Бельги дэх ид шидэт үлгэрийн орчныг бүрдүүлсэн зочид буудал

0

Бельги дэх ид шидэт үлгэрийн орчныг бүрдүүлсэн зочид буудал


Грекийн шидэт үлгэрүүдийн дундаас хамгийн их алдаршиж үлдсэн нь “Модон мориор хотыг эвдсэн тэмдэглэл”. Трой хот руу нэвтрэхийн тулд заль хэрэглэсэн Грекчүүдийн ашигласан аварга том модон морины тухай шидэт үлгэрийн модон морь шиг аварга том модон үхэр бодит амьдрал дээр жинхэнээр байдаг бөгөөд энэ нь Бельгийн Дурбай хэмээх үзэсгэлэнт хотод байдаг Ла Баладе Дес Гномес La Balade Des Gnomes нэртэй амралтын газрын байр юм. Уран барилгачин Доминик Ноел фермийнхээ орон сууцыг аялал жуулчлалын гайхамшигтай амралтын газар болгосон нь энэ ажээ.Зочид буудлын эзэн Доминик байгальд нэн хайртай нэгэн учир мод, чулуу болон сүрэл, шохой, шавар зэргийн холимгийг ашиглан барьсан энэ амралтын газар нь байгальд хайртай хүмүүст зориулагдсан байна. Доминик амралтын газрынхаа өрөөнүүдийн чимэглэл, загварыг нутгийн уран гартнуудтай хамтран хийсэн ба энэхүү амралтын газрын хамгийн гол харууштай зүйл нь хоёр давхар модон үхэр юм. Энэ зочид буудалд нэг үдшийг өнгөрүүлэхийн тулд 120 евро төлөх шаардлагатай ба хэрэв модон үхэр дотор хоноглохыг хүсвэл 220 евро төлөх ёстой юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. sirusIP

    2013/04/04 at 22:39

    dajgvi ll ym thde bas joohon evgu haragdaad bh chin :3

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *