Унгар улсын баруун хойд хэсгийн газар нутгуудад онц байдал зарлаад байна [22 фото]

0

Унгар улсын баруун хойд хэсгийн газар нутгуудад онц байдал зарлаад байна [22 фото]

Энэ оны 10-р сарын 4-ний өдрийн үдийн 12:25 цагт Унгар улсын нутаг дэвсгэрт хортой шавар үерлэсэн тул онц байдал зарлаад байна. Хэрвээ энэ химийн хорт үер Герман, Австри, Словак, Унгар, Хорват, Серби, Болгар, Молдав, Украйн, Румынь зэрэг арван улсын нутгаар дайран урсдаг, уртын хэмжээгээрээ Волга мөрний дараагаар ордог, европын хамгийн урт хоёр дахь гол болох Дунай мөрний усанд цутгавал дэлхийн хэмжээний экологийн сүйрэл нүүрлэх хэмжээний гамшиг учрах юм. Унгарын Ajka хотын Ajkai Timfоldgyаr хөнгөнцагааны ислийн үйлдвэрийн хортой хог хаягдлын далангийн хана нурсны улмаас улаан шавар хэмээн нэрлэгдсэн нэг сая орчим куб метр шингэн хог хаягдал урсан гарчээ. Улаан өнгөт хорт шаврын үхлийн аюул дагуулсан түрлэгийн давалгаа 1-2 метрт хүрч байсан бөгөөд эхэндээ 40 орчим хавтгай дөрвөлжин метр талбайгаар хальж урссан байна. Хорт үерийн урсгалд Будапешт хотоос баруун хойш орших хэд хэдэн хот нэрвэгдсэнээс болж дор хаяж дөрвөн хүн амь эрсдэж, 123 хүн химийн ноцтой түлэгдэлтэнд өртсөн тул эмнэлгийн тусламж авч байгаагаас гадна зургаан хүн ор сураггүй болоод байгаа юм байна. Бараг дөрвөн метр өндөртэй улаан шаврын давалгаа Kolontar болон Devecser гэсэн хоёр тосгоныг хамгийн ихээр нэрвэж, гудамж талбай, байшин барилга дундуур цутган зам дээрх машинуудыг хуу хамж, гүүрнүүдийг сүйтгэжээ. Хорт үерт нэрвэгдсэн газрын дундуур Marcal гол нь Rаba голтой нийлдэг бол Rаba гол нь Дунай мөрөнд цутгадаг тул онцгой байдлын ажилчид хорт үерийн урсгалыг гол руу урсан орохоос сэргийлж, шаргуу ажилласан байна. Осол болсны дараа Байгаль орчны яамны нарийн бичгийн дарга Zoltаn Illеs хөнгөнцагааны ислийн үйлдвэрлэлийг түр зогсоож, даланг дахин сэргээн барихыг тушаасан ба дараагийн өдөр нь компаний удирдлага радиод осол болсон даваа гаригаас хойш 5-6 хоногийн дараагаар үйлдвэрлэлээ дахин эхлүүлэхийг хүсч байгаа тухай ярилцлага өгсөн байна. Энэхүү осолтой нөхцөл байдлыг арилгаж, цэвэрлэгээ хийхэд дор хаяж нэг жилийн хугацаа болон олон арван сая доллар хэрэгтэй болно гэж тооцоолж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Зочин

    2010/10/07 at 10:34

    1st haha end bgaaguin az yumdaa

  2. leon_kennedy

    2010/10/07 at 10:35

    [b]Айхтар юм болжээ.[/b] :-(

  3. 312344

    2010/10/07 at 10:35

    P I Z D A A gj odoo ingeed Vanga emgenii helsen yumuud bielj ehelhendee :-P :-P :-P :-P

    [img align=left]http://i33.tinypic.com/egsg9x.jpg[/img]

  4. doogii0118

    2010/10/07 at 10:42

    aimar ym boljee

  5. moochii

    2010/10/07 at 10:52

    eo yamar aimar yum be

  6. Зочин

    2010/10/07 at 11:07

    Enend ni jivj uhvel buur tamaa tsaih ni ee. Zalgij barihaar :-P

  7. turuu_designer

    2010/10/07 at 12:03

    aimr aimr

  8. jerry-man

    2010/10/07 at 17:15

    Eeee lol

  9. exo

    2010/10/07 at 17:45

    Mongol mine yamar amgalan yum be…. Yooooooy Mongold tursun ni yaamaidaa…. Haha!

  10. Batsetseg

    2010/10/07 at 18:22

    ymar aimar um be

  11. superboyjigjid

    2010/10/07 at 18:34

    eeeeeeeeeeeeeeeee dsa

  12. lbc

    2010/10/07 at 19:23

    mmmmmmm

  13. sekv

    2010/10/07 at 22:53

    [color=008000][size=xx-large]hmnnn hetsүүhen yum boljdee[/size][/color]

  14. gamez

    2010/10/08 at 06:15

    sigh WHY IZ MOTHER NATURE SO HARD ON US?

  15. Зочин

    2010/10/08 at 09:21

  16. AngelAsokoo

    2010/10/08 at 16:43

    suirjee

  17. smile_hehe

    2010/10/08 at 18:24

    ene neerei aimar yum boljdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *