Аль ч улсын аль ч хотод хуучирч, мартагдсан байшин барилгууд олон. Тэдгээрийн дунд урьд нь хэдэн зуун саяар тоологдох валют эргэлддэг банк ажиллаж байсан барилга ч байдаг. Саяхны нэгэн өдөр АНУ-ын Чикаго хотноо 1926 оны нэгэн хувийн банк байсан барилгыг засан сэлбэж, шинэчлэн тохижуулан шинээр үүд хаалгыг нь нээсэн байна. Гэхдээ банк хэлбэрээр бус хүмүүсийн алжаалаа тайлж, амарч тухлан зоог барьдаг оройн хоолны клуб болж хувирчээ. Тусгай сейф, хадгаламжийн өрөө бүхий өвөрмөц орчинд оройн зоог барина гэдэг туйлын сонин мэдрэмжийг төрүүлнэ гэдэг нь эргэлзээгүй.Чикагогийн Wicker Park-д орших Bedford нэртэй энэхүү зоогийн газар, бааранд өглөө, өдөр, орой, үдшийн зоог барьж болохоос гадна мягмар гариг бүр хясаан зоогнууд болон дарс, шампань дарснуудыг хагас үнээр авах боломжтой байдаг бол лхагва гариг бүр тус зоогийн газрын тогооч Mark Steuer ердөө 25-хан долларын үнэтэй, гайхамшигтай амттай Prix Fixe цэсээ хагас үнээр худалдаалагдаж буй дарснуудтай санал болгодог байна. Түүнчлэн хувийн үдэшлэг, хувийн тэмдэглэлт үйл явдлуудыг ч зохион байгуулах боломжийг үйлчлүүлэгчиддээ олгодог аж. Тохилог жижиг өрөө, хүлээн авалтын өрөө, сейфний өрөө, томоохон үйл явдлуудад зориулсан хямдралтай үнээр үйлчлэх боломж зэрэг үйлчилгээнүүдийг Bedford зоогийн газар олгодог байна.
0
0
0
0
0
0
0
0
jerry-man
2012/03/13 at 15:37
Tansag uym aa
FaTaLERRoR
2012/03/13 at 15:39
Surtei Surleg Goy…
Зочин
2012/03/13 at 16:05
тансан юмаа
nickhun
2012/03/13 at 16:19
Tansag yuma nice nice ochij uilchluulne
Aniraa_97
2012/03/13 at 16:36
5 odtoi zochid buudal shig ystoi goy um bna amdiraldaa 1 ochij uzeh umsan zuudendee l uilchluulhees
CrEEeeZZZ
2012/03/13 at 18:29
surtei2
Mongolhh
2012/03/13 at 22:22
bnaa bn
shank
2012/03/14 at 08:45
yanztai henii sanaand iim yum ordog bain aaa