
Дэлхийн шоу бизнесийн ертөнцөд хүч сорьж байгаа уран бүтээлчид дуулсан дуу, бүтээсэн бүтээлээ нэг талаар олон нийтэд хүргэх, нөгөө талаар ашиг орлого олох зорилгоор Дэлхийн улс гүрэн, хот мужуудад аялан тоглолтоо хийдэг. Тэд ийнхүү аялан тоглолт хийхдээ тайз засал, зохион байгуулалтыг маш онцгойгоор хийхийг хүсдэг нь нууц биш. Тиймдээ ч энэ тал дээр гол анхаарлаа хандуулан ажилладаг. Энд бид хамгийн ер бусын шоу тоглолтыг зохион байгуулснаараа дуу хөгжмийн ертөнцөд өөрийн түүхийг үлдээж чадсан оддын тоглолтын тухай шилдэг 10 баримтыг дэлгэлээ.
1. Pink Floyd – Гахай
1965 онд байгуулагдаж, 1968 онд анхныхаа аялан тоглолтыг хийж байсан Британий рок хамтлаг Pink Floyd үргэлж хийлдэг биет ашигладаг. Тэдний 1977 онд хийсэн In the Flesh нэртэй аялан тоглолтын тайзыг аварга том хийлдэг гахай чимж байсан бол 1980-1981 оны The Wall тоглолтын тайзнаа асар том хана сүндэрлэн босож байжээ. 1987-89 онд хамтлагийн уугуул гишүүн, басс гитарчин Roger Waters-гүйгээр анхныхаа аялан тоглолтыг хийсэн нь A Momentary Lapse of Reason байсан ба энэ тусгай эффектүүдээрээ гайхуулж байсан энэхүү тоглолтын төгсгөлд 60,000 фунт стерлингийн үнэтэй салютын үзүүлбэр үзүүлж байсан нь хамгийн онцгой зүйл байжээ.
2. Electric Light Orchestra /ELO/ – Сансрын хөлөг
1977 онд гаргасан Out of the Blue цомгийнхоо дэмжлэг хэлбэрээр хийсэн тоглолтондоо утааны машин болон лазер дэлгэцтэй нүсэр том сансрын хөлгийг тайзан дээрээ авчирсан байна. АНУ-д The Big Night хэмээн нэрлэгдэж байсан энэхүү тоглолт хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн их ашиг орлого олсон амьд тоглолт болжээ.
3. Spinal Tap – Smell the Glove аялан тоглолт
Элэглэлт хүнд метал хамтлагийн 1975 оны цомог Английн балар эртний хөшөө дурсгалын нэрээр нэрлэгдсэн бөгөөд Stonehenge хэмээх энэхүү алдарт хөшөөний загварууд тус хамтлагийн тоглолтын тайзыг нэг бус удаа чимсэн юм.
4. Мадонно – Blonde Ambition аялан тоглолт
Америкийн поп дуучны 1990 оны Blond Ambition аялан тоглолт бол хамгийн их маргаан дагуулсан аялан тоглолтуудын нэг юм. Нэрт дуучин эмэгтэйн Like a Prayer цомгийн амжилтыг дагалдан хийгдсэн энэхүү аялан тоглолт Умард Америк, Европ, Азид тоглогдсон бөгөөд дуучны ард гэлэнмаа болон санваартны хувцасласан бүжигчид нь гар хангалга болоод хос хүйсийг илэрхийлсэн үйлдлийг харуулсан гэдгээрээ маш их хэл ам дагуулж байжээ. Конус хэлбэрийн хөхний даруулга тэргүүтэй поп одын тоглолтын хувцсыг Францын загвар зохион бүтээгч Jean Paul Gaultier бүтээсэн байна. Мэдээж хэрэг түүний тоглолтын үзүүлбэрүүдийг пап ламтан таашаагаагүй учир аялан тоглолтын Италид тоглогдох хэсэг цуцлагдсан юм.
5. Rolling Stones – Bridges to Babylon аялан тоглолт
Английн алдарт рок хамтлагийн Bridges to Babylon цомгийг дэмжин хийгдсэн аялан тоглолтын тайзан дээр 45 метрийн урттай гүүр байсан ба энэхүү гүүр нь гол тайзнаас талбайн төвд байх В тайз руу хүрсэн хэлбэртэй байжээ. Мөн тулгуурууд нь үхсэн сүнснүүдийг төлөөлсөн дөрвөн том хийлдэг нүцгэн эмэгтэйн дүрснээс бүрдсэн байв.
6. Flaming Lips – үзэгчдийн дээгүүр явах
1983 онд Оклахомад байгуулагдсан Flaming Lips рок хамтлаг нь хүүхэлдэй, бөмбөг, аварга том гар тэргүүтэн болон гэрлийн шоунууд бүхий жинхэнэ галзуу амьд тоглолтыг үзүүлдэг. 2000-аад оны дундаас эхлэн хамтлагийн гоцлол дуучин Wayne Coyne тайзан дээр гарч ирэхдээ ихэвчлэн үзэгчдийн дээгүүр том гэгчийн хийлдэг бөмбөлөг хөлөглөн ирэх болжээ.
7. Prince – 21 Nights in London
Америкийн хөгжимчин Prince 32 дахь студийн цомгоо Planet Earth нэртэйгээр 2007 онд гаргасан ба энэхүү цомгоо дэмжсэн тоглолтоо 21 Nights in London нэртэйгээр тавьсан. Лондон хотноо шинэхэн нээгдээд байсан O2 Arena-д 21 шөнө дараалан тоглогдсон энэ тоглолтын тасалбарын үнэ Prince-ийн 2006 оны цомгийн нэр болох “3121” гэсэн тоотой адил байжээ.
8. U2 – U2 360° аялан тоглолт
Ирландын рок хамтлагийн 2009-2011 онд хийсэн энэ аялан тоглолт бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлого олсон тоглолтын нэг бөгөөд тасалбарын борлуулалтаар л гэхэд 463 сая фунт стерлингийг олжээ. Тайзан дээр claw нэртэй дөрвөн хөлт аварга том байгууламж баригдсан байсан нь дууны систем болоод цилиндр хэлбэрийн видео дэлгэцээр тоноглогдсон байсан юм.
9. Lady Gaga – Born This Way Ball аялан тоглолт
Америкийн алдарт дуучин Lady Gaga-гийн гурав дахь аялан тоглолтын хамгийн гайхалтай зүйл нь 26 настай дуучин бүсгүй механик морь унаж, хүүхэд төрүүлж байгаа дүр үзүүлж, 2010 оны MTV-гийн шагнал гардуулах ёслол дээр өмссөн махан даашинз оролцсон маш олон хувцас сольж өмссөн зэрэг байлаа. Түүний энэ үйлдлүүд сэтгэцийн эрүүл мэндийн төвийнхөн, мансууруулах бодист донтогсдыг эмчлэх, нөхөн сэргээх төвийнхөн, шашны номлогчдын хилэгнэлийг ихээр хүргэсэн юм. Энэхүү аялан тоглолтын Индонезийн Жакарта хотод тоглох байсан тоглолт дуучин бүсгүйн амь насанд алан хядагчид заналхийлсны учир цуцлагджээ.
10. Rihanna – 777
Барбадосын дуучин бүсгүйн долоо дахь студийн цомог Unapologetic цомгийг дагалдан хийгдсэн 777 аялан тоглолт Дэлхийн долоон орны долоон хотод долоон өдөр хийгдсэн бөгөөд дуучин бүсгүй хотоос хотын хооронд нисэхдээ Boeing 777 онгоц хөлөглөж байжээ. Онгоцонд түүнтэй хамт Дэлхийн 82 улс орноос ирсэн 150 орчим сэтгүүлчид хамт явжээ.








buynaa28
2012/12/03 at 17:43
1st 89 yumaa zarim n
uniQu3
2012/12/03 at 18:00
nice
CrowsJr
2012/12/03 at 18:41
helehch ug alga
MUNHJARGALTUGULDUR
2012/12/03 at 18:57
aimar 2
Зочин
2012/12/04 at 07:04
mltr in toglolt aimar boloh bhdaa
MuTe
2012/12/04 at 18:31
гоё2
buynaa28
2012/12/05 at 20:51
dajgui l ym bn