Европын орнуудаар хэт халалт үргэлжилж байна

0

Европын орнуудаар хэт халалт үргэлжилж байна


Европын төвийн бүсийн орнуудаар, тэр дундаа Итали, Польш, Францын төв болон өмнөд хэсгээр хэт халалт үргэлжилж байна. Энэ сарын 20, 21-ний байдлаар Европын төвийн бүсийн улс орнуудад цаг агаарын байдал тогтворгүй, хэт халуун болж байгаагаас зарим улсад гал түймэр гарч, ард иргэд нь их хэмжээний хохирол амсаад байгаа аж. Францын засгийн газар 15,000 хүний амь насыг авч одсон 2003 оны зун шиг хэт халуун болох вий хэмээн эмээж байгаагаа мэдэгдсэн ба Польш, Итали улсын нутгуудаар агаарын хэм хамгийн багадаа Цельсийн 30 хэмд хүрч байгаа юм байна.Түүнчлэн цаашид хэт халалт үргэлжлэх тухай Италийн цаг уур судлалын ажилтнууд мэдээлжээ. Хэт халалтаас үүсээд байгаа хамгийн гол асуудал болох ойн түймэр Францын баруун өмнөд хэсэг, Испани, Итали, Хорват улсуудад дэгдээд байна. Мөн Герман, Швейцарь улсуудад ч бас агаарын температур хэвийнээс дээгүүр хэмжээнд байгаа юм.

2012.8.20. Австрийн Вена хот дахь Stadionbad нээлттэй усан санд хүмүүс сэрүүцэж байна. Австрийн үндэсний цаг уурын хүрээлэнгээс мэдэгдэж байгаагаар өнгөрөгч Даваа гарагт Австрид температур Цельсийн 36 градуст хүрсэн гэнэ. (REUTERS / Lisi Niesner)

[ XopoM.com ] фото

2012.8.18. Европын ихэнх хэсгийг хэт халуун нөмөрсний долоо дахь өдөр. Италийн Ром хотын төвд усан оргилуурын дор сэрүүцэж буй хүүхэд. 8-р сарын 21-нд Ромд Цельсийн 38 градус хүрчээ. (FILIPPO MONTEFORTE / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Чехийн нийслэл Праг хотын ойролцоох Berunka голын усанд сэрүүцэж байгаа залуу бүсгүй, нохой хоёр. (AP Photo / Petr David Josek)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Прагийн хуучин хотын талбай дээр шүршүүрийн усанд сэрүүцэн баярлаж байгаа хүүхэд. (REUTERS / Petr Josek)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Төв Герман, Эрфурт хотын амьтны хүрээлэнгийн Африкын заан халуун өдөр сэрүүцүүлэхээр өгсөн жимс, хүнсний ногоо, самар бүхий мөсийг идэхээр оролдож байна. Германы зарим хэсэгт агаарын температур 38 градус цельсд хүрсэн байна. (AP Photo / Jens Meyer)

[ XopoM.com ] фото

2012.8.19. Парисын Трокадеро хотын усан оргилуурын усанд сэрүүцэж байгаа хүмүүс. (LIONEL BONAVENTURE / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Вена хотын Stadionbad усан сангийн шүршүүрийн дор зогсож байгаа эр. (REUTERS / Lisi Niesner)

[ XopoM.com ] фото

2012.8.19. Парисын Эйфелийн цамхгийн ойролцоо Трокадеро усан оргилуурын ус руу үсэрч байгаа залуу эр. (REUTERS / Vincent Kessler)

[ XopoM.com ] фото

2012.8.18. Женевийн Bains des Paquis дахь Ламен нуурын усанд зугаацаж байгаа хүмүүс. Швейцарийн цаг уурын хүрээлэнгээс 8-р сарын 22-ныг хүртэл цаг агаар маш халуун байх болно гэсэн анхааруулгыг ард иргэдэд өгч байжээ. (REUTERS / Denis Balibouse)

[ XopoM.com ] фото

2012.8.18. Женевийн Rhone гол руу гүүрэн дээрээс үсэрч байгаа хүмүүс. (REUTERS / Denis Balibouse)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Прагийн ойролцоох Berunka голын усанд сэрүүцэж байгаа хүмүүс. Чехийн цаг уурын хүрээлэнгийн мэдэгдсэнээр агаарын температур 38 градус цельсд хүрнэ гэсэн байна. (REUTERS / David W Cerny)

[ XopoM.com ] фото

2012.8.19. Парисын Трокадеро усан оргилуурын усанд сэрүүцэж байгаа хүмүүс. (BERTRAND GUAY / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Вена хотын Stadionbad усан сангийн ус руу үсэрч байгаа залуус. (REUTERS / Lisi Niesner)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Германы өмнөд хэсэгт орших Utting хэмээх жижиг тосгоны ойролцоох Ammersee нуурын усан сан руу үсэрч байгаа залуу. Олон хүмүүс халуун өдрийн ихэнхийг Ammersee нуурын эрэг дээр өнгөрүүлжээ. (CHRISTOF STACHE / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Германы нийслэл Берлин хотын усан оргилуурын усанд сэрүүцэж байгаа 14 настай Marlene. Германы зарим хэсэгт агаарын температур 38 градус цельст хүрчээ. (AP Photo / dapd, Maja Hitij)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Хорватын нийслэл Загреб хотоос 230 км-ийн зайд орших Šibenik хотын ойролцоо гарсан түймрийг унтраахаар оролдож байгаа Хорватын гал сөнөөгчид. Адриатын тэнгисийн эргийн ойролцоох өтгөн бут шугуй, ойн нилээд хэсгийг сүйтгэсэн түймрийг Хорватын гал сөнөөгчид унтрааж чадсан билээ. (AP Photo / Sulejman Omerbasic)

[ XopoM.com ] фото

2012.8.18. Хорватын Trogir хотын нутаг дэвсгэрт гарсан түймэр. Хуурай, халуун цаг агаарын улмаас асар хурдан тэлсэн энэхүү түймэр нь Адриатын эрэг дээр гарсан хэд хэдэн гал түймрийн нэг хэсэг юм. (STR / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Испаний Леон хотын Torneros de la Balderia-гийн орчимд гарсан түймрийн аюул. Испани даяар гараад байгаа олон арван гал түймрийн аюул тус оронд эдийн засгийн хямрал, уналтыг дагуулаад байгаа юм. (PEDRO ARMESTRE / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Испаний Леон хотын Torneros de la Balderia-гийн орчимд гарсан түймрийн аюул. Испани даяар гараад байгаа олон арван гал түймрийн аюул тус оронд эдийн засгийн хямрал, уналтыг дагуулаад байгаа юм. (PEDRO ARMESTRE / AFP / GettyImages)

[ XopoM.com ] фото

2012.8.20. Хорватын нийслэл Загреб хотоос 230 км-ийн зайд орших Šibenik хотын ойролцоо гарсан түймрийн дээрээс нисэх онгоцоор ус асгаж байна. (AP Photo / Sulejman Omerbasic)

[ XopoM.com ] фото
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2012/08/27 at 15:14

    saihan zugatsaj bhd afrikt angaj uhej bdag shassss

  2. sbtsatsa

    2012/08/27 at 22:15

    bs l ih ylgaa shu

  3. Prince_of_your_dream

    2012/08/28 at 17:51

    adminaa yaponii 2006 onii shinobi heart under blade geed kino baidag yum teriig oruulj ogch tus bolooch. eswel final fantasy 7 advent of childreniig.

  4. SoL0

    2012/08/28 at 19:50

    goy ymoo

  5. huslenjx

    2012/09/05 at 15:44

    pes 13 hezee garah ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *