Элсэн чихрийг ахуйн нөхцөлд хэрэглэх гайхмаар 5 арга

0

Элсэн чихрийг “цагаан хор” гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ элсэн чихрийг ахуйн хэрэглээнд ашиглаж болдгийг та мэдээгүй байх. Дараах нийтлэлээс элсэн чихрийг ямар тохиолдолд ашиглаж болох тухай олж мэдээрэй.

1. Халуун ногоог дарах

Хэрэв та хоолныхоо улаан перцийг ихдүүлчихсэн бол амтыг нь зөөлрүүлэхийн тулд бэлэн болсон хоолондоо бага зэрэг элсэн чихэр нэмээрэй. Битгий санаа зов. Ганц цайны халбага элсэн чихрээс хоолны амт чихэрлэг болохгүй, харин ч хурц амтыг нь мэдэгдэхүйц багасгах болно.

2. Ногоон өнгийн толбо арилгах

Энгийн элсэн чихэр шинэхэн өвсний толбыг өлхөн арилгах болно. Толбо болсон хэсгээ норгоод дээр нь элсэн чихэр асга. Цагийн дараа ямар ч ул мөр үлдэлгүй толбо арилсан байх болно!

3. Үнэр арилгах

Кофе нунтаглагчид халуун ногоо нунтагласны дараа нунтаглагчаас ханхлах муухай үнэр таны дургүйг хүргэж байгаа бол танд мөн л элсэн чихэр тусална. 1 амны халбага элсэн чихрийг дотор нь хийгээрэй – үнэр нь арилах болно.

4. Гараа цэвэрлэх

Хэрэв танд техникийн ажил хийсний дараа гар дахь тосоо арилгах нь хэцүү байдаг бол элсэн чихэр ашиглаж болно гэдгийг санаарай! Хэрэв алган дээрээ хэдэн дусал тос дусаагаад дээр нь халбага элсэн чихэр нэмээд гараа угаавал таны гар ямар хурдан цэвэрхэн болохыг та хараад гайхах болно.

5. Баглаа цэцгийг илүү удаан байлгах

Тайрсан цэцгээ сайхнаар нь илүү удаан хадгалахыг хүсэж байна уу? Баглаа цэцэг хийх савтай усандаа 3 амны халбага элсэн чихэр нэмээд 2 халбага уксус нэмээрэй. Ийм уусмал нь нян үржихээс урьдчилан сэргийлж таны баглааг “хамгаалах” болно.

59
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/09 at 13:53

    Шинээр амьсгалж буй сайхан залуус минь шинэлэг сайхан мэдээлэл чинь маш их таалагдлаа. Зөв хүний бичээгүй сэтгэгүй зүйлийг олж бичнэ гэдэг чинь нөр их хөдөлмөр ухаанаас шалтгаалдаг. Дараа нь үр дүнгээ хараад өөрсдөдөө урам нэмж эрч хүч авч өөдөө тэмүүлэх сайхан шүү.Ажил үйлс чинь өөдрөг байг..

  2. Зочин

    2017/01/09 at 16:27

    давс ихдэхэд мөн адил сахар хийхэд багасдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *