
Германы авто тюнингийн пүүс Anderson Germany нь хэрхэн гайхалтай гүйцэтгэл хийх вэ хэмээн үргэлж эрэл хайгуул хийж байдаг. Тус компани саяхан өөрсдийн шинэ бүтээлээ танилцуулсан нь энэхүү Maserati GranTurismo S машин юм. Загвар болон гүйцэтгэлийн хувьд гайхамшиг гэж хэлж болох энэхүү машин нь ‘Superior Black Edition’ гэсэн шошготойгоор худалдан авагчдад хүрэх ажээ. Бүүдгэр хар өнгө бүхий их биеийнхээ дагууд гялалзсан хар өнгийн чимэглэлийн хэсгүүдтэйгээс гадна буферын хэрэгсэл, толинууд, нугасны хошуу хэлбэрт хамар зэрэг нь карбон фиберээр хийгджээ.Ар талд байрлах сараалжин хаалт нь яндангийн хоолойг хүрээлэх бөгөөд энэхүү хаалт хийгээд арын гэрэл нь Maserati GranTurismo S машины харагдах байдлыг үнэхээр нүд унам болгох аж. Anderson Germany нь Maserati GT S-д хамгийн сүүлийн үеийн технологи суулгасны дотроос өндөр гүйцэтгэл бүхий яндангийн систем нь хэн бүхнийг татах тансаг спорт машинуудын адил гайхалтай дуутайгаас гадна гаралтын хүчийг бага зэрэг нэмэгдүүлсэн байна. GranTurismo S нь 492 морины хүчийг гаргах 4.7 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүрээр тоноглогджээ. Maserati GranTurismo S машины дотор тал руу өнгийвөл алкантара болон хар арьсан бүрээсний гайхалтай хольцон дээр тод ялгарах улаан оёдол нь таныг үнэхээр алмайруулах болно.
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/maserati-granturismo-s/anderson-germany-maserati-granturismo-s-1.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/maserati-granturismo-s/anderson-germany-maserati-granturismo-s-2.jpg)
0

0

0

0

0

0

0

0

Зочин
2011/08/05 at 11:51
gaihaltai
Зочин
2011/08/05 at 11:58
jaahan bolhi yumaa
hackTJ
2011/08/05 at 12:02
тасархай2 машинууд бхима
Sfile
2011/08/05 at 12:34
Salon nter yarih yum algaa Chakderzaw!!!!!
Suiton
2011/08/05 at 12:36
daj2
Dx555
2011/08/05 at 13:14
ongonii shiidel n goy ymaa har ulaan
muty
2011/08/05 at 15:51
dyaaaammmmmmmmm
Donjman
2011/08/05 at 16:59
yooooyyy
SoL0
2011/08/05 at 18:18
wooooooooooooooooooooooooooooooooooooooow tasarhai ed bn
BA3
2011/08/05 at 21:11
damn
tuulaixan
2011/08/05 at 21:38
лайтай
BeCk2112
2011/08/05 at 21:55
wow
kabuki
2011/08/06 at 00:28
unah ymsan
Razu_naaha
2011/08/06 at 17:55
ene mashin unen diilchij
xoosh
2011/08/17 at 03:44
GAIHALTAI