Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй

0

Спорт зааланд зөвхөн хүүхнүүд явж эмэгтэй сургагч багш л байдаг гэж ташаа боддог. Харин эдгээр залуучууд таны буруу ойлголтыг эвдэх болно. Фитнес, йог гэдэг бол эр зориг шаардсан, тачаангуй … спорт.

Хэний ч хараа булаах эрэгтэй сургагч багш нарыг та бүхэнд танилцуулж байна. Ийм багштай байхад хэн ч спортоор хичээллэхийг хүсэх биз ээ.

Жона Кест (Jonah Kest)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 1

Маш сонирхолтой хувилбар болох хип-хоп-йогийг заадаг бөгөөд фитнесийн экспертээр ажилладаг. Тэрээр цагаан хоолтон, мөн гайхалтай биеийн хөгжилтэй.

Винс Сэнт (Vince Sant)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 3

Винс – загвар өмсөгч, фитнес-дасгалжуулагч. Тэрээр 90 хоногийн дараа үр дүн нь мэдэгдэх  Vinsanity Shred программыг боловсруулсан.

Дилан Вернер (Dylan Werner)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 2

Дилан фитнесээр хичээллэхээс гадна ууланд авирна, йогоор хичээллэнэ. Энэ их ажлын хажуугаар инстаграмдаа өөрийнхөө авсан гэрэл зургийг байнга дэлгэдэг ажээ.

Ноа Нейман (Noah Douglas Neiman)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 4

Ноа – Barry’s Bootcamp гэх эрчимт хөтөлбөрийн фитнес сургагч багш, уг хөтөлбөр нь кардио болон хүчний дасгалууд хавсарсан байдлаар явагддаг. Түүний инстаграмд нүд булаам сайхан залуугийн маш олон зураг байхаас гадна хэнд ч тус болох зөвлөмжөөр дүүрэн.

Данкан Пик (Duncan Peak)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 6

Австралийн Power Living Australia Yoga (P.L.A.Y) гэх томоохон компанийг үндэслэгч, чадварлаг сургагч багш. Дуртай ажлаа өндөр цалин хөлсөөр хийж болохын тод жишээ энэ юм.

Патрик Фрост (Patrick Frost)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 5

Загвар өмсөгч, мэргэжлийн дасгалжуулагч. Ноагийн адил эрчимжүүлсэн хөтөлбөртэй – Barry’s Bootcamp-д сургагч багшаар ажилладаг. Фитнес гэдэг бол баяр хөөр гэж үзэх тул татгалзах ямар ч аргагүй гэж тэрээр хувьдаа үздэг байна.

Кэмерон Шейн (Cameron Shayne)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 8

Кэмерон тулааны, йогийн болон бясалгалын элементүүдээс бүдсэн цогц хөтөлбөр зохиосон нэгэн. Түүний инстаграмд зочилж асана йогоос гадна жиу-жицүгээр хичээллэж байгаа сайхан залууг харах болно.

Адам фон Ротфельдер (Adam Von Rothfelder)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 7

ММА-гийн тулаанч байсан, одоо бол жүжигчин, загвар өмсөгч, фитнес-дасгалжуулагч, хоёр хүүхдийн эцэг хүн. Гайхалтай биетэйгээс гадна тоглоом шоглоом хийж чаддаг залуу гэдгийг та түүний инстаграмаас үзээрэй.

Шон Фелпс (Sean Phelps)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 9

Шон – чадварлаг үсчин, бас аялагч, йогчин. Түүний инстаграмаар зочилбоос та асана йогийн гайхамшгийг байгалийн үзэсгэлэнтэй газруудтай хослуулан харна.

Нив Зиндер (Niv Zinder)

Эдгээр 10 сургагч багшийг хараад спортоор хичээллэх хүсэл төрөхөөс ч өөр аргагүй 10

Фитнес дасгалжуулагч залуу өмнө нь цэргийн хүн байсан юм. Цэргийн алба хааж байхдаа олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан крав-магийн академид тулааны урлаг зааж байна. Мөн Barry’s Bootcamp хөтөлбөрийн сургагч багш.

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/12 at 17:26

    Arai arai

  2. АХАМДЫН БАЯР:

    2016/10/12 at 18:29

    ЗӨВ ШҮҮ

  3. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2016/10/12 at 21:45

    Б. Ариунзаяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *