Хятад дахь гайхамшигтай гоёмсог өнгөтэй хадан тогтоц

0

Хятад дахь гайхамшигтай гоёмсог өнгөтэй хадан тогтоцЗургийн Фотошоп программ байхад бүх зүйл боломжтой болсон цаг үед бид амьдарч байгаа. Гэхдээ энэхүү фото нийтлэлд маань харуулсан зурган дээрх байгалийн тогтоц бол яг унаган төрхөөрөө, өөрийнхөөрөө байгаа газар юм. Хятадын хэд хэдэн мужийн нутаг дэвсгэрийг хамран орших Даншиа лендформ /Danxia Landform/ бол улаан өнгөт элсэн чулуу болон Цэрдийн галавын үеийн томоохон төрөл бүрийн чулуулгаас тогтсон хадан тогтоц бөгөөд урсгал уснаас үүссэн ан цав, элэгдэл, исэлдэлт, тектоник хавтангийн хөдөлгөөн зэргээс бүрэлдэн тогтсон энэ байгалийн өвөрмөц тогтоцын Ганьсу мужийн нутагт байрлах гайхамшигтай гоёмсог өнгөтэй уул нь шар, улбар шар, улаанаас эхлээд ногоон, хөх, маргадын өнгөөр солонгорон байх нь үнэхээр нүд унам үзэсгэлэнтэй. Даншиа лендформ нь аялал жуулчлалын томоохон үзмэр бөгөөд энэхүү байгалийн өвөрмөц тогтоцын зургаа нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв газрын жагсаалтанд бүртгэгджээ. Харин энэ газарт очиж үзэхийг хүссэн хүн бороо орж магадгүй цаг үеийг тохиолдуулах хэрэгтэй юм. Учир нь бороо орсны дараа уулын гоёмсог улам тодорч харагддаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *