Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос

1

Оддын дунд тогтвортой гэр бүл байна гэдэг маш ховор үзэгдэл. Гэвч тэдний дунд амьдралд тулгарсан ямар ч саад тотгорыг хамтдаа даван туулж чадсан, өдийг хүртэл ач зээ нараа өсгөн хүмүүжүүлж байгаа олон сайхан хосууд бий. Дараах алдартнуудын хувьд хайр мөнхөд үргэлжлэх болно.

Adriano Celentano болон Claudia Mori нар

51 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 1

Тэдний халуухан хайрын түүх хагас зууны туршид үргэлжилж өнөөг хүртэл унтарсангүй. Тэдний найзууд: “Тэд ийм удаан хамт байгаа мөртлөө одоо болтол бие биенээ хайрласаар байдаг!” гэжээ.

Keith Richards болон Patti Hansen нар

37 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 14

Кейт, Патти нар 37 жилийн турш бие биедээ уусан амьдарцгааж байна. Тэд хамтдаа олон бэрхшээлийг даван туулж үргэлж бие биенээ дэмжсээр ирсэн. “Кейт намайг аварсан. Түүний хайр, халамж намайг эерэг энерги, итгэл найдвараар цэнэглэдэг” гэж Патти хэлжээ.

Michael Caine болон Shakira Bakishev нар

4 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 2

Шакира Бакишийг кофены рекламд тоглож байхад Майкл Кейн анх зурагтаар олж харжээ. Тэр мөчид Майкл эмэгтэйн гоо үзэсгэлэнг бишрэн шүтсэн ба түүнийг хайж олохоор шийдсэн аж. Ингээд тэд гэрлээд хамтдаа 42 жилийг ардаа орхижээ.

Ozzy Osbourne болон Sharon Osbourne нар

37 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 13

Оззи хамтлагаасаа хасагдахад Шэрон түүний карьерийг гартаа авчээ. Ингэж тэдний хооронд хайр дурлалын холбоо эхэлсэн юм. 3 жилийн дараа тэд гэрлэж гурван хүүхэдтэй болсон. Хэдий тэдэнд бэрхшээл тулгардаг ч тэд одоо болтол гар гараа атган хамтдаа тэмцсээр байгаа. “Би түүнд амьнаасаа ч илүү хайртай” гэж Оззи хүлээн зөвшөөрдөг ажээ.

Samuel L. Jackson болон LaTanya Richardson нар

36 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 4

Тэдний гэрлэлт бүхий л шалгуурыг даван туулж чадсан. “Чи гэрлээд 30 жил болж байгаа бол чамд “Бүх зүйлийг чөтгөр аваг!” гэж хэлээд орхиод явах бүрэн эрх бий. Гэвч “Бүх зүйлийг чөтгөр аваг, намайгаа үнэхээр уучлаарай!” гэж хэлэх ч эрх бий” гэж Самуэл хэлжээ.

Sting болон Trudie Styler нар

34 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 3

Тэд тэртээх 1982 онд танилцацгаасан ба өнөөг хүртэл хамтдаа байсаар байна. Стинг: “Өөрийн хүслээ нэг хүнээр хязгаарлуулж чадна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэвч миний хайрладаг бас намайг хайрладаг цор ганц хүнтэй учирна гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан” гэжээ.

Jamie Lee Curtis болон Christopher Guest нар

32 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 5

Тэд анхны харцаар бие биедээ дурласан юм. Jamie Lee Curtis түүний зургийг сэтгүүл дээрээс хараад найздаа: “Би энэ залуутай заавал гэрлэх болно!” гэжээ. Удалгүй тэд танилцаж тэдний харилцаа маш хурдан өрнөж гэрлэцгээжээ.

Kevin Bacon болон Kyra Sedgwick нар

28 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 6

Кевин Кирагийн араас маш удаан хугацаагаар гүйдэг байжээ. Хэдий бүсгүй нүүр өгдөггүй байсан ч тэр бууж өгөөгүй юм. Эцэст нь жүжигчин бүсгүй түүнд боломж өгч удалгүй тэд гэрлэсэн юм. Одоо тэд 2 хүүхэдтэй бөгөөд аль хэдийн 28 жилийг ардаа орхижээ.

Hugh Laurie болон Joe Greene нар

27 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 7

Хэдий тэдний гэр бүлийн амьдралд хэцүү цаг мөчүүд олон байсан ч Хью Лори, Жо Грин нар ганц хором ч бие биенээсээ холдохгүй байхыг хичээдэг. “Жо бид хоёр бие биенээ гайхалтай сайн нөхөж өгдөг. Жил өнгөрөх тусам бид илүү ойр болж байгаагаа мэдэрдэг” гэж Лори хэлжээ.

Lisa Kudrow болон Michel Stern нар

21 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 8

Тэд 1987 онд танилцацгаасан. Гэвч Лиза энэ харилцаагаа нухацтайгаар авч үздэггүй байжээ. Хэдэн жилийн дараа “Friends” цувралын зураг авалтын үеэр тэд дахин учирсан аж. Тэд харилцаагаа бэхжүүлж удалгүй гэрлэцгээсэн ажээ. Тэд хүүтэй бөгөөд 21 жилийн турш аз жаргалтай амьдарсаар байна.

Cindy Crawford болон Randy Gerber нар

21 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 16

Тэд 1995 оноос үерхэж эхэлсэн ба 3 жилийн дараа Кроуфорд өөрөө түрүүлж гэрлэх санал тавьжээ. Эцэст нь 17 жил хамтдаа амьдарч, 2 хүүхэдтэй болжээ. Синди хэлэхдээ: “Энэ бол миний амьдралын хамгийн анхны нөхөрлөлөөр эхэлсэн харилцаа байсан. Би бүх хүнд хоорондын харилцаагаа илүү бат бэх болгохын тулд нөхөрлөлөөр эхлээсэй гэж зөвлөх байна” гэжээ.

Sarah Michelle Gellar болон Freddie Prinze – Junior нар

19 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 9

Тэд бүх цагаа бие биедээ зарцуулахыг хүсдэг ба олон нийтийн газар маш ховор үзэгддэг. “Бид харилцаагаа бусдын анхаарлын төвд байлгахыг хүсдэггүй. Тиймээс л бидний харилцаа гайхалтай байдаг байх” гэж Фредди хэлжээ.

Jim Belushi болон Jennifer Sloan нар

18 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 10

1998 онд Белуши Женнифер Соунтэй гэрлэж удаан хүлээсэн гэр бүлийн аз жаргалыг мэдэрчээ. Тэдний гэрлэлт маш хүчтэй байсан юм. Тэд хоёр хүүхэдтэй болсон аж. “Эхнэр минь надад хамгийн чухал зүйлийг зааж сургасан – хайрлахыг” гэж Белуши хэлжээ.

Ben Stiller болон Christine Taylor нар

17 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 11

Тэд үдэшлэг дээр анх танилцсан ба тэр мөчид энэ бүхэн хувь тавилан гэдгийг шууд л ойлгосон юм. Үүнээс хойш 17 жил өнгөрч хамтдаа хэд хэдэн кинонд тоглож, 2 хөөрхөн хүүхэдтэй болжээ. “Би нилээн романтик хүн л дээ. Би цагаан морьтой гүнжийг хүлээдэг байсан ба түүнтэй учирна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж Бен хэлжээ.

Beyonce болон Jay-Z нар

14 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 15

Тэд 2002 онд танилцсан бөгөөд харилцаагаа удаан хугацаагаар олон нийтээс нуудаг байжээ. Тэд хувийн амьдралаа бусдад дэлгэхийг хүсдэггүй хосуудын нэг юм. Магадгүй гадны хүнийг амьдралдаа оруулдаггүй нь тэдний урт удаан, аз жаргалтай харилцааны түлхүүр болж өгдөг байх.

Robert Downey – Junior болон Susan Levin нар

13 жил хамтдаа

Хайр бүхий л амьдралын туршид үргэлжилж болдгийг нотлох 16 алдартай хос 12

Тэд аз жаргалд хүрэх маш урт замыг туулж эцэст нь бие биенээ олсон юм. Сюзантай учирсан нь Робертын хувьд жинхэнэ аврал байсан юм. “Хоёр долоо хоног эхнэргүй байна гэж үү? Дэндүү урт хугацаа байна шүү дээ!” гэж Дауни хэлжээ.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *