсоол дээр монголд тэр бүр харагдаад байдаггүй ховор содон машинууд дэлхийн хамгийн үнэтэй Porsche 911, Nissan GTR 35, Chev Camaro, зэргээс авхуулаад энгийн хэрэглээний приус машиныг хүртэл нүд гялбам болгож янзалжээ.

Дрифтчидийн амжилтууд

Дрифтийн тэмцээнд нийт 45 тамирчин оролцсоноос цор ганц эмэгтэй тамирчин н.Аззаяа байлаа. н.Аззаяагийн хувьд эрчүүдийн спортод хүч үзэн орж ирж байгаа бөгөөд шилдэг 32-т шалгарч чадсан юм. Дрифтийн тэмцээнд тамирчид нийт 5 үеэр өрсөлдөж авто спортын мастер Петровисийн тамирчин О.Ууганхүү тэргүүн байр эзэлж н.Золжаргал дэд байранд орж, 2016 оны улсын аварга П.Ганболд 3р байр эзэлж, Дрифт кинг Д.Зоригтсайхан 1-р үеийн хамгийн өндөр оноотой тамирчдаар тус тус шалгарсан бол VIP TUNING  төрөлд үзэгчдийн хамгийн их санал авсан Шилдэг тюнингээр Jets avenue клубийн Toyota Majesta, Hawks crew-ийн Huyndai Verna Accent нар тус тус  шалгарч Ивээн тэтгэгчдийн гарын бэлэг, цомын эзэд болсон юм.

Дэмжсэн та нартаа баярлалаа

Ийм сонирхолтой шоуг Монголчууддаа үзүүлэхэд дэмжин ажилласан байгууллагуудад зохион байгуулагчдын өмнөөс, мөн үзэгчдийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Ивээн тэтгэгч Скайтел группийн хувьд Skyphone 3.0 үйлчилгээний шинэчлэгдсэн нөхцөлөө танилцуулж, үзэгчдэдээ өөрсдийн датанаас бэлэглэсэн бол  Петровис групп нь үнэнч хэрэглэгчдэдээ зориулсан RedPoint хөтөлбөрөө танилцуулсан. Реппер Gee, жүжигчин н.Туяа нар Петровисийн асараар зочилж хүрэлцэн ирж үзэгч фэнүүдтэйгээ зургаа татуулж Hobby Center-тэй хамтран RC машины тэмцээнийг зохион байгуулж Петровисийн гарын бэлгүүдийг гардуулсан юм. Дэлхийн №1 энергийн ундаа Redbull өөрсдийн бүтээгдэхүүний дээжээс хуран цугласан үзэгч олонд үзэсгэлэнт охидуудаар ус ундааны цуваа үүсгэн тараалган бэлэг барьсан юм. Хорхог шорлог тэргүүтэн хоол ундны бүх үйлчилгээ, хамгаалалт, яаралтай түргэн тусламж, MAS замын хажуугийн үйлчилгээ бүрэн цогцолсон, авто, мото сонирхогчдын сэтгэлийн галыг бадраасан гайхалтай нэг өдөр байлаа.

Ерөнхий Ивээн тэтгэгч: Скайтел групп, Петровис групп, Дэлхийн №1 ундаа Redbull

Ивээн тэтгэгч: Huawei , МАS замын хажуугийн үйлчилгээ, Бум Бодь Плаза, S Outlet

Дэмжигч байгууллага:

  • Авто худалдааны цогцолбор төв
  • Монгол наадам цогцолбор
  • Замын цагдаагийн газар
  • Нийслэлийн Соёл урлагийн газар
  • УБ хотын цагдаагийн газар

Мэдээлийн ивээн тэтгэгч:  NTV, gogo.mn, xopom.com, caak.mn, dorgio.mn

7
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.