Тусгай ажилтны зөвлөгөө: 3 секундын дотор хэрхэн гараа чөлөөлөх вэ?

0

Мөрдөгч Jason Hanson ажлаа хийж байх үедээ маш их зүйлийг үзэж туулсан хүн юм. Тусгай ажилтан байхаа больсныхоо дараа бүхэл бүтэн ном бичиж гаргасан бөгөөд энэхүү ном нь хүмүүст тулгарч болзошгүй аюул хийгээд түүнээс хэрхэн гарах талаар юм.

Ингээд бид та бүхэндээ хэдхэн хормын дотор гараа хүлээснээс салгах аргыг хуваалцая.

Сул талыг нь мэдэр

Хамгийн гол нь хүлээснээс мултрахын тулд тэдний сул талыг мэдэх нь чухал. Ихэвчлэн гарыг холбож уядаг бөгөөд энэ бол сул тал юм.

Нэгдүгээрт – сулрах гол түлхүүр бол гогцооны хэмжээ, төлвийг мэдэх юм. Хэрвээ гарыг тань уяхдаа гогцоо гаргасан бол уяаг тайлж болно. Гэхдээ үүний тулд гар тань урдаа байх ёстой.

Хоёрдугаарт – гарыг тань холбосон тул “холбоотой гараараа хүчтэй цохилт” хийж болно. Мөрдөгчийн зөвлөснөөр энэ бол ихээхэн үр дүнтэй арга юм.

Хэрэгжүүлэх зүйлс

Уяаг тайлахын тулд дараах 3 энгийн үйлдлийг хийх хэрэгтэй.

Алхам 1: Гарааны байрлал авна. Гараа урагш сунган, мөрөө аль болох сайн хавчина. Энэ нь шаардлагатай даралтыг бий болгож байгаа юм.

Алхам 2: Түгжээг эргүүлэх. Уяанд жижигхэн түгжээ бий. Та энэ түгжээг эргүүлэх ба аль болох алганыхаа голд авчрах хэрэгтэй.

Алхам 3: Тайлах. Гараа толгой дээрээ өргөн, огцом гараа доошлуулах ба ингэхдээ гараа салгаарай. Түгжээ тайлагдах болно.

Уяатай гараараа ямар нэгэн зүйлийг цохиж болно. Жишээ нь ширээ, сандал, булан гэх мэт. Эхний удаад болоогүй бол зогсох хэрэггүй. Хамгийн гол нь бүх чадлаараа, огцом хөдөлгөөн хийж гараа салгах явдал юм.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэхүү аргыг хүүхэд хүртэл ашиглаж, хүлээснээс мултарч чадах бөгөөд гарыг тань туузаар уясан үед ч хэрэглэж болдог. Гарыг ард тань уясан бол байдал бага зэрэг хүндрэх хэдий ч энэ аргаар тайлж болно.

Өдөр бүр ийм зүйл тохиолдохгүй ч хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх юм.

34
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *