Шивээсний хамгийн нийтлэг таван билэгдэл

0

Шивээсний хамгийн нийтлэг таван билэгдэл


Хүн төрөлхтний түүх янз бүрийн нийгэм дэх хүмүүсийн ашиг орлого, зэрэг дэв, шашин шүтлэг, үзэл бодол, зүрх зориг, мөргөлийн андгай, сексийн хүч, ял шийтгэл, сахиус, боол, ялтан гэхчилэн олон утга учрыг илэрхийлэн харуулсан хэдэн зуун мянган шивээсийг зурж ирсэн. Өнєє цагт хүмүүс гоо сайхан, шашин, ид шидийн сэдэл түүнчлэн шаардлага хатуутай бүлэгт хамаарах хамаарлын тэмдэг болгож шивээс хийлгэх болжээ. Олонх хүмүүс богино ханцуйтай цамцны оронд өөрийг нь илэрхийлэх шивээсийг хийлгэхдээ зүү болон ариун цэврийн тал дээр онцгой анхаарал тавьдаг болсон.Хэрвээ та шивээс хийлгэх гэж байгаа бол илэрхийлэх утга учир, байршил, дүрслэлийн тал дээр онцгой анхаарч, сайтар бодож үзсэний эцэст чанарын өндөр шаардлага хангасан газарт шивээсээ хийлгэхийг зөвлөх нь илүүц зүйл биш бизээ. Энд бид шивээсний хамгийн нийтлэг таван билэгдлийн зураг болон товч тайлбарыг хүргэж байгаа ба шивээс хийлгэхээр бодож байгаа хүмүүсийн хувьд чухал мэдээлэл болж чадна гэж итгэж байна.
1. Одон шивээс

[ XopoM.com ] фото

Одны дүрст шивээс нь одны үзүүрүүдийн тооноос хэр зэрэг нарийн чамбай ажиллагаа шаардагдах эсэх нь хамаардаг. Бүүдгэр харанхуй дахь гэрлийн тод байдал нь одон шивээсийг илүү гайхалтай харагдуулдаг ба бодит мэт харагдуулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Од нь итгэл, нээлттэй мэдрэхүй, сэтгэл эзэмдэх дүрслэл болдог.

2. Овгийн шивээс

[ XopoM.com ] фото

Овгийн шивээсний загвар нь тэр дундаа Маори болон Полинезийн загвар нь бүхий л зан авирын дүрслэл болдог. Овгийн гэгдэх нэршлийн хувьд анхны уугуул соёлын ердийн овгийн шивээснээс эхлээд чанга хатуу, хөндий хүйтэн загварыг сонирхогчдод зориулсан орчин үеийн график дизайн хүртэл шивээсний загварын бүхий л боломжийн гайхалтай цуглуулга гэдэгтэй нь холбоотой.

3. Загалмайн шивээс

[ XopoM.com ] фото

Итгэл найдварын тусгал тэмдэг болсон энэ дүрс нь итгэл үнэмшил, бууж өгөх зан байдлын илэрхийлэл гэгддэг. Мөн амьтны дүрслэлтэй загвар нь харилцаа холбоо, найз нөхөд эсвэл хайр дурлал, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. Дурсгалын шивээс нь тухайн хүний хувьд үргэлж санан дурсаж байх тэр зүйлийнх нь сануулга болж байдаг. Түүнээс гадна одоогоос арай өмнөх цаг үед эгц, шулуун загалмай нь эцэг болон эхийн амьдралыг тус тусад нь илэрхийлэн харуулдаг байжээ.

4. Хүчний шивээс

[ XopoM.com ] фото

Шивээсний загварын эрэл хайгуул болон чухал тэмдэг дунд “хүч”-ийг илэрхийлсэн загвар урт удаан хугацаанд байсаар ирсэн. Хувийн зан чанар, хүчний илэрхийлэл болсон шивээсний энэ загвар биеийн ихэнх хэсгийг хамарсан, хэмжээ томтой байдгаараа онцлог. Хүч, харилцаа, түншлэл мөн хайр гэсэн онцгой ач холбогдлыг агуулсан ийм загварын шивээсний байршилд хүмүүс анхаарлаа маш ихээр хандуулах хэрэгтэй байдаг.

5. Сахиусан тэнгэр

[ XopoM.com ] фото

Сахиусан тэнгэрийн дүрст шивээс нь ихэвчлэн итгэл найдвар, бурхны оршин байхуйд итгэх итгэлийн билэгдэл байдаг.

3
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. lebt

    2011/08/05 at 12:27

    dragon/ wing/ chinese, japanese kanji – shiweesnuud bas neleen tugeemel bdag bha

  2. Suiton

    2011/08/05 at 12:35

    tattoo

  3. Sfile

    2011/08/05 at 12:39

    Chakderzaw!!!!!

  4. Dx555

    2011/08/05 at 13:08

    mmm

  5. muty

    2011/08/05 at 15:49

    tegej bgaad hiilgenedee

  6. turuu_designer

    2011/08/05 at 15:51

    Sahiusan tenger shivuulnee. Gehdee tasarhaig

  7. SoL0

    2011/08/05 at 18:15

    fragon hvzүүndeeree shiwүүlne tsregt yawkv

  8. qqwwee

    2011/08/05 at 20:13

    goe ymaa

  9. BA3

    2011/08/05 at 21:07

    lol

  10. tuulaixan

    2011/08/05 at 21:36

    хмм

  11. BeCk2112

    2011/08/05 at 21:54

    lol ve

  12. E1eCT

    2011/08/07 at 02:01

    goyiin

  13. coralqq

    2011/08/14 at 16:40

    шал заваан юм_.

  14. site iin admin

    2015/06/17 at 13:25

    Сэтгэгдэл *siteiin admin holbogdooroi 88160632

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *