Хамуг Монголын Сонорт

0

Хамуг Монголын Сонорт

Хамуг Монголын Сонорт
Хамуг Монголын үр сад бид чинь өнөөдөр юу болж орхио вэ? Тусгаар тогтносон бүрэн эрхт төртэй Монгол орныг хэний төлөө, юуны учир бүтээсэн билээ. Монгол хүнийг дээдлэн хүндэлж, хамгаалах гэж бүтээсэн биш билүү? Олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль эрх зүйн бүхий л хүрээнд аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс оронд тухайн улс орны эзэн болсон ард түмэн буюу үндэстнийх нь эрх ашгаас дээгүүрт өөр үндэстний эрх ашиг хэрхэвч байж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Монгол оронд Монгол хүмүүсийг ядуу зүдүүгээр нь дуудаж, боолын хөдөлмөр эрхлүүлж, эх орондоо амьдрах нөхцөлгүй болгосноор тэд олон зуун мянгаараа зүйл бүрийн шалтгаанаар гадаадад дүрвэн амьдрахад хүрлээ. Монгол үндэстний мөнхөд оршин тогтнохын баталгаа болсон ариун сайхан охид маань биеэ үнэлэгч “янхан”-аараа дуудуулж, эх орны тулгуур болсон эрчүүд маань “архичин”-аараа дуудуулж, монгол хүн монгол орондоо цээж тэнэгэр, тэргүүн өндөр, зориг бардам амьдрах боломжгүй боллоо.
Хамуг Монголчууд бид хайрлах хорсохоо ойлгодог, зөв буруугаа мэддэг, сайхан муухайгаа ялгадаг, агуу хүсэл мөрөөдөлтэй, хүн төрөлхтөний бахархал болох эрмэлзэлтэй, шулуун шууд санаа зоригтой ард түмэн байсаар ирсэн юм. Ийм сайхан ард түмнийг доромжлон боолчлох гэсэн хоноцын сэтгэлтэй, харийн бодолтой, Монголыг минь устгах зорилго агуулсан хорлон сүйтгэгч-луйварчид дэндэнэ гэхэд дэндүү дэндэж байна. Хамуг Монголын ард түмэнд эдгээр луйварчдаас хүсэн хүлээх сайн сайхан зүйл өчүүхэн ч алга гэдгийг өнгөрсөн 20 жилийн амьдрал харуулсныг эргэцүүлье:
1. Хамуг Монголын тэнгэрлэг (Dignity) болон зөвүүдийг (Rights) уландаа гишгэсэн, Монголын төрийн эзэн Монгол үндэстэн байхыг санаатайгаар орхигдуулсан, Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө байх эрхэм зорилго үгүй, эрх мэдэлтэнүүд эрх дураараа аашилдагийг хязгааргүй дээдэлсэн анархизмыг улс төр, эдийн засаг, нийгэм, шашины бүх хүрээнд санаатайгаар хэрэгжүүлж буй “Ардчилсан ” гэх тодотголтой Yндсэн хуулийг 20 жил мөрдөж Монгол хүнийг Монгол оронд нь “хүний амьдрал”-аас нь салгаж амьсгаатай боол болгож буй хоноцын сэтгэлтэй харийн бодолтой эрх баригч луйварчид яаж өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж чадна вэ?

2. Мэдлэггүй, харанхуй, хүний мөс чанараа алдсан Монголын луйварчид өнөөдөр уул уурхайн салбарыг үсрэнгүй хөгжлийн цорын ганц гарц хэмээн магтан дуулсаар байна. Гэтэл тэдний бишрэн шүтэж, даган дууриах дуртай ардчилсан хөгжилтэй орны нэгэн сэтгүүлч тэрхүү уул уурхайн салбарыг даган 19000 биеэ үнэлэгч-охид бүсгүйчүүл Монголд бий болсон байна гэх сэтгэл шимшрэм баримтыг нийтэлжээ (“Нийгмийн толь” сонин, 2011-07-28). 19000 биеэ үнэлэгч биш “сексийн боолчлолд өртөгчид” гэж яагаад үнэнийг хэлсэнгүй вэ? Хамуг Монголын ундарга болсон ариун сайхан 19000 охид маань амьдралын баталгаатай байсан бол тийнхүү боолчлогдох байсан уу? Yгүй гэдэг хэнд ч ойлгомжтой. 19000 охид маань дор хаяж 19000 Монгол эр хүний ариун сайхан гал голомтыг авч явах байсан, багаар бодоход 38000 Монголын ирээдүй болсон үр хүүхдийн ариун сайхан ээж байх байсан, 38000 Монголын ач зээ нарын эмээ болох байсан гэж бодоход бидний Монголчууд хэний гайгаар юу л болоод байна вэ. Ариун сайхан охидыг маань сексийн боолчлолд оруулсан хоноцын сэтгэлтэй, харийн бодолт эрх баригч-луйварчид өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч хэмээн нэрлэж яаж чадна вэ?

3. Монгол оронд Монгол хүний эрх ашгаас дээгүүр юу ч байж болохгүй гэдгийг Монголын тусгаар тогтнол хэлж байхад Монгол оронд Монгол хүн ядуу, Монгол хүн боолын хөдөлмөр эрхэлдэг, монгол хүн эх орондоо үнэгүйдэж хэн ч биш болж доромжлуулан амьдарч байхад 20 жил Монголын төрийг барьсан луйварчид монгол оронд гадаадын хүмүүсийг ажлын байраар хангах гэж улайран зүтгэж байгаа нь юуны төлөө вэ? Хамуг Монголыг ингэж доромжилчихоод хоноцын сэтгэлтэй, харь бодолтой эрх баригч луйварчид яаж өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж чадна вэ?

4. Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол орны байгалийн баялаг нь халдашгүй бүрэн эрхтэй гэдгийг НYБ баталгаажуулчихсан байхад Монголын байгалийн баялаг яахаараа Монголын луйварчид болон харийн эзэмшилд орж цөлмөгдөх ёстой юм бэ? Yндэстний халдашгүй бүрэн эрхээр хамгаалагдсан байгалийн баялгийг харийнханы мэдэлд өгсөн хоноцын сэтгэлтэй харийн бодолтой эрх баригч луйварчид ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэнэ вэ?

5. Хүн төрөлхтнийг сүйрэлд хүргэдэг дэлхийн цөмийн хаягдлыг Монголд нутагшуулах гэж хэдхэн мянган долларын хахуулийн төлөө мөнхөд орших заяатай Монголыг үтэр түргэн булшлахаар улайрч буй хоноцын сэтгэлтэй харийн бодолтой Монголын эрх баригч-луйварчид ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэнэ вэ?

6. Аливаа тусгаар тогтносон бүрэн эрхт улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа алдсан нөхцөлд “дайн” зарлах хэмжээнд хүрдэг байтал Монголын өнөөгийн эрх баригчид Халх голын сав газрыг харийнханд худалдчихаад, Монгол улсын бүрэн бүтэн байдлыг алдагдуулчихаад элдвийн шалдар булдар худлаа ярьж гэмт хэргээ нуун дарагдуулахаар улайрч байгаа хоноцын сэтгэлтэй, харийн бодолтой Монголын эрх баригч луйварчид ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж чадна вэ?

7. Өнгөрсөн 20 жилд Монголын төрийн эрх барьж байсан луйварчдын хийсэн үйл хэргийг дүгнэвэл “Чадал хүрвэл дэлхийн хөрснөөс Монголыг арчих юмсан, арчиж чадахгүй учир Монголын төлөө юу ч хийхгүй байж аажимдаа устан алга болохыг нь алга ташин харж суумаар байна” гэх зарчмаар явж ирсэн байна. Хүн төрөлхтөний хувьд ч, Монгол хүний хувьд ч тэдний эсрэг аймшигт гэмт хэрэг үйлдэж буй хоноцын сэтгэлтэй харийн бодолтой Монголын эрх баригч луйварчид ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж чадна вэ?

8. Уул уурхайн лиценз нэрээр тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улсын газар шороог харийнханд худалдаж Монгол хүнийг гишгэх газар үгүй болгож буй хоноцын сэтгэлтэй харийн бодолтой Монголын эрх баригч луйварчид ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж чадна вэ?

9. 20 жил Монгол төрийн эрх мэдлийг Хамуг Монголын эсрэг хэрэглэж ирсэн хоноцын сэтгэлтэй харийн бодолтой эрх баригч луйварчид өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэж 2012 оны Улсын Их Хурлын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж Монголын баялгийг луйвардсаар их л мөнгөтэй болчихвол Хамуг Монголыг үүрд боолчлох баталгаатай болно гэж хаа сайгүй ярьж, тэр зорилгынхоо төлөө улайран зүтгэж байна.

10. “Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш” гэдэг хүн төрөлхтөний үнэт зүйлийг хэрэгжүүлэх ёстой “Ард түмний шүүх”, “Ард түмний прокурор” , “Ард түмний цагдаа”, “Ард түмний аюулаас хамгаалах тагнуулын байгууллага” хэний төлөө юу хийж 20 жилийг ардаа орхисон юм бол? Монгол улсыг цөлмөн луйвардаж байгаа луйварчдын үйл ажиллагааг олон улсын байгууллагууд дүгнэж авилгалын индексийг 2,7 гэж тодорхойлж монголын эрх баригчид монголын ард түмний эсрэг гэмт хэрэг хийж байгааг албан ёсоор сануулсаар байхад монголын ард түмний төлөө гэдэг тодотголтой хуулийн байгууллагууд хэний төлөө юу хийж яваа юм бол? Ард түмний гэдэг тодорхойлолтыг дээр дурдсан хуулийн байгууллагууд авах ямар ч бололцоогүй, харин монголын ард түмний эсрэг ажиллаж байгаа хоноцын сэтгэлтэй харийн бодолтой Монголын эрх баригч луйварчидын төлөө ажиллаж буй хуулийн байгууллагынхан ямар нүүрээрээ өөрсдийгөө эх оронч, ардчилагч, иргэний зоригтон, ногоон үзэлтэн, үндэсний үзэлтэн, ардын хувьсгалч, иргэний хөдөлгөөнч гэж нэрлэнэ вэ?

11. Хамуг Монголын голомтыг орвонгоор нь харлуулж буй үйлдлүүд зохион байгуулалттай луйвар гэдэг тодорхой. Тэдгээр луйварчид хэн хэн гэгч ямар этгээдүүд вэ? Хорлон сүйтгэгч луйварч-бирдүүдийг холоос эрээд байх шаардлагагүй. Монголын голомтыг харлуулсан луйварчид бол өнгөрсөн 20 жил Монголыг чухам тэнгэрт тултал цэцэглүүлнэ хэмээн удаа дараагийн сонгуулиар ам мэдэн орилсоор ирсэн ичих нүүрээ гээж ирээдүй болсон үр хүүхэд хойч үеэ балласан эрх баригчид, тэдний хамсаатнууд, мөн тэдгээр луйварчдын дээрмийг нуун дарагдуулдаг банк санхүүгийн байгууллага болон компаниуд гэдгийг Хамуг Монгол мэдэж буй. Хамуг Монгол яагаад мэдсээр байгаад луйвардуулчихав аа? Энэ асуултад сургамж болгох үүднээс нэгэн бодит жишээг сонордуулая:

Чарльз Уик гэгч эр Рональд Рейганы дотны нөхөр, хамтран зүтгэгчдийн нэг байсан. Чарльз Уик нэгэн уулзалтын үеэр Оросын нөхдүүдэд хандан ингэж хэлжээ: “Миний нөхөд, дипломатууд, цэргийнхэн юу ч гэж ярьж байлаа гэсэн чухамдаа бол бид та нарыг ялаагүй. Харин та нар л ялагдсан юм. Та нар өөрсдөө өөрсдийнхөө ертөнцийг нураасан. Улс орноо доройтуулж өнөөгийн энэ байгаа байдалд оруулсан. Бид та нарыг зөвхөн эдийн засаг, пуужингийн тоогоор даваагүй. Бид зүгээр л илүү тууштай, илүү эрэлхэг, өөрийн эрхэм зорилгод үнэнч байж. Энэ бол хий хоосон үгс биш гэдэгт итгээрэй. Энэ бол Америк улс өнөөдөр ч, хожид ч олон жилийн турш цорын ганц хэт их гүрэн хэвээр байхын гол учир шалтгаан юм. Тиймээс ч Америкийн ард түмэн бол ялагч ард түмэн. Харин та нар бол түүхийн золгүй хүмүүс. Та нар бол зугаалж цэнгэж, эх орноо ууж, идсэн хүмүүс. Та нар өөрсдийгөө манай жинсэн өмд, Битлз, Элтон Жон, “Эммануэль”-ээр арилжсан хүмүүс. Хоёр өдрийн турш надад “хөрөнгө оруулаадах л даа” гэцгээлээ. Танай оронд хөрөнгө оруулахын тулд юу хэрэгтэй вэ? Юу ч хийх хэрэггүй. Ойрын 15 жилд юу ч хэрэггүй. Энэ бол Орос орныг асар ихээр саах үе байх болно. Бид та нарыг юу ч үгүй болтол цөлмөнө. Гуйлгачин болгоод ертөнцөөр аялуулна. Та нарыг бүр мөсөн нуга дарж, өнгөрсөн агуу үеийг чинь мартуулсны дараа л харин жинхэнэ бодит бизнес эхлүүлж болно. Ойлгож байна уу? Та нарт тохиолдсон явдалд та нар л өөрсдөө буруутай. Бид бол та нарын зовлон зүдгүүрийг урт хугацаагаар сунжруулахгүйн тулд зөвхөн л тусалсан. Тэгэхдээ, мэдээж хэрэг, та нарын шунаг хомхой, холын хараагүй байдлыг болон эрх ашгийнхаа төлөө сул дорой байдгийг чинь ашигласан. Та нар л өөрсдөө бидний харилцааг “хүйтэн дайн” гэж нэрлэсэн. Тэгвэл дайн бол дайн л байдаг. Дайны үед илүү зан хэрэг байдаггүй. Тэгэхлээр ийм л байна даа. Yнэнээр нь хэлчихлээ, Өршөөгөөрэй.”

20 жил Монголын эрх баригч луйварчдын өнгөрснийг одоо байгаатай нь харахад ч, ирээдүйг нь төсөөлөхөд ч Хамуг Монголын эсрэг гэмт хэргээ тасралтгүй үргэлжлүүлэхээр завдсаар буйг ухаарч Хамуг Монгол өөрийн хувь тавилангийн төлөө тэдгээр луйварчин бирдүүдийн эсрэг эрс шийдэмгий байх цаг нэгэнт болжээ.

Хамуг Монголчууд аа, эрүүл ухамсар, саруул ухаанаа сэрээгтүн!! Хоноцын сэтгэлтэй харийн бодолтой луйварчид биднийг гүн хар ангалын өмнө авчиржээ. Хамуг Монголчууд бидний өмнө сөнөх үү, сэхэх үү хэмээх түүхэн сонголт тулгарлаа. Ангал руу унаж сөнөх үү? Yгүй ээ. Бид зоригтой, итгэлтэйгээр ангал дээгүүр харайж цаана нь гарах ёстой.

Луйварчид Хамуг Монголыг дорд боолын жишгээр амьдрах ёстой гэж доромжилж, Хамуг Монголыг яаж ч чадахгүй гэж басамжилж байна. Тиймээ, Хамуг Монгол алдаа гаргаж хоноцын сэтгэлтэй харийн бодолтой луйварчдаар Монголыг удирдуулж дураар нь дургиулсаан. Хамуг Монгол цаашид өөрийн хувь заяаны төлөө юу ч үл хийн гар хумхин зүгээр суух аваас тэр нь хэзээ ч уучлагдашгүй том алдаа болж Хамуг Монголыг үхлийн ирмэг рүү улам бүр шахах болно. Хамуг Монголыг хорлон сүйтгэгч-луйварчдын үүрдийн боол болгох замыг Тэнгэрлэг заяат Хамуг Монголчууд хэзээ ч сонгох учиргүй.

• Луйварчдаас Хамуг Монгол горьдох зүйл өчүүхэн ч байхгүй .

• 20 жил Монголын эсрэг оюуны террорист үйл ажиллагаа явуулж ирсэн эрх баригч луйварчидтай хэзээ ч эвлэрэхгүй.

• Луйварчид, хулгайчид Тэнгэрлэг Монголоос минь хар савраа татацгаа.

• Хамуг Монголын сайн сайхныг Хамуг Монгол өөрийн гараар хийж бүтээх болно.

• Нэгэн хувь тавилантай Хамуг Монголын ард түмний төлөө Хамуг Монгол өөрєє ариун шийдэмгий улстөр хийж эхэлснийг бахархалтайгаар мэдэгдэж байна.

Хамуг Монгол хүний бахархал ялагдашгүй хүч.

“ХАМУГ МОНГОЛЫН ЭВСЭЛ”-ийн Тэргүүн, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр

[right]Нийтлэлийг илгээсэн: Ч. Өрлөг[/right]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. SoL0

    2011/08/04 at 15:04

    tnx

  2. Зочин

    2011/08/04 at 15:12

    chi bitii shaa l da erun xopom erun DUXLAA boltsoon.
    aliw a yum tsag xugatsaa g dagaad uurchlugddug. Mongold bol bux yum chanargui bolood bx yum.

  3. Зочин

    2011/08/04 at 16:13

    KKK uul n saihan l yum bichsen bna gehde songuulidaal beldej bnu da gemeer yum bna 4 jil idej uuchad odoo 1 mongol garch irj gene hudlaa mongolchuudin emzeg sedveer oroldood. MGL HUNIG OLIGTOI AVAAD YAVCHIH AAVIN HUU GARAHNU

  4. bulgaa_zip

    2011/08/04 at 17:24

    Goy helhen goy heljeee. Tegehdee songuuldaal beldej bga shde

  5. bayaka_0407

    2011/08/04 at 17:44

    ugen neere unen nice wmaa harin bitgii hudlaa shagad bai

  6. Suiton

    2011/08/04 at 18:07

    .

  7. mn4lifez

    2011/08/04 at 19:38

    aaa mdq de. aimar bichih uma ednar.

  8. Dx555

    2011/08/04 at 20:38

    Am n hodlood l bh ym gar n hodlood l bh ym targalaad l bh ym sonin shүү kkk

  9. Зочин

    2011/08/04 at 21:00

    МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХАЙРЛАХ НЬ БУРУУ ЮМ УУ ЯАГААД МОНГОЛ ХҮНИЙГ ХАЙРЛАЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ ХАЙРЛУУЛАХ ЭРХГҮЙ АРД ТҮМЭН ЮМ УУ

  10. Зочин

    2011/08/04 at 22:07

    IH MONGOL ulsiin mine talaar gsn chine llruud hudlaa songuuli rec hiij bsn bnshd pzda

  11. Зочин

    2011/08/04 at 22:16

    oorigoo ood ni tatah geed hicheetsen mongol hun hezee ch im ymaar ner hundig olj awdaggu yum bndi min :14:

  12. mede0724

    2011/08/04 at 22:18

    goe niitlel bna

  13. ichka_89

    2011/08/04 at 22:23

    Лувсандэнзинпэлжинжигмэ

  14. Зочин

    2011/08/04 at 22:54

    unuu songuuliin surtalchilgaa ni ingeed ehekj bga yumdaa

  15. orgil_s

    2011/08/05 at 09:52

    shaa2

  16. Sfile

    2011/08/05 at 11:12

    Chakderzaw!!!!!!

  17. chinzo_0409

    2011/08/05 at 14:34

    hudlaa hudlaa

  18. muty

    2011/08/05 at 16:09

    dunguj ehelj bhad

  19. tuulaixan

    2011/08/05 at 21:52

    хмм

  20. Зочин

    2011/08/06 at 16:18

    neeh surtei surtei yum bicheed bsan chene songuuliin show hiigeed bsan bn shdee. neeh muriin hutulbur unshjgaam sheg bolood bsiimaa. ulsaa hudaldsan luivarchin uls turchdiin tuhai bichij baij ter suuld n Ulsiin ih hurliin gishuun shinebayar gej bichdeg n yaajaan bol. Uuruu bol enhiin tsagaan tatgaa yumuu. Adilhan idej uuchaad songuuli duhhuur busdiigaa muuldag hogiin zangaa boli l doo. Uls turchid bugd saihan ugtei zohiol bichij chaddagiig mednee. Harin bichsen yumaa uursduu guitsed oilgodiimuu guu muu. Mongold bolkuu butkuu yum ih bn gecheed bid nar heden biendee how zooj, online-aar buhimdahaas uur yum hiij chadkuu bgaan l haramsaltai. Ingej hamag yumaa hamar dooroosoo aldchaad Afrikiin ulsuglund nervegdsen yaduu ornuud sheg l bolloo doo.

  21. yesuhei0817

    2011/09/07 at 09:04

    Shinebayar l helsen bolhoos ug n unen heljee. Daanch hudlaa PR hiij bn gj bodhoor buh umaa ooroo uguisgechih umaa. Zaluuchuud bid nar oorsdoo l eh ornoo oorchloh tsag n hediinee boltson baina.

  22. Зочин

    2011/11/25 at 16:43

    mmm cain bnashdee xamaa eniig demjix xvn olon bgaach mopdlogo bolgoj yag chadxyy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *