Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс

86
2
89,249

Хятадууд эд барааг төдийгүй хүнсний бүтээгдэхүүнийг ч хуурамчаар хийх болсоор удаж байна. Манай супермаркетуудын лангуун дээрх хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь өмнөд хөршийнх. 690-693 бар кодтой, хэрэглэж огт болохгүй хүнснүүдийг мэдээд аваарай.

 

1. Тиляпия загас

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 1

Хятадууд загас үржүүлгийн газартаа өсгөж үржүүлдэг. Энэ бол хамгийн хортой загаснуудын нэг. Ус муутай давчуу газар юу тааралдсанаа идэж үрждэг загас. Хятадын фермерүүд өөрсдийн үржүүлсэн загасаа хүүхдэдээ хэзээ ч өгдөггүй гэнэ. Хойд хөрш болон Америкт импортоор орж ирдэг энэ загасны 80% нь хятадынх байдаг.

 

2. Сагамхай загас

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 2

Мөн л хятадуудын үржүүлдэг загасны нэг төрөл. Ялгадсан дунд нь үржүүлдэг болохоор хортойд тооцогдож байна. Орост худалдаалагддаг сагамхай загасны тал хувийг нь Хятад улсаас оруулж ирдэг гэнэ.

 

3. Алимны шүүс

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 3

Хятадууд пестицид буюу ургамлыг хорт шавьж, аливаа өвчнөөс хамгаалдаг, хүний биед маш хортой бодисоор манай гаригийг бохирдуулсаар байгаа мөртлөө энэ бодисыг хэрэглэсэн гэх тэмдэглэгээг хүнсний савлагаан дээрээ бичдэггүй. Иймд хятад алимны шүүсийг бүү уугаарай. Ер нь жимсний шүүсийг гэртээ шахаж уусан нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барихад тустай.

 

4. Даршилсан мөөг

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 4

Хятадаас оруулж ирсэн, лаазтай муудсан мөөгийг саяхан Америкийн ариун цэвэр-тархвар судлалын станц олноор нь илрүүлсэн. Хятадын зарим үйлдвэрүүд муудсан мөөгний савлагаан дээр “органик бүтээгдэхүүн” гэж бичээд экспортолдог болохыг нь тогтоосон байдаг. Google-ээр хайгаад үзвэл хятад мөөгний “нууц”-ыг мэдэх амархан. Эрүүл мэндээ бодож, энэхүү мөөгийг бүү сонгож хэрэглээрэй.

 

5. Хятад саримс

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 5

Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? 😃


Тэгье, мэдээ үзэх

Удаан хадгалахын тулд химийн бодис их хэмжээгээр цацдаг. Идсэний дараа амнаас эвгүй үнэр нь арилдаггүй, эрүүл мэндэд маш хортой.

 

6. Тахианы мах

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 6

Хятад улс шувууны ханиадаараа дэлхийд тэргүүлдэг. Таны авсан тахиа өвчтэй эсэхийг шалгах аргагүй. Дээр нь өсөлтийн даавар гэдэг аюултай асуудал бас бий.

 

7. Хуванцар будаа

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 7

Хуурамч будааг резин хийдэг нийлэг материал, төмснөөс гаргаж авна. Чанасан будаа чинь нялцайхгүй, удаан чанагдаж байвал хуванцар байх магадлал өндөр. Энэ бол хорт хавдар тусах хамгийн шулуун зам.

 

8. Бөөрөнхий хар перец

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 8

Бөөрөнхий хар перец хийхдээ хятадууд лаг шавар нэмдэг. Та бараг юу ч анзаарч ялгахгүй. Эрүүл мэндэд чинь чимээгүй заналхийлж байгаа бас нэгэн бүтээгдэхүүн шүү!

 

9. Давс

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 9

Үйлдвэрлэлийн давс бол хүнсний давснаас тэс өөр. Харин хятадууд үйлдвэрлэлд ашигладаг давсаа гадагш экспортоор гаргадаг байна. Ийм давс бие эрхтэн, оюун ухааны доголдолд аажмаар хүргэж, нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг.

 

10. Ногоон вандуй

Хуванцар, хорт хавдар үүсгэгч бодис, пестицид агуулсан 10 хятад хүнс 10

Энэ бүтээгдэхүүнийг Хятадад 2005 оноос эхлэн асар ихээр үйлдвэрлэж эхэлжээ. Хиймэл вандуйг шар буурцаг, ногоон будаг, метабульфит натри ашиглаж хийдэг. Будаг нь хорт хавдар үүсгэх, бодисын солилцоо алдагдуулах хорт үр дагавартай тул хүнсэнд хэрэглэхэд хориотой. Энэ вандуйг чанахад зөөлөрч нялцайхгүй, ус нь гүн ногоон өнгөтэй болно. Иймд хятад вандуйг битгий хэрэглээрэй.

Хятадын хот тосгодын гол горхи, нуур цөөрөм, хөрс, агаар нь байнгын бохирдолтой байдгийг мөн анхааралдаа авах хэрэгтэй.

329
БурууБуруу
62
ХарамсалтайХарамсалтай
50
ТэнэглэлТэнэглэл
32
ГайхмаарГайхмаар
30
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

86 Сэтгэгдэл

  1. odoo er ni yu ideh blj bn aa mongold hynalt aldagdaad udaj baidag yah bolj bn aa

    2016/11/07 at 00:10

    yan daa ur hoich ydarsan yduu ard tumen minidee

  2. Зочин

    2016/11/07 at 01:29

    Hahytaduud uhej dald oroosoi

  3. Gonid Tsengel

    Gonid Tsengel

    2016/11/07 at 02:01

    Bid er ni yu ideh bolj bna bars zahiin buh nogoo hytadiinh bugd l mongol gej hudlaa heleh ym naad hil gaaliinhan chin u hij bnaa hend itgeh bolj bnaa

  4. tunga tungalag

    2016/11/07 at 02:31

    Unetei zuvulguu bn bayralla

  5. byambagerel

    2016/11/07 at 02:47

    Neeree hyataduud monch muuhai uls yum aa

  6. Zochin

    2016/11/07 at 09:30

    Hoolnii gazar ajilluuldag humuus iluu ih anhaarah heregtei de ene unen shu

  7. Туугий

    2016/11/07 at 10:19

    Ихэнх нь идэх дуртай зуйлс

  8. muugii

    2016/11/07 at 10:52

    ene bvhnee hvmvvst sain surtalchlah heregtei shdee mongolchuud chimeegvi tahald urtuj bgaa yum bishvv yadaj hvnsnii oligtoi labartori bhgvi hvnsee ganzagiin naimaagaar zuudug gants uls bhdaa yamar ch hyanaltgvi hool hvns bish hor l idej amidarch bnadaa hezee habdar tusaj vhehee hvleegeel

  9. Зочин

    2016/11/07 at 11:33

    Өмхий хужаа нарын хорыг ард түмэндээ авчирч борлуудаг болсоор цөөн хэдэн монголчууд хавдраар өвчилсөөр байгаад дуусах нь ээ . Хил гаалиар хүнсний бүтээгдхүүн оруулж ирэхэд тавьдаг хяналт шалгалтаа сайжруулмаар юм даа.

  10. zochin

    2016/11/07 at 18:52

    hytadiin heliig bvvr haachuul taarah ymaa uursduu nogoogoo tarj ideecgee molngolloo

  11. Зочин

    2016/11/07 at 19:49

    Ээдээ монгол малын минь мах сүү таван цул шиг цэвэр эко хүнс алга даа .хэдэн зуун жил идээд хортой хавдар туссан хүн байхгүй шдээ.

  12. shudraga

    2016/11/07 at 20:39

    er n hyatadin hunsnii buteegdhuuni diilenh n yamar neg hemjeeger hunii bied hortoi n unen shu. uuniig heleer orhod n m. hyanaltinhan shalgaj ilruulen horih heregtei. gereesee gaduur hoollodog humuus bol hetsuudee.

  13. Зочин

    2016/11/07 at 21:22

    Sarmis bol bnga heregledeg zuil tegeed bdhoor aimaar bn da…

  14. монгол

    2016/11/08 at 00:21

    Өвөл болохоор их хэмжээгээр Улаанбаатарт зардаг , Ховдын сугас гэж зараад байдаг загас арай хятадын сагамхай загас биш биз дээ. Их л адилхан харагдах юм. Ховдын хүн байвал хариу бичиж тус болооч. Манай гэрийнхэн их авч иддэг юм.

  15. зочин

    2016/11/08 at 09:07

    хилээр оруулахаа зогсоовол болоо штээ мхег -ынхан ажлаа хий лдээ

  16. Зочин

    2016/11/08 at 16:18

    Hileer oruulahgui bhad l bloo sh dee

  17. Зочин

    2016/11/08 at 17:32

    Yanaa barag heregledeg husnuud bn ideh ym oldohgui nee

  18. Doogii

    2016/11/08 at 21:28

    Heregtei medeelel ogsond bayrallaa iimerhuu medeeg il tod medeeleh ni bidend heregtei

  19. Зочин

    2016/11/08 at 23:09

    Manai egch Parisaas “Made in China” gesen chihmel togloom avch bsan.

  20. Дvvpиймаа

    2016/11/09 at 08:41

    Чухал мэдээдэлэл

  21. Зочин

    2016/11/09 at 08:56

    gail merhejilnay hynalt 2 hileer l oruulahgui baoval boloo shuu dee

  22. nergvi

    2016/11/09 at 12:41

    Muusai hytaduud manai ulsig meheeh ym hij bdag urd herthees hvnsni bvteegdehvvn oruulahaan blimoor ym daa

  23. заяа

    2016/11/10 at 12:31

    Гаалийнханд л хэлж энэ талаар сургалт явуулах хэрэгтэй. Дотогшоогоо Монгол руугаа л оруулахгүй байхад л болно биз дээ

  24. Сс

    2016/11/11 at 17:44

    Сэтгэл санаа тогтворгүй бгаад бсын энэ муу давснаас болж .

  25. Зочин

    2016/11/14 at 11:46

    xortoig medeseer bj xorxoitson baawgai shig yund durlan bee

  26. Зочин

    2016/11/17 at 20:16

    Таалагдлаа зөв мэдээлэл өгсөнд баярлалаа

  27. зочин

    2016/11/18 at 11:48

    Хятадууд хортой хүнс үйлдвэрлнж хүн төрөлхтний өмнө гэмт хэрэг .нүгэл үйлдэж байна.Үүнийгээ хатуу хууль дүрмээрээ цаазлах хэрэгтэй.Гэмт хэрэгтнүүдийг цаазлахгүй бол өөрсдийнх нь үр удам тасрах бий

  28. Зочин

    2016/11/18 at 22:08

    Uneheer yaj amid ybna

  29. хятад биш бид хилээ хаах хэрэгтэй

    2016/11/25 at 17:56

    ер нь хятадаас юу ч аваад хэрэггїй дээ

  30. АХАМДЫН БАЯР:

    2016/11/26 at 17:59

    МУУ ШҮҮ

  31. Зочин

    2016/11/27 at 21:44

    Mondabsiig oruulj irdeg nobshnuud uheesei bugdiig ni shorond hataabal taarna

  32. зочин

    2017/09/05 at 15:16

    хор иддэг хятадууд өсөөд үржээд урт наслаад хөгжөөд дэвжээд хүчирхэгжээд л байх юм, гэтэл бид….

  33. Зочин

    2017/09/05 at 17:56

    Саримс маш сайн гээд цэцэрлэг сургуулийн хоолонд байгаа өгөөд байна шүү дээ

  34. зочин

    2017/10/29 at 15:13

    гаалийн мануухай нар оруулахгүй л байх ёстой шүү дээ ажлаа сэтгэлээсээ хийж чадахгүй бол чинь сэтгэлээсээ ажиллах хүмүүс байгаа л байлгүй дээ

  35. зочин

    2017/10/29 at 15:14

    монголын гааль маш сул ажилладаг юм билээ

  36. Зочин

    2018/06/12 at 07:43

    Хятад ногоог монгол ногоо гэж хэлээд зарж бгаа хүнийг торгоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.