Оросын Челябинскт унасан солирын улмаас 514 хүн шархаджээ

0

Өнөө өглөө буюу 2013 оны 2-р сарын 15-ны өдөр Төв Оросын Уралын нуруунд солирын бороо орсон бөгөөд тус улсын Екатеринбург хотоос урагш 200-аад километрийн алсад байх Челябинск хотод уг солирын нөлөө хамгийн ихээр туссан байна. Өглөөний цэлмэг тэнгэрт хүчтэй дуу чимээ бүхий маш хурц тод гэрэлтэй галт бөмбөлөг нисэж өнгөрснийг олон хүн харж, бичлэг хийн баримтжуулж авсны зэрэгцээ солирын үүсгэсэн доргилтын нөлөөгөөр барилга байшин доргин цонхнууд хагарсны улмаас 514 хүн цонхны шилэнд зүсэгдэх гэх мэтээр гэмтэж бэртсэн хэмээн албаныхан мэдээлжээ.

Солир хотын ойролцоо орших Чебаркуль нууранд унасан солирын талаар мэргэжилтнүүд тайлбарлахдаа “Дэлхийн агаар мандлын доод давхаргад орж ирсэн том солир хэсэгчлэн шатсанаар түүнээс унасан жижиг хэсгүүд Дэлхийн гадарга дээр унасан.” гэсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүст туслах үүднээс олон мянган аврах ажилтнуудыг тус бүс нутаг руу илгээсэн гэсэн мэдээллийг тус улсын онцгой байдлын яамнаас мэдэгдсэн ба азаар хүнд хэлбэрийн гэмтэл бэртэл авсан хүн байхгүй, харин зарим нэг зүсэгдэлт зэрэг шархтай 11 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тэдгээрийн дунд сургуулийн хүүхдүүд байсан нь тухайн үед өглөөний 9 цаг 20 минут болж байсан учир сургууль дээрээ байсан хүүхдүүд унаж ойчих гэх мэтээр гэмтэл авсан байна. Челябинск муж бол Москвагаас зүүн тийш 1500 орчим километрийн зайд оршдог цөмийн эрчим хүчний үйлдвэр, Маяакын атомын хог хаягдлын агуулах, боловсруулалтын төв зэрэг олон арван үйлдвэрийн өлгий муж юм. Челябинск дэх цайрын үйлдвэрийн дээвэр нурсан ч аз болоход хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна.

Челябинскийн иргэн Сергей Хаметов хэлэхдээ “Энэ үнэхээр сандрал үүсгэсэн. Бид маш хурц гэрэл харснаас гадна маш чанга нүргэлсэн чимээг сонссон. Хүмүүс юу болоод байгааг ойлгоогүй.” гэсэн бол хотын төв дэх 19 давхар барилгад хүчтэй доргилт мэдрэгдсэн гэх хүмүүс ч байгаа аж. Екатеринбургийн 36 настай иргэн Виктор Прокофиев ажилдаа явж байх замдаа мөн энэ үзэгдлийн гэрч болсон ба тэрээр “Тухайн үед тийм ч сайн гэгээ ороогүй байсан. Гэтэл гэнэтхэн яг л өдөр шиг маш хурц тод гэрэлтэй болсон. Надад яг л машины урд гэрэлд сохорчих шиг мэдрэмж төрсөн.” гэсэн байна.
Ховорхон тохиолддог солирын уналтын нэг жишээ хэлэхэд 1908 онд Сибирьт унасан солир 2000 орчим хавтгай дөрвөлжин метр газрыг сүйтгэж байсан гэнэ. Солир унаснаас болж уналтын цэгээс 200 километрийн алсад байшин барилгын цонх хагарч байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/02/15 at 21:48

    аймаар юм болжээ… www . maral . mn

  2. doogii0118

    2013/02/15 at 21:58

    аймшигтай

  3. McTavish

    2013/02/15 at 23:42

    яг одоо буюу энэ шөнө энэ солирын эх бие дэлхийн хажуугаар өнгөрөх ёстой хэрэв уг солирын чиг өөрчлөдвөл маш их аюулл нүйрлэнэ хэдэн арван цөмийн бөмбөг тэсэлсэнтэй тэнцүү юм болно гэсэн хэхэ

  4. Зочин

    2013/02/15 at 23:58

    2020ond dahij irne gsn hna ireh bol 2020ond yg ireh n vnen bolow uu medsen hvn baiwal fb hi immortal gsn-ruu ywuulj ogj tus bolnuu

  5. Зочин

    2013/02/16 at 01:45

    odoo mongoliin tsagaar 04-05 tsagiin ued 40-ood metriin diamerttei solir delhiitei 28.000 km zaitai zorno gesen shdee. sansar ogtorguin huilaar 28.000 km gedeg mash oirhon gsen ug.

  6. Зочин

    2013/02/16 at 11:03

    silver surfer niseed ongorson bna iluu ihiig medhiig husvel fanastic 4 uz

  7. Зочин

    2013/02/16 at 15:40

    woah [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  8. Зочин

    2013/02/17 at 22:42

    heseg humuusiin hengereg n haga shaasan geseen chaawaas. iimerhuu solir unaval chihee daraad suuh n baina shd

  9. Зочин

    2013/02/18 at 09:27

    [quote]silver surfer niseed ongorson bna iluu ihiig medhiig husvel fanastic 4 uz[/quote] ***

  10. Зочин

    2013/02/18 at 09:28

    [quote]silver surfer niseed ongorson bna iluu ihiig medhiig husvel fanastic 4 uz[/quote]
    t1 togloom hiih yumaa olj yadah yum aa

  11. Зочин

    2013/02/20 at 16:47

    hooh ingeed dandaa gadaadad goy ym boloh ymaa manaih dandaa hocorno xexe

  12. Зочин

    2013/03/14 at 12:54

    2012 12 21nuu udur yu bolsiin.whaha 2020 onch bs tegex baixdaa:184:

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *