Сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хэрхэн зөв хадгалах вэ?

1

Та урьд өмнө нь сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг болон эдгээрээр хийсэн хоол хүнсийг хэр удаан хадгалж болдог бол гэж бодож байсан уу? Ямар савлагаатай сүү авч, түүхий өндгөө хэрхэн удаан хадгалах вэ?

Дараагийн удаа дэлгүүр явахдаа эсвэл хөргөгчөө цэвэрлэхдээ дараах зөвлөмжийг дагаад нэг үзээрэй.

Сүү

Сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хэрхэн зөв хадгалах вэ? 1

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн дэлгүүрээс худалдан авахдаа хамгийн сүүлд дэлгүүрээс гарахаасаа өмнө аваарай.
  • Энэ бүтээгдэхүүнийг хадгалах хамгийн тохиромжтой хэм бол -5 хэм юм шүү. Сүүгээ хөргөгчний хаалганд хадгалахгүй байсан нь дээр, тэнд зохих хэмд хүрэхгүй байдаг юм. Хаалгыг нээж хаахад дулаан илүү ордог ажээ.
  • Задлаад долоо хоног болсон л бол ямар ч тослогтой байсан хамаагүй сүүгээ асга – хайрцаг дээрх хадгалах хугацаа дуусаагүй байсан ч хамаагүй шүү.
  • Зайрмагийг хэдий нян үржих боломжгүй хүйтэн газар хөлдүүгээр нь байлгадаг ч 2-6 сар орчим хадгалах хугацаатай байдаг. Хэрвээ та гэртээ өөрөө зайрмаг хийж байгаа бол зөвхөн ариутгасан сүү ашиглаарай.
  • Гялгар уутанд савласан сүүнээс илүү аль болох тетрапак савлагаатай сүү авахыг бодоорой.

Бяслаг

Сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хэрхэн зөв хадгалах вэ? 2

  • Чеддер, гауда, эдам болон швейцарь зэрэг хатуу бяслагийг пергамент цаасанд ороож хөргөгчинд 3-4 долоон хоног хадгална. Хэрвээ хэсэг газар хөгцөрсөн бол хаях гэж бүү яар, хөгцөрч муудсан хэсгийг нь авч хаяад үлдсэнийг нь хүнсэндээ хэрэглэж болно.
  • Хайлуулсан бяслагийг хөргөгчинд хадгалах зааврын дагуу байлгаж чадвал онгойлгосноос хойш 3-4 долоон хоног хүнсэндээ хэрэглэж болно.
  • Жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд, өндөр настнууд, дархлаа сул өвчлөмтгий хүмүүс камамбер болон бри зэргийн ариутгаагүй эсвэл зөөлөн бяслаг хүнсэндээ хэрэглэхгүй байх нь дээр: бяслаг зөөлөн байх тусам хадгалах хугацаа богино байдаг юм.
  • Цөцгийтэй бяслагийг хөргөгчинд хоёр долоо хоногоос илүүгүй хадгална.
  • Аарц, риккота бяслаг – хадгалах хугацаа бага, хөргөгчинд нэг л долоо хоног.

Йогурт

Сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хэрхэн зөв хадгалах вэ? 3

  • Худалдан авалт хийхээсээ өмнө үйлдвэрлэсэн огноог заавал харж байгаарай.
  • Йогуртыг нээгээд 7-10 хоногт хэрэглэж дуусгана, үүнд савлагаан дээрх хадгалах хугацаа хамаарахгүй.

Өндөг

Сүү, сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хэрхэн зөв хадгалах вэ? 4

  • Түүхий өндөг болон түүхий өндөг орсон аливаа хүнсний бүтээгдэхүүн (түүхий нарийн боовны зуурмаг, гэрийн майонез, гоголь-моголь гэх мэт) хэзээ ч бүү ид .
  • Өндөг худалдан авахдаа хүйтэн хайрцагтайгаас нь сонгож аваарай, мөн өндөг хагарсан эсэх, харласан эсэхийг нь сайтар шалгах хэрэгтэй.
  • Өндгийг хайрцагтай нь хөргөгчний хамгийн хүйтэн хэсэгт хадгална, хаалганд биш шүү. Харин чанасан өндгийг долоо хоног хадгална.
  • Түүхий өндгийг хөргөгчинд 3-аас ихгүй долоо хоног хадгална.
  • Өндөгний шарыг болтол нь өндгөө шарж эсвэл чанаж иднэ. Өндөгний шарыг түүхийгээр нь бүү ид.
  • Түүхий өндгөөр нарийн боов хийж байгаа бол эсвэл крем хийх гэж байгаа бол урьдчилан 70 хэмд ариутгаарай.
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. delhi escort

    2016/08/12 at 13:54

    Greetings, nice websites you have got right now. http://forum.thebeatles.works/profile.php?id=225860

  2. delhi escort service

    2016/08/14 at 08:51

    My name is Santo (40 years old) and my hobbies are Freerunning
    and Rugby league football. http://delhiescortagency.ml/

  3. delhi escort

    2016/08/16 at 02:07

    Hallo, Ich finde den Aufbau der Seite sehr gut. Macht bitte weiter so. http://social.internetcairo.com/how-delhi-escort-service-will-refresh-your-mind-and-heart/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *