Амьд биетийг чулуу болгон хувиргадаг үхлийн аюултай нуур

1

Танзаний умард хэсэгт Натрон хэмээх давст нуур бий. Кенийн хилийн ойролцоо орших энэ нуур Өмнөдийн Эвасо Нгиро гол болон эрдэс бодисоор баялаг халуун рашаануудаас эх авдаг ба хамгийн гүн хэсэгтээ 3 метр гүнтэй энэ нуурын усны ууршилтаас натрон буюу натрийн исэл хэмээн нэрлэгдэх давс, эрдэс бодисын холимог үлдэж хоцордог.

Тогтмол бус улирлын хур тунадастай, хуурай орчин бүхий нуурын усны температур хур тунадаснаас хамаарч, Цельсийн 60 градуст хүрдэг бөгөөд шүлтлэг чанар нь 9-10,5 рН-д хүрдэг байна. Энэ нуурын эрэг дээр чулуужсан байдлаар хадгалагдсан шувууд болон сарьсан багваахайнууд байгааг хүний гараар сүйтгэгдэхийн өмнөх байгаль, ан амьтны сүүлчийн гэрчлэлийг харуулахыг гол зорилгоо болгодог гэрэл зурагчин Ник Брендт /Nick Brandt/ олж мэдсэн байна.

Африкын зүүн хэсгээр хийсэн урт удаан хугацааны аялалаараа алдартай гэрэл зурагчин эрхэм “Би тэдэнд тусалж чадаагүй, гэхдээ зургийг нь авсан. Тэд яг яаж үхсэнийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ нуурын мандал тэднийг төөрөгдүүлсэн нь гарцаагүй. Нүүрсхүчлийн натри болон давс ихээр агуулсан нуурын ус миний Кодаз хальсны хайрцагны бэхийг хэдхэн секундын дотор уусган үгүй болгож байсан. Тиймээс нүүрсхүчлийн натри, давс энэ бодгалиудыг чулуу болгож хувиргасан байх.” хэмээсэн байна.

4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/16 at 10:11

    Iishee chien gambuushiig shidchmee rum bndaa

  2. gzo2008

    2013/10/16 at 15:45

    Bi tsaadhiig chin uhne gej bodku bn LOL

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *