Шведийн нийслэлд болсон дэлбэрэлтийн буруутныг эрэн сурвалжилж байна

0

Шведийн нийслэлд болсон дэлбэрэлтийн буруутныг эрэн сурвалжилж байна

Швед улсын нийслэл Стокгольм хотын Drottninggatan хэмээх хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд энэ сарын 11-ний өдрийн үдээс хойш хэдхэн хормын зайтай хоёр дэлбэрэлт болж, хотын ард иргэдийг сандралд оруулсан билээ. Энэхүү хоёр дэлбэрэлтийн улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хөнгөн бэртсэн байна. Дэлбэрэлт болохоос өмнөхөн орон нутгийн сонины агентлаг швед болон европт газар авч байгаа mujahideen хэмээн нэрийддэг исламын дайчдаас “бидний ахан дүүстэй адилаар үх” гэсэн заналхийлсэн цахилгаан шуудан хүлээн авсан байна. Швед улс нь Афганистанд олон улсын цэргийн хүчний нэг хэсэг болгон 500 цэрэг байрлуулсан бөгөөд 11-р сараас эхлэн тус улсад алан хядагчдын түгшүүрийн дохио хангинаж эхэлжээ. Дэлбэрэлтээс болж нас барсан хүн хоёр дахь дэлбэрэлт болсон газрын ойролцоогоос олдсон ба түүнийг амиа золиослогч байсан байж магадгүй гэж үзэж байгаагаас гадна дахиад бас гэмт хэрэгтэн байж болох юм хэмээн нарийн судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна. Амиа золиослогчид иракт төрсөн ч шведийн иргэн болсон, 29 настай Taimour Abdulwahab al-Abdaly гэгчийг байсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Английн Luton хотод амьдардаг байсан түүний гэрийг английн цагдаа нар хайж байгаа ажээ.

[flv]http://ht.cdn.turner.com/cnn/big/world/2010/12/12/von.sweden.explosion.tv4_640x360_dl.flv[/flv]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/12/13 at 20:25

    t1 laitai ain click click BOOM!!!!!

  2. jerry-man

    2010/12/13 at 20:36

    [size=x-large]neeh surtei bish yum bn shde[/size]

  3. bathishi_g

    2010/12/13 at 23:20

    Gehdee l ydargaatai bizdee
    Chinii ed hurungu deldereed alga bolchvol chi uuruu yah yum
    TENEG MAL

  4. juujii_dada

    2010/12/14 at 00:25

    tiishd sdaa haha :-)

  5. doogii0118

    2010/12/14 at 08:19

    aimar aimar

  6. turuu_designer

    2010/12/14 at 08:51

    minii bodoj bgaa ter hun delberelted urtsun bgaasai. iim muuhai yum bodsond uuchlaarai burhan min

  7. gamez

    2010/12/14 at 09:13

    ketsuu ktsuu

  8. Donjman

    2010/12/14 at 14:55

    ee huurhii ntr

  9. TG_RR

    2010/12/14 at 22:06

    tsutsu

  10. temuujin751

    2010/12/14 at 22:22

    ter ni hen be gej

  11. AngelAsokoo

    2010/12/14 at 23:10

    eemer

  12. Зочин

    2010/12/15 at 03:41

    hahahaha yag manai geriin urd bolson doo hoorhii mashinaa delbe shaalgasan zayagvi svenne gichii

  13. sekv

    2010/12/17 at 06:36

    [color=008000][size=xx-large]hmnnn[/size][/color]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *