![Сургалтын төлбөр нэмэгдүүлснийг эсэргүүцэн жагсагчдын нэг ноцтой хэрэг үйлджээ [50 фото + 1 видео]](http://img.xopom.com/2010/uploads/20101118022026PMstudent_london.jpg)
Английн парламентын гишүүд оюутны сургалтын төлбөрийг эрс өсгөх шийдвэр гаргаснаас болж энэ сарын 10-ны өдөр английн их дээд сургуулиудад суралцагч оюутнууд парламентын гишүүдийг суудлаас нь огцруулахаар заналхийлж, бослого гаргасан билээ. Лондон хотод болсон бослогын үеэр босогчдын хэсэг бүлэг хүмүүс Millbank оффис комплексийг дайрч, цонх шилийг хагалан дээвэр дээр нь авиран гарсан байсны дундаас нэгэн оюутан залуу байшингийн дээвэр дээрээс доор бөөгнөрсөн байсан цагдаа нар руу галын хорны баллон шидсэн явдал гарчээ. Азаар тэрхүү баллонд ямар нэгэн хүн өртөж гэмтээгүй бөгөөд баллоныг шидсэн 23 настай оюутны хувьд түүнийг хэрэг болсны дараа Anglia Ruskin University-д байх үед нь цагдаа нар баривчилсан байна. Хүн алахыг завдсан гэсэн хэрэгт сэжиглэгдсэн баривчлагдсан оюутан залууг Cambridge дэх цагдаагийн газарт байцааж байгаад дараагийн мөрдөн байцаалт хүртэл батлан даалтанд гаргажээ. Эсэргүүцлийн жагсаалд оролцохоор Нэгдсэн вант улсын өнцөг булан бүрээс 50.000 орчим оюутнууд нийслэл хотдоо хүрэлцэн ирсэн бөгөөд National Union of Students (NUS) болон University and College Union-ы зүгээс дээрх жагсаалыг зохион байгуулсан байжээ. Жагсаалын зохион байгуулсан коллежийн оюутны зөвлөлөөс “Бид NUS-ын энэхүү жагсаалд оролцох 200 оюутныг зохион байгуулсан. Жагсаалын үеэр Anglia Ruskin-ы оюутнууд жагсаалд эелдэг, энх тайван байдалтай оролцож байсан. Гэвч 11-ний өдөр бид Anglia Ruskin-ы оюутан залуу осол гаргасныг мэдсэн. Anglia Ruskin-ы оюутны зөвлөл хүчирхийллийн шинжтэй хэргийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 10-ны лхагва гаригт Millbank-д болсон явдлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Бид ч бас энэ явдалд туслах хэрэг гарвал тусалж дэмжих болно” гэсэн мэдэгдлийг гаргасан байна. Хотын цагдаагийн газар үймээн самуун дэгдээсэн нийт 56 хүнийг баривчилсны дотор 18-аас доош насны сургуулийн сурагч 10, мөн 21 эмэгтэй багтаж байгаа ажээ.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




———————————————–
Видео бичлэг
[flv]http://ru.fishki.net/picsw/112010/17/post/student/vid.flv[/flv]
———————————————–













































0
Гоё0
Ха Ха0
Хөөрхөн0
Гайхмаар0
Бахархмаар0
Харамсалтай0
Тэнэглэл0
Буруу-
Дэлхийн улс орнуудын оюутны дотуур байр ямар байдаг вэ?
Total90 90 Бидний зарим нь оюутан ахуй цагтаа дотуур байранд амьдардаг байсан. Зарим нэгэн… -
Дэлхийн улс орнуудын унтлагын галт тэрэг ямар байдаг вэ?
Total220 220 Гоё ганган галт тэрэгнүүдийг хараад ер нь дэлхийн улс орнуудын унтлагын галт … -
Тайваний эмэгтэй гүйгч дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээнд ер бусын дээд амжилтыг тогтоожээ
Total25 25 Тайваний гүйгч Цай Вэн 2023 оны 10 сарын 15-ны өдөр Шри Чинмойн Өөрийгөө-Ялах 3… -
Канье Уэст 46 насныхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр, эмэгтэйчүүдийн нүцгэн бие дээр тавьсан сүшигээр зочдоо дайлжээ
Total473 473 Америкийн рэппэр Канье Япон уламжлал “нётаймори”-г эргэн дурсахаар шийдсэн бо… -
Хятадын стример шууд дамжуулалтынхаа үеэр хэд хэдэн шил согтууруулах ундаа уусны улмаас нас баржээ
Total789 789 34 настай блогер Sanqiang шууд дамжуулалтын үеэр долоогоос багагүй Baijiu арх… -
Филиппиний нийслэл Манила дахь оршуулгын газарт 6000 орчим хүн амьдардаг байна
Total39 39 Филиппиний нийслэл Манилад ойролцоогоор 6 мянга орчим хүн амьдардаг оршуулгын г…




doogii0118
2010/11/18 at 15:14
aimar yum bolj bgaam bn da
pingwilzgen
2010/11/18 at 15:16
aimar yum bolj bgaan bna manai 7.1 shg yum bolsiin bishuu
Зочин
2010/11/18 at 15:52
engeed hudlaa yum bicheed bdiinsh. yag l mongol sonin shig. bariwchalsan hun baihgui, uumeen degdeesen 13 huniig haij bgaa.
Зочин
2010/11/18 at 16:01
манайх ч гэсэн ийм л байха хэрэгтэй…
turuu_designer
2010/11/18 at 17:02
alaan bolj bnaa ain
jerry-man
2010/11/18 at 18:36
hmm zov alham hiijee
sanji
2010/11/18 at 19:13
;-) ;-) ;-) :-) :-) :-) :-) :-) :-) mair mair
EnKvSH8
2010/11/18 at 19:50
Odooo zarim neg malnuud n i seremjlүүleg gej oilgohgv dagaj boon yum bolnoo jagsaal tsuglaan hgd
moochii
2010/11/18 at 20:38
laitai ain
mng oytanuudaa yu hiigeed bgaa
yum be bi nariin surgaltiin
tolbor hurtel ondor bgaa bizde
Batsetseg
2010/11/18 at 21:19
xaxa manaix 50 myngaar xymdarsiish kk
temuujin751
2010/11/18 at 21:30
yaar shudraga sdakuud ve ahhah
gamez
2010/11/19 at 10:03
Dumasses! :-D :-D
exo
2010/11/19 at 10:59
Hohinee zda!!!! :-)
MeLhaSan
2010/11/19 at 20:14
Yaduu oyutanuudiig yagaad dandaa deerlehej bdag bnaa
sekv
2010/11/20 at 16:16
[color=008000][size=xx-large]zuw shde ingej uusdiinhu tuluu tentseh heregtei shde[/size][/color]
Daddy
2010/11/21 at 10:45
ene yamar erguu gar we
Demonic_Hand
2010/11/21 at 14:41
[size=medium]Ingej hereggui shuu dee. Harin enenii orond 1 JIL hicheel haylt hiih heregtei. Tehgleer surguuli navs dampuuriishd. Bid nart ch amar. Herev mongold tiim ym boluul iimerhuu uimeen degdeelgui hicheel haylt hiigeerei dee oyutnuudaa.[/size]
1-odin
2010/11/21 at 18:30
yaay boslogch vneheer taiwan zamaar yawagdaj bn shүү
[img align=right]http://img156.imageshack.us/img156/4302/souleater04bj9.jpg [/img]